#Астро
#Энтэртэймэнтийн Бэлтгэлийн Зааланд
Оройн 21цагт бэлтгэлийн өрөөнд зөвхөн хөгжмийн чанга чимээ хангинах бөгөөд өсвөр насны гэмээр зургаан хөвгүүн сунаж унтлаа бэлтгэлээ хийж байлаа.
Тэд эргэн ирэлтэндээ бэлдээд илүү ихээр бэлтгэлээ хийх болсон. Хэдэн цаг бэлдсэний эцэст хөгжим ч зогсон хөвгүүд нэгэн зэрэг шалаг дээр нуран уналаа. Тэд үнэхээр хичээнгүй.Аидол хүн, уран бүтээлч хүмүүс ийм л байх хэрэгтэй. Нэгнийхээ хөлсөнд норсон үсийг шоолон хэвтэх энэ хөвгүүд дэндүү эгдүүтэй бас хүүхдээрээ биш гэж үү?
Бүгд дорм руугаа хөдлөхөөр бэлтгэлээ базааж байтал өрөөний үүдэнд хэн нэгэн ахимаг настай эрийн хоолойгоо засах чимээ гарах нь тэдний анхааралыг татахын сацуу гайхшруулж байв.
Хөвгүүд дундаас нэг нь ухасхийн ёслоход бусад нь ч ухаан орон ёслож байлаа.-За хөвгүүдээ, та нарт дуулгах мэдээтэй. Шинээр гарах цөөхөн ангит нэвтрүүлэгийг та нарын нэг хөтлөх санал ирсэн.
Жинжин хэмээх цагаан пайз зүүсэн хөвгүүн: Ямар нэвтрүүлэг билээ захиралаа?
Захирал: Өсвөр насныханд зориулагдсан Юугубара [요고바라] гэдэг нэвтрүүлэг. Бас нэг эмэгтэй хөтлөгч байна гэсэн.
Захирал хэсэг бодол хийлснээ "Тэгэхээр Санха, үүнийг чи хийх болно" гээд хөвгүүдээс хариулт нэхсэн харцаар тэдэн лүү ширтэж байв.Санха: Эмэгтэй хөтлөгч нь хэн юм бэ, захиралаа?
Захирал: Тэдний талаас гишүүнээ сонгоогүй байгаа, бидэнд хариу маргааш орой л ирэх болно.
Захиралыг өрөөнөөс гарсаны дараа өрөөнд хөгжмийн чимээ биш хөвгүүдийн инээлдэх чимээ хадаж байлаа.

ŞİMDİ OKUDUĞUN
YOGOBARA [COMPLETED]
Romantizm"Юн Санха, дэндүү эгдүүтэй, царайлаг бас үнэхээр өндөр" - Эсрэг хүйстэй хүний хувьд? "Тэр миний дүү"