#Омжигийн талаас
Өнөөдөр эхний ангийн зураг авалттай. Үнэхээр их сандрал намайг бүрхэж байна.
ШинБи : Омжияа? Чи сандрах хэрэггүй. Эгч нар нь чамайг орой ирэхэд нэгэн зүйл ....Сувон : Ааа Хуан Инби. Чи спойлр өгчихлөө. Чиний амыг дээ.
Юүжү : Чи зүгээр л өөрийхөөрөө байхад хангалттай.
Еэрин : Санха чамд уусан шингэх болно. Чамайг хараад бүр догдолно. Харин чи тэгж болохгүй шүү.
Би: Аааа~ эгчэээ! Юу вэ? Боль л доо.
#Санхагийн талаас
Ах нар миний хамтрах хөтлөгчийг сонсоод бүгд мэл гайхсан. Тэр надаас хоёр насаар эгч хэдий ч надтай адил хамтлагийхаа отгон гишүүн нь.
Роки: Азтай макнэ!
Инү: Тэр үнэхээр даруухан. Яг чамтай адилхан. Бас та хоёр макнэ.Мүнбин: Хэрвээ зочинтой дугаар гарна гэвэл намайг уриарай. Бусад ах нараа биш Бинни ахыгаа шүү
гэхэд бусад ах нар түүнийг шоолон инээж байлаа.Машинд түгжирч явсаар SBS MTV-н гадаа ирэв. Машинаас буутал хаа сайгүй Санха, Астро мөн Омжи, Ёожачингү гэсэн баннэр барьсан биднийг дэмжигчид орилолдоно. Үнэхээр фэнүүдийгээ хараад л эрч хүчээр дүүрээд явчихлаа.
Хажуухан талд ахин нэг машин ирж,дотроос нь Омжи нүүна буусан бөгөөд тэр эгч үнэхээр хөөрхөн харагдаж байна.
Тэр намайг анзаараагүй бололтой орох хаалганы зүг явж эхэллээ.Дотор ороход нүүна бусадтай мэндлэн инээж байх нь харагдана. Тэр үнэрээр эелдэг юм. Тэр намайг ирснийг анзаарсан бололтой над руу инээмсэглэн алхаж байлаа.
Энэ үед цээжин дотор минь нэг жижигхэн хүн орчихоод зүрхийг минь хүчтэйгээр балбаад байгаа мэт мэдрэмж төрлөө. Болохгүй шүү дээ. Миний зүрх яагаад ингэж хурдан цохилоод байна вэ?
Түүний инээмсэглэл яг л сахиусан тэнгэрийх шиг юм.
"Санха, чи зүгээр үү?" хэмээн санаа зовсон харцаар харж байхад д би ухаан орон түүнд хариулт өгч чадахаар болов.- Т тийм ээ, нүүна би зүгээр
"Үүнийг чамтай хийх болсондоо баяртай байна, хамтдаа хичээе" гээд ахиад л өхөөрдөмөөр инээмсэглэж байлаа.
Энэ зүрх эзэндээ захирагдахгүй яагаад ингэж түргэн цохилоод байгаа юм бэ? Нүүна сонсох нь. Боль! Болиоч дээ!
#AN
Зиа энэ парт арай урт байсан биз дэ хэ. Цаашдаа өмнөх зохиолууд шигээ хаяаад сүүлдээ устгахгүй учраас хайрлаж өгөөрэй.

YOU ARE READING
YOGOBARA [COMPLETED]
Romance"Юн Санха, дэндүү эгдүүтэй, царайлаг бас үнэхээр өндөр" - Эсрэг хүйстэй хүний хувьд? "Тэр миний дүү"