"Тэр ухаан муутай залуу дахиж ирээд шалгаагаад байвал яах вэ? Түүнийг алчих уу?"
"Тэгэж болохгүй ээ. Чи түүнийг алж яасан ч болохгүй. Тэр Седрикийг зайлуулсан шүү дээ."
"Бас чи түүнийг яасан ч алж чадахгүй. Тэр дур булаам, залуухан царайлаг эмчийг алчихвал чамайг харамсана гэдэгт баруун нүдээрээ мөрийцье."
"Амаа тат. Чиний баруун нүд угийн юм хардаггүйг би мэднэ шүү!"
"Ха ха ха, хүсвэл чиний баруун нүдээр мөрийцсөн ч болж байна."
"Дуугаа татацгаа! Та нар намайг залхааж гүйцлээ!"
"Хүүе та минь ээ, тэр уурлаж байна. Хараад авцгаагаарай, тэр жинхнээсээ уурлаж чаддаг байх нь ээ"
"Солиотой амьтад.."
Өрөөний хаалга чахран онгойх үед Жонатан цочин огло харайлаа. Нөгөө нохой ороод ирж гэж бодтол биш байсанд сая Седрик үхсэнийг санасан юм. "Нээрэн тэр үхчихсэн шүү дээ. Юунд ингэж ширвээтнэм?"
"Битгий ай. Энэ би байна. Сэмүэл" гээд аажуухан хаалгаа хаана.
"Хэн айсан гэж? Ийм тайван байж үзсэнгүй." гэж худал залав.
"Шарх чинь яаж байна?" гэж асуухдаа нэг л тухгүй байгаа нь мэдрэгдэнэ. Жонатан хариу дуугарсангүй тул өөрөө очиж харахаар шийдлээ. Тэгээд эрүүнээс нь өргөж гэрэлд толгойных нь шархыг харахыг хичээв. Яг л бодсон шиг нь хавдахын хувьд хавджээ. Гэвч шарх нь аль хэдийн аниад эхэлсчихсэн байгааг үзээд багахан гайхав. "Хурдан эдгэж байх шив."
"Чамд юу хэрэгтэй юм?"
"Хэлсэнчлэн эндэх ямар газар болох, юу болдог талаар бүгдийг яриасай гэж хүсч байна."
Жонатан дүлий дүмбэ оргисон хэвээр байсанд тэрээр "Хэзээ бэлэн болно, тэр үедээ яриарай. Тэр болтол энд ирсээр байх болно." гэвэй. Тэр дотроо "Одоо болтол надад итгэхгүй байгаа гэж үү? Харамсалтай юм" гэж бодож байлаа.
Энэ маягаараа тэр шөнө бүр ирэх болов. Одоо өөрт нь саад болох аюулт этгээд байхгүй болсон учир санаа амар байсан юм.
"Чи надаас болгоомжлохгүй байна уу? Юу ч бодолгүй платанд минь орж ирэх юм. Солио туссан өвчтөний өрөөнд байгаагаа мартчихаа юу эсвэл?" гэж Жонатан хэлсээр байна.
"Чамайг элдэв зүйл хийхгүй гэдгийг мэдэж байна. Чи тийм биш. Тэгээд ч чи миний өвчтөн болохоос аюултай хоригдол биш. Энэ газар ч гяндан биш. Би чамд анхаарал тавьж, эмчлэх үүрэгтэй."
![](https://img.wattpad.com/cover/158548414-288-k235851.jpg)
YOU ARE READING
Faraway Asylum(Completed)
ParanormalУчрах ёсгүй үедээ учирч, уулзах ёсгүй газраа уулзсан тэд ийм л тавилантай байлаа.. Алсын холын тэр нутаг..