Special Chapter 2

156 57 0
                                    

#Омжигийн талаас

Санхатай утсаар харьцдаг болоод нилээдгүй олон хоножээ. Маргааш тэр намайг уулзая гэсэн. Магадгүй энэ болзоо байж болох юм л даа.
Гэхдээ бид чинь энгийн хүмүүс биш шүү дээ.
Биднийг хаа сайгүй хүмүүс харж байгаа.
Тийм учраас би зүгээр л энгийн хувцаслах болно. Ямар ч гоёл чимэглэл байхгүй.

《 Болзсон цагаас 1цагийн өмнө 》

Бидний уулзах кафе дормтой ойрхон байдаг нь үнэхээр аз тохиож байна. Би яг одоо юу өмсөхөө ч мэдэхгүй зогсож байна. Санха юу өмссөн бол? Би түүнд зохицож хувцаслах хэрэгтэй юм байна. Үгүй ч юм уу? Энэ болзоо гэдэг чинь үнэхээр тоглоом биш бололтой.

 Үгүй ч юм уу? Энэ болзоо гэдэг чинь үнэхээр тоглоом биш бололтой

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

❤ 🗒 ↗️
191,875 Likes
@gfriendofficial

View all 2,048 comments.

2,September, 2018

Дормоос гарахын өмнө авсан зурагаа инстаграм хуудсанд оруулан, бага зэрэг ичиж байлаа.
Бид баригдчихвал яах вэ? Бидэнд юу тохиолдох бол?

《 Болзоо болох газарт》

Би кафе руу орох эсэхтээ эргэлзэн кафений үүдэнд ийш тийш холхино. Тохирсон цаг болоод хэдийнэ арван таван минут өнгөрчихсөн байдаг. Яах ёстой вэ?

Хэдийнэ уулзана гэж хэлснээс хойш зориг гарган кафен хаалгийг татлаа. Кафед нээх олон хүн байгаагүй тул түүнийг олж харах их амар байв. Тэр цаашаа харан утсаараа оролдох бөгөөд зайрмаг идэж байв.

"Ддана их хүлээсэн үү?" Түүний мөрөн дээр зөөлөн товшсоор асуулаа.

"Үгүй дээ нүүна,ердөө хорин минут шүү дээ"

Бид хамтдаа ярилцан, уулзаагүй өдрүүддээ юу хийсэн тухайгаа хэлэлцэж байв. Санхаг хараагүй удсан учраас түүнийг харахыг ихээр хүссэн.

Байз!

Энэ чинь би Санхаг санасан гэсэн үг бус уу? Боломжгүй юм.

"Нүүна гадагшаа гарья. Энд удвал Naver × Dispatch гэж аймар юм байгаа шүү дээ"

"Хаашаа явах уу?" Түүнд бодсон газар байгаа бололтой.

"Манай эмээгийн зуслан луу, тэнд хүн багатай учраас тайван байж болох байх"

Бид кафенаас гарах үед байж боломгүй нөхцөл байдал биднийг угтсан юм.

Бид энгийн найзууд шиг цагийг хамтдаа өнгөрөөж болохгүй. Учир нь бид олны танил. Бидний өөрсдийн сонгосон амьдрал.

#AN

Киахх за хайрууд ахиад 1 спэшл байгаа тэгээд бүрэн дууслаа шүү. Шинээр оруулж байгаа Чанёолтой өгүүллэгийг сонирхоорой!

 Шинээр оруулж байгаа Чанёолтой өгүүллэгийг сонирхоорой!

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
YOGOBARA [COMPLETED]Место, где живут истории. Откройте их для себя