"Аймшигтай юм. Тэд яаж ийм зүйл хийж чаддаг байна аа. Би эмч хүн хүнийг анагаадаг тэнгэрийн элч гэж боддог байлаа. Гэтэл үгүй бололтой. Эмч болохыг хүссэндээ харамсаж байна." гээд толгойгоо барин гутрав. Харин овоо бие нь тэнхэрч, ухаан нь саруулссан Жонатан "Үгүй дээ, эмч хүн чиний хэлсэнтэй адил байдаг юм. Чи ч тийм эмч болж чадна. Би мэдэж байна. Харин энэ хүмүүс л эмчийн нэрийг уландаа гишгэсэн амьтад." гэж тайтгаруулах аядав.
"Би ерөөс үүнийг зүгээр өнгөрүүлж чадахгүй. Одоохон үүнийг зогсоох хэрэгтэй." гээд Сэмүэлийг босох гэтэл "Чи ингэж хөнгөн хөдөлж болохгүй. Тэд яав ч чиний үгийг ойлгож сонсох хүмүүс биш. Ялангуяа эмнэлгийн даргад мэдэгдэж болохгүй, түүний задруулахыг хүсэхгүй тийм нууцыг би чамд хэллээ. Хэрвээ тэр энэ тухай олж мэдвэл чи сайнаа үзэхгүй нь лавтай. Би чамд нэг зүйл хэлье. Тэр цонх ч үгүй төмөр ширмэн хаалгатай өрөөг харж байна уу? Тэнд хэнийг хорьж байсан гээч? Урьд нь энд ажиллаж байсан эмч. Өөрийнх нь эмчлэх арга барилыг эсэргүүцсэнийх нь төлөө түүнийг тэнд хийчихсэн юм. Харин саяхан тэр Седрикийн гарын аяыг даалгүй үхчихсэн. Тиймээс чи түүнд мэдэгдүүлж яасан ч болохгүй. Яг адилхан ирээдүй хүлээж байж магад." гэвэй. Үнэхээр болгоомжтой байхгүй бол болохгүй гэдгийг Сэмүэл яс махандаа тултал ойлгож авлаа. Тиймээс юу юуны туханд хүрэлгүй элдэв зүйл хийхгүй байхаар шийджээ.
Энэ явдлаас хойш Каратланд хэсэгтээ тайван амгалан болов. Хүн бүхэн дор бүрийн ажлаа хийж, элдэв зүйл анзаарах сөхөөгүй өнгөрнө. Сэмүэл эмнэлгийн даргатай улам дотно болохын тулд өдөрт нэг удаа өрөөнд нь орж шатар нүүх, даам тоглох зэрэг тоглоом наадаж, цай хамт уудаг болсон юм. Дарга ч элдэв зүйл бодолгүй түүнд нааштай хандаж байлаа. Тэр хэрээр эмнэлгийн ажилчид ч түүнд сайн болж байсан юм. Өөлөхийн аргагүй тийм хүн байсан тул өөр яалтай. Тэдэн дундаас Элиза түүнд гойд сайн хандана. Сувилагч атал Сэмүэлийн хувцсыг угааж, өглөөний цайг нь зөөж гүйнэ. Урдуур хойгуур нь олон дахин эргэлдэнэ. Хэн ч харсан тэр Сэмүэл эмчид унаж тусч байгаа нь илт. Гэсэн ч ганцхан Сэмүэл л ийм зүйлийг анзаардаггүй байлаа.
"Чамд ямар нэг хийхийг хүсч байгаа зүйл байна уу? Бусдад чинь яаж туслахаа мэддэг болсон ч чамд хэрхэн тус хүргэхээ мэдэхгүй юм."
"Больж үз. Би эрүүл саруул ухаантай учир чи надад тусалж чадахгүй байгаа юм."
"Энэ тийм биш ээ. Чамайг эрүүл гэдэгт би итгэж байна. Гэсэн ч бид найзууд. Тийм биз? Найзууд нэг нэгэндээ тусладаг юм."
YOU ARE READING
Faraway Asylum(Completed)
ParanormalУчрах ёсгүй үедээ учирч, уулзах ёсгүй газраа уулзсан тэд ийм л тавилантай байлаа.. Алсын холын тэр нутаг..