Сэмүэлийн ажлын эхний өдөр. Тэрээр өглөө эртлэн босч, цагаан хүрмээ өмсөн цайз руу буулаа. Хонгилоор уруудах замдаа харшид олон өрөө байхыг ажиглаж амжив. Өвчтнүүдийн тасалгаа гэж ойлгов. Доод давхарт бууж ирэхэд түүнийг урьд орой угтаж авсан өвгөн үйлчлэгч хүлээж байлаа.
"Өглөөний мэнд, доктор Сэмүэл. Би таныг өглөөний цайн дээр тань хүргэж өгье" хэмээгээд дагуулан явлаа. Ингээд нэгэн том танхимд орж ирсэн нь уртаас урт ширээ зассан ёслол цайллагын танхим ажээ. Ширээний хамгийн цаад буланд байх эрхэм түүнийг хүлээж байсан шинжтэй зогсоно. Ширээний хоёр талаар эр, эм, хөгшин залуу нийлээд арваад хүн сууна.
"Тавтай морил, Ньюгэт эмч ээ. Бид таныг хүлээж байлаа." хэмээн хойморт зогсох эрхэм мэндчилээд түүнийг ширээнд урьсан юм. Сэмүэл ширээнд суусны дараа тэдний урд өглөөний цайг авчирч тавилаа.
"Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Замдаа төөрснөөс болоод ирсэн даруйдаа мэндэлж чадсангүй. Хүлцэл өчье." гэж дуу шуу багатай залуу эр олны өмнө мэнд мэдэв. Хариуд нь өнөө ахмад эмч толгой дохиод "Докторыг ийм залуу хүн байна гэж төсөөлсөнгүй. Хэдэн настай вэ?" гэж сонирхлоо. "Хорин тавтай, эрхэм ээ"
"Тэр үнэхээр залуухан юм." гэж ширээг тойрсон олон шивэр авир хийлдэж эхлэв. Ахмад эмч чимээгүй болохыг дохиод "Би бол доктор Рэйнолдс. Манай Каратланд эмнэлэгт тавтай морил. Тэд бол доктор Пэвэнси, Кларк, Фин, сувилагч Грэвис, Элиза, Бэкинг нар." хэмээн танилцууллаа.
"Таатай байна." "Таатай байна."
Өглөөний цайллага дууссаны дараа Рэйнолдс эмч түүнийг дагуулан харшаар явж танилцуулаад, мөн ажил үүргийг хуваарилж явав.
"Ингэхэд өвчтнүүд хаана байгаа хэрэг вэ? Энд ирснээсээ хойш нэг ч өвчтөн олж харсангүй." гэж Сэмүэлийг асуувал доктор Рэйнолдс "Та удахгүй тэднийг харах болно оо." гэхээс өөр юм хэлсэнгүй. Тэгтэл ч харшийн үүдний хөхөөтэй том цаг 12-ыг заан дуугарч эхэллээ. Тэр даруй харшийн өнцөг булан бүрээс эмч сувилагч нар гарч ирэн ийш тийшээ холхилдож эхлэв.
"За цаг нь болжээ." гэж доктор хэлээд тэдний адил хаа нэгтэй явж одов. Юу болоод өнгөрснийг ойлголгүй үлдсэн Сэмүэл өнөө сувилагч охин Элизаг дуудан тусламж хэрэгтэй эсэхийг асуув. Хариуд нь сувилагч инээмсгэлэн толгой дохиод дагаж явахыг хүслээ. Сэмүэл түүнийг даган нэгэн өрөөнд ортол тэр нь олон өвчтөнийг нэг дор үздэг том танхим байх юм гэнэ. Тэдний араас эмнэлгийн асрагчид өвчтнүүдийг нэг нэгээр нь оруулж ирэх аж.
YOU ARE READING
Faraway Asylum(Completed)
ParanormalУчрах ёсгүй үедээ учирч, уулзах ёсгүй газраа уулзсан тэд ийм л тавилантай байлаа.. Алсын холын тэр нутаг..
