Сэмүэлийг буцаж ирэхэд сайхан зүйл угтаж авсангүй. Тэгэх ёстой ч биш дээ гэж бодож магад, гэхдээ бодсоноос нь дор юм болжээ. Түүнийг явсан хойгуур тэд эргээд өнөө хатуу гяндангийн дэглэмдээ орчихсон байв. Өмнөхөөсөө ч олон цагаар үргэлжилдэг болж. Хэдхэн хоногийн дотор яахин ингэж өөрчлөгдөж болох билээ.
Тэр уйтгар гунигт автлаа. Бүх зүйл орвонгоороо эргэж, юу ч үлдсэнгүй. Энэ хорвоогоос бүх сайн сайхан зүйлийг арчаад хаячихаж дээ. Эрхэм хүний зүрх сэтгэлийг энэ хүйтэн өвөл юу ч үгүй хөлдөөчихөж. Энэ аймшигтай газар тэр дэндүү ганцаардаж, хүйтэн чулуун хана мөс шиг хайрна. Энд ч, тэнд ч тэр яг л ийм зүйлийг мэдэрнэ. Хаана байна тэр гэрэл гэгээ?
Тийм ээ, тэр хаана гэрэл бийг мэдлээ. Ганцхан газар л эрээд байсан хүний үнэр нь оршин буйг мэдсэн тул нойтогносон нүд, норсон сормуусаа арчаад явлаа, тэр.
Гартаа дашмагтай дарс атгаад доош уруудна. Хонгилоор түүнийг хайн тэнүүчилнэ. Тэр хаана байна? Тэр энд байна. Байз! Цоожийг тайлан явж орлоо. Тэр яагаад ийм байдалтай байдаг билээ?
Шалан дээр номхруулагч цамцтай Жонатан хэвтэнэ. Сэмүэлийн царай хувьсхийж "Жон? Жонатан! Яаж орхио вэ чамайг?" гээд дэмнэн босголоо. Өнөөх нь мэдэж байгаа юм алга. Самууран ухаан алдсан бололтой. Сэмүэлийг өөр хэн нэгэн байна гэж бодоод тэлчилж эхлэв.
"Тайвшир. Энэ би байна" гэж олон дахин давтахуйд сая ухаантай болж "Өө, чи буцаад ирээ юу?" хэмээн сулхан дуугарлаа. Сэмүэл даруй номхруулагч цамцыг нь тайлаад шидэж орхив. Жонатан олон хоногийн өмнөхөөс сульдан ядарчээ. Хоол ч, ус ч үгүй удсан бололтой, ам нь хатаж хагарч.
"Тэд чамайг яачих нь энэ вэ?" гэж Сэмүэлийг санаа зовнивол "Тэд яасан ч гэж дээ, би жаахан түйвээсэн юм. Тэгээд л тэр" гэхээс өөр юм хэлсэнгүй. "Тэд та нарт идэж уучихаар юм өгөхөө болио юу?" гэвэл Жонатан инээмсгэлэн "Чамайг эргэж ирсэнд баяртай байна" Яг л хэрэгцээгүй зүйл асууж байх шиг.
Үнэн хэрэгтээ Сэмүэлийг явснаас хойш Жонатан гуниглан, гансарч ганьхрах өвчтэй болжээ. Хоол ч идэхгүй, ус ч уухгүй байв. Тэгээд нэг өдөр солиорон галзуурч, хүн амьтан тасар татах гээд байхаар нь боож баглаад хаячихаж л дээ. Ийм л юм болсон байв. Харин одоо Сэмүэлийг хараад сая нэг амгалан боллоо. Тэгснээ "Өлсөж байна" гэдэг юм байна. Түүнд гэж зориулж авсан юмаа дээр орхичихсоноо санаад Сэмүэл толгойгоо барин санаа алдав. Тэгээд бодож бодож солиотой зүйл хийхээр шийджээ. Тэр Жонатаныг дагуулаад хонгилоос гарав. Тэгээд харшид сэрүүн хүн байгаа эсэхийг тандан хараад, хэн ч байхгүй байсанд гараас нь зууран хурдан хурдан алхаж эхэллээ. Хамгийн эхлээд гал зуухны өрөө орж оройн хоолноос үлдсэн идэж болохоор зүйлсийг түүн авах зуур Жонатан ханатлаа ус залгилна. Ингэж өөрийгөө зовоосон хүн байна.
YOU ARE READING
Faraway Asylum(Completed)
ParanormalУчрах ёсгүй үедээ учирч, уулзах ёсгүй газраа уулзсан тэд ийм л тавилантай байлаа.. Алсын холын тэр нутаг..
