Цайны газрын ханан дээр байрлах том дөрвөлжин цаг руу ширтэнгээ Sora-гын ирэхийг хүлээн суув. Удсанчгүй үүдээр ногоон хавтас барьсан гараараа над руу далласаар орж ирэх нь харагдав.
S: "Удаан хүлээв үү?"
R: "Үгүй дээ. Хэдхэн минут л боллоо."
Бидний өөд өөдөөсөө яралзсан цагаан шүднүүдээ яралзуулан ширтэлцэх харцыг зөөгчийн хоолойгоо засах чанга дуу тасалдуулав.
Зөөгч: "Юу захиалах вэ?"
R: "2 кола авья."
S: "Үхмээр байна уу? 2 кофе захиал!" Нүдээ томруулан сүрдмээр хэлэв. Угаасаа ч сүрдмээр зантай хүн л дээ.
R: "Хэхэхэ заа."
Sora цонхоор харагдах элдвийн байшин барилгуудыг ажиглан сууна. Нүдээрээ орчин тойрныхоо зүйлсийг дагуулан харсаар урд сууж буй Renjun дээр нүд нь тусах үед өөр рүү нь нүд цавчилгүй мишээсээр байгаа нь харагдав.
S: "Юун даа гөлрөөд байгаа юм бэ?!"
R: "А..Аан юу ч биш ээ!"
S: "Аан гэснээс нээрээ би чамд харуулах зүйлтэй ирсэн шүү!" гээд ногоон хавтасаа онгойлгон баахан цаас гаргаж ирэн миний урд тавив.
Юун цаас гэдэг нь Renjun-ий хувьд мэдээж ойлгомжтой байв.
S: "Миний шинэ зохиол. Сонирхолтой харагдаж байна уу??" гээд инээмсэглэв.
Тоомшгүй их цааснууд миний урд дээр дээрээсээ овооролдон хэвтэнэ. Зохиолыг нь дутуу уншиж байснаас болж зодуулахдаа үлдээсэн хөхрөлтүүд нүдний өмнүүр зурайх үед өөрийн эрхгүй уртаар санаа алдав.
S: "Яагаад санаа алдаад байгаа юм?! Сонирхолгүй байгаа юмуу!!"
"Үгүй ээээ"
Шүдээ зуун хэлсээр зохиолыг нь эхлүүлэв.Энэ удаад Солонгос улсын эрт дээр үеийн түүхэн сэдэвтэй зохиол байв. Гол дүрийн эмэгтэй дахиад л цаг хугацаагаар аялдаг нэгэн. Тэрээр түүхэн үе рүү аялан хорон санаатнуудтай тулалдаж байв.
R: "Гол дүрийн эмэгтэй нь яагаад дандаа цаг хугацаагаар аялдаг юм бэ?"
S: "Ирээдүйд хүмүүс цаг хугацааны машин зохион бүтээх болно. Тэгээд хүмүүс ирээдүй болон өнгөрсөн рүү хэзээ ч хамаагүй аялж чаддаг болно. Одоо ч гэсэн бидний дунд ирээдүйгээс ирсэн хүн байж магадгүй. Хэзээ нэгэн өдөр би ирээдүйгээс ирсэн хүнтэй уулзах болно. Уулзах ч учиртай!"
BẠN ĐANG ĐỌC
•●Хөөрхөн Чи Минь●• || RENJUN
Lãng mạn' 2001 оны Солонгосын алдарт "My Sassy Girl" киноноос санаа авсан болно. ~ Хичнээн жил өнгөрч, цаг хугацаа улиран одсон бай миний зүрхэнд чи минь үргэлж хөөрхөн төрх, дүрсгүй зангаараа..