• ● 9 ● •

344 67 3
                                    

Тэр гэнэт утсаар залгаж өөрт нь хэлж явахыг хүсдэг зүйлээ бүгдийг нь захиан дээр бичээд авчраарай гэж надаас хүссэн юм. Би яг одоо үеэс үед дамжин ирсэн модон ширээнийхээ урд суугаад захиагаа хичээнгүйлэн бичин сууж байна. Захиа бичнэ гэдэг үнэхээр амаргүй зүйл болохыг бөөрөнхийлж хаясан олон цааснууд минь илтгээд өгөх мэт.

Анх түүний сэтгэлийнх нь шархыг эдгээхийг хүсэж байсан. Гэтэл одоо би эргээд сэтгэлийг нь шархлуулчихаж болохгүй. Шөнийн 3 өнгөртөл ядарснаа ч анзаарах сөхөөгүй бичин суухдаа түүнтэй өнгөрөөсөн хамгийн дурсамжтай мөчүүдээ цаасан дээр буулгахыг хүсэж байлаа. Бас харилцаагаа илүү дотно болгохыг хүсэж байгаагаа ч дурдав.

2 хоногийн дараа захиагаа авчирцгаав. Sora Renjun-ийг хотоос нилээн зайдуу өндөр уулстай газарт дагуулан ирлээ. Хамгийн өндөр гэсэн нэг уул руу 15 минут хэртэй алхацгааж орой дээр нь гарав. Тэнд нэг өнчин мод бага зэрэг далий байрлалтайгаар ургасан байх нь харагдлаа. Sora энэ газрыг маш сайн мэддэг бололтой: "Мод маань хэвэндээ л байж байх шив." гээд инээвхийлэв.

Бид хатсан амнуудаа чийглэж савтай уснуудаа том томоор балгацгаалаа. Дараагаар нь хөлөө амрааж модны сүүдэрт суун байгалын гоо үзэсгэлэнг бишрэн сууцгаав. Өндөр, өндөр уулс ойр орчмыг бүхэлд нь эзэгнэн сүндэрлэх нь өөрийн эрхгүй ам ангайлгаж байлаа.

R: "Ингэхэд яагаад гэнэт захиа бичихээр болсон юм? Ямар нэгэн тэмдэглэлт баяр болох гэж байгаа бил үү?

S: "Чи дараа нь мэднээ. Би чамд тайлбарлаж өгнө." гэхэд нь би чимээгүй л толгой дохив.

S: "Одоо хоёулаа захиануудаа энэ саванд тус тусад нь хийгээд шороонд булцгаана."
Тэр цүнхнээсээ ногоон, цэнхэр хоёр сав гаргаж ирлээ.

S: "За алив ээ. Хурдан бос. Газар ухаадах."
Гарнаас татан шавдуулав.

Би ядарч байсан болохоор "За хүлээж бай л даа. Ингэхэд захиагаа заавал ингэж булж байснаас одоо солиод уншчихаж яагаад болохгүй юм бэ?" гээд дургүйцэн босох үед өөрийн эрхгүй залхуу хүрч байлаа.

S: "Болохгүй ээ. Маанаг минь! Алив хурдлаа!"

Түүний авчирсан жижиг хүрзээр нь би газар булж эхлэх үед тэр хажууд захиануудыг саван дотор тус тусад нямбайлан хийж байлаа. Үүнийг нь би сайн харсан тул магадгүй энэ зураглал хэзээ ч мартагдахааргүй сэтгэлд тод үлдсэн байх гэж боддог.

•●Хөөрхөн Чи Минь●• || RENJUNDonde viven las historias. Descúbrelo ahora