The darkest hour

1.9K 175 82
                                        

Үүр шөнийн зааг дээр. Нэгнийхээ халуун тэвэрт үнэгчлэн хэвтэх хоёр. Салж хагацаж үл чадах тэдний хамгийн жаргалтай хором мөч. Хааяагүй их зовлон дунд хэсэгхэн энэ жаргал дэндүү амттай байлаа. Хэдий дотроо хоёул айдастай байсан ч хамт байх хором бүхнээ сэтгэл зовнин өнгөрүүлэхийг хүссэнгүй.

Жонатан энгэрт нь наалдан хэвтэх залуугийн үсийг имрэн наадна. Үс нь эрүүг нь ирвэгнүүлэх бүрт духан дээр нь үнсэж "Сэм!" гэж шивнэх төдий дуудлаа. Зүүрмэглэн хэвтэх залуу өөрийг нь дуудахыг сонсоод нойрмог хоолойгоор "За?" хэмээв.

"Би хэзээ ч өөрийгөө ийм эрүүлээр мэдэрч байсангүй. Ямар сайхан юм бэ"

"Өө тэгэлгүй яахав. Чи дэндүү эрүүл саруул, онцгой төрсөн хүн."

"Би ингэж хэлэхээс айхгүй байна. Би чамд хайртай."

"Энэ үгийг хэлэхээс хэзээ ч бүү ай. Би ч бас чамд хайртай."

Хэмээн юунаас ч ичиж айлгүй хэлээд энхрийлэн таалж гарав.

Тэдний хооронд өрнөх яриа дэндүү нам гүм, сонстох төдий тийм янаг байлаа.

"Сэм, би эндээс зугтмаар байна. Намайг эндээс аваад яваач дээ"

"Нээрэн үү?"

"Тийм ээ. Урьд өмнө би энд үхсэн ч яах вэ, үхээд өгвөл сайхан байх сан гэж боддог байлаа. Харин одоо тэгэхийг хүсэхгүй байна. Би үхмээргүй байна. Би чамтай хамт баймаар байна. Би амьдарч үзмээр байна.."

"Тэгье. Зугтацгаая. Чамайг аваад хаа хүрсэн ч чадах юм шиг байна. Эндээс л явж байвал. Аль болох түргэн явъя"

"Гэхдээ.. хөөрхий хүүхдүүдийг яах вэ? Бид хоёрыг зугтчихвал тэд улам илүү зовлон амсах байх даа" гэж гуниглан хэлэв.

"Нээрэн тийм л дээ. Тэднийг яахин ингээд орхих билээ.."

Тэд хоёул хэсэг бодолд дарагдав. Яахав тэр олон хүнийг эндээс аврах боломжтой болох вэ? Хоёр хүн зугтах амархан ч олон хүн бол яасан ч амар бүтэх юм биш.

"Би нэг арга бодож олъё. Тэр хүртэл жаахан л тэсчих" гэж Сэмүэл хэлэв.

Ингээд дахиад л салж одлоо. Өдөр болжээ. Сэмүэл толгойгоо гашилтал элдэв арга хайсаар. Хэрхэн олон хүнийг мэдэгдэхгүй гаргах вэ, энэ асуултын хариулт хэтэрхий хүнд байлаа. Ийнхүү харш дотор холхиж байтал асрагчид цагаасаа эрт өвчтөнүүдийг буцааж байгааг олж харав. "Юу болсон юм бол доо.."

Faraway Asylum(Completed)Where stories live. Discover now