Special Chapter 1

172 66 7
                                    

#Санхагийн талаас

Юүгүбарагийн зураг авалт дуусаад хэдийн долоо хоножээ. Би нүүнагийн дугаарыг авч чадсан ч зориглон зурвас бичиж чадахгүй юм. Ядаж л түүнд өөрийн гэсэн инстаграм хаяг байхгүй нь намайг гуниглуулж байв.

Би нэвтрүүлэгээ үзсэн. Энэ нь нүүнаг гэх сэтгэлийг минь улам ихээр нэмэгдүүлж байсан юм. Бид нэвтрүүлэг дээр л тийм биш. Камерний ард ч тийм дотно байсан бол үнэхээр сайхан байсан байх даа гэх бодол толгойд минь зурвасхан орж ирлээ.

Тийм байж болно шүү дээ. Би л түрүүлээд ганц алхам хийчихвэл бид дотно болж сүүлдээ уулзаж ч болох юм байна.

#To Noona
- Сайн уу нүүна? Таний бие зүгээр үү?

#From Noona
- "Мэдээж би сайн байгаа, чи сайн биз дээ? Ах нартаа мэнд дамжуулаарай макнэ минь! Өдрийг сайхан өнгөрүүлээрэй~"

Өө юу вэ? Эхний зурвас дээрээ л төгсгөж байгаа хэрэг үү? Магадгүй тэр завгүй байгаа байх л даа. Тийм ээ нүүна үнэхээр завгүй шүү дээ.

#Нүүнатай зурвасаар харилцдаг болсон 15 дахь өдөр

Нүүна бид хоёр ахицтай байгаад үнэхээр их баярлаж байна. Түүнээс "Сайхан амраарай. Гоё зүүд зүүдлээрэй" гэх мэт зурвас авах төдийд л миний зүрх хяналтаа алдан, өөрийн эрхгүй ичэнгүйрдэг. Бүр 2 өдөр инээд минь хүрсэн.

Бид өнөөдрөөс LINE- р харьцахаар болсон. Түүний явуулж байгаа стикэр, хариу болгоныг үнсэн, цээжиндээ нааж байлаа.
Тийм ээ! Би өөрийгөө ойлгосон. Би нүүнад эргэлт буцалтгүйгээр дуралчихсан гэдэгээ мэдсэн.
Заримдаа би бүр түүнийг зүүдлэж хонодог. Өнөөдөр зориг гарган нүүнатай уулзахыг хүссэн талаараа асуусан. Нэг ёсны болзоонд урьсан.

To Noona
- Нүүна, хоюулаа нэг уулзах уу? Бяцхан Ддана танийг санаж байна бас хармаар байна.

From Noona
- "Тэгье. Би маргааш л завтай учраас маргааш уулзая"

To Noona
- Өдрийн 3 цагт Ганнам дүүрэгт байдаг "Puss in Boots" кафед уулзая.
Сайхан амраарай Омужи!

From Noona
- "Сайхан амраарай Ддана ❤

Энэ үнэхээр зүрхэн эможи мөн үү?
Би буруу харсан байх тийм үү? Ах нараас асуух уу? Үгүй ээ болохгүй.
Тийм ээ. Эцэст нь нүүнагаас зүрхэн эможитой зурвас авч чадлаа шүү дээ.

За тэгэхээр маргааш юу өмсөх вэ?
Бараг бүх хувцасаа ээлжлэн өмсөх зуураа өөрийгөө охин шиг үйлдэл гаргаж байна ч гэж бодох шиг.

Нүүна намайг хүлээж байгаарай. Би танийг өөртөө дурлуулах болно.

#AN
За намайг юутай ирсэнийг хараачээ😝 Спэшл хэсэгүүд мааань та нарт таалагдана гэж найдаж байна жүү😝 Тгд нмгаа дэмжээрэй!
Бас макнэг хараад бгарай. Дурлуулна гэнэ шүү. Дараагийн спэшлийг 20 воте-н дараа өгж болохуу? Бас жоохн ч гсн сэтгэгдэл шүүмж хэлж байгаарай. Надд үнэхээр тус болно шүү.

YOGOBARA [COMPLETED]Where stories live. Discover now