[4] Сандрал

274 72 12
                                    

#Омжигийн талаас

Машинаас буусан даруйдаа фэнүүдийгээ харсан. Үнэхээр их баярлаж байна. Тэдэнтэй мэндэлсний дараа шууд л телевизийн орох хаалгийг зүглэлээ. Найруулагч, арын ажилчид гээд их олуулаа байна шүү. SBS- н найруулагч, захирал хоёр манай хамтлагтай их ойрхон байдаг.

- Сайн байна уу, найруулагч аа?

"Өө, манай Омжи ирчихлээ. Сандраагүй биз дээ? Бусадтайгаа мэндэл" гээд цааш яваад өгөв.

- Сайн байцгаана уу, Ёожачингү макнэ Омжи байна. Цаашдаа тусалж дэмжиж байгаарай!

Тэдэнтэй танилцан инээлдэж байх хооронд Санха ирсэн байх ба харц нь нэг зүйл дээр тогтож байлаа.
- Сайн уу, Санха?

Тэр надад хариулсангүй. Оронд нь намайг ширтсээр байсан юм.

-Санха, Санха,

Тэр яагаад намайг ингэтлээ ширтээд байна аа?

Түүнд санаа зовон "Санха чи зүгээр үү?" гэхэд тэрний нүд цочсон мэт өөр зүг рүү харан: Т тийм ээ,нүүна би зүгээр.

-Үүнийг чамтай хийх болсондоо баяртай байна. Хамтдаа хичээе

Энэ удаад тэр надад бөхийгөөд инээсэн. Тэр үнэхээр өндөр юм. Адилхан макнэ юм байж надаас бараг хорин сантиметаар өндөр байх.

Бид арын өрөөнд хамтдаа үгээ бэлдэн сууна. Тэр үнэхээр ичимхий байх аа. Эсвэл миний хажууд биеэ бариад байгаа юм болов уу?

#Санхагийн талаас

Бид найруулгийн дагуу үгээ бэлдэн сууж байлаа. Тэр амандаа дуу аялан үгээ цээжлэх бөгөөд миний нүд түүнийг өөрийн эрхгүй ширтэж байх нь тэр. Нүд минь биш би л ширтээд байгаа юм байна шүү дээ. Ээ бурхан минь. Түүнийг хаа нэгхэн хөнгөхөн инээмсэглэх үед зүрх минь зогсоо зайгүй хурднаар цохилж байв.

Бүх зүйл бэлэн болон эхлэх л үлдлээ. Эхний анги хэсэг дээр бид хоёр нэвтрүүлэгээ суртачилна. Харин хоёр дугаар хэсэг дээр бид хоёр нэгэн сургамжтай мэдээлэлийг хүргэх болно.

Найруулагч: 2,1 Эхэл

Нүүна: Хээе, сайн байцгаана уу? Юугубарагийн өхөөрдөм хөтлөгч Ёожачингү Омжи

-Астро Санха байна.

-Өнөөдрөөс бид цаг үетэйгээ
Нүүна: нийлж алхах болно.
Юугубара

Өөө энэ Юугубараг бид хамт хэлэх байсан. Би сандарсанаасаа болоод мартчихаж. Нүүна инээсээр миний гар луу зөөлхөн цохив.
-Санха, Битгий сандар. Чи чадна.

Нүүна ахиж миний дэргэд ийм сэтгэл татам байж болохгүй шүү. Би таньд дурлах гээд байна.

YOGOBARA [COMPLETED]حيث تعيش القصص. اكتشف الآن