Last Special Chapter

208 56 10
                                    

Бид кафенаас гарах үед байж боломгүй нөхцөл байдал биднийг угтсан юм.

Бид энгийн найзууд шиг цагийг хамтдаа өнгөрөөж болохгүй. Учир нь бид олны танил. Бидний өөрсдийн сонгосон амьдрал.

Энэ тэндгүй Санха бид хоёр луу чиглэсэн камерний хурц гэрэлүүд. Үнэхээр болохгүй юмсан.

×××: Та хоёр үерхэж байгаа юу?

×××: Та хоёр энд болзсон биз дээ?

×××: Энтэртаймэнт чинь мэдэж байгаа юу?

×××: Гишүүддээ хэлсэн үү? Та хоёр тохирохгүй. Сал

Би: Бид хамтдаа нэвтрүүлэг хөтөлж эхлээд их дотно болсон, харин сая бол зүгээр л найзууд хамтдаа зугаалдаг шиг зугаалсан. Бид хосууд биш. Бие биедээ ч ...

Санха үгийг минь таслан: "Би түүнд сайн. Гэхдээ бидний харьцаа эхлээгүй байна. Аидол гэхээрээ хүнийг хайрлаж, хүнд хайрлагдаж болохгүй гэсэн үг юм уу? Бид ч бас хүн. Бидэнд саад болохоо яг одоо боль" тэр намайг хөтлөн хаа нэгтээ хурдтайгаар алхлаа. Биднийг хүн бүхэн мэдэх нь байна Санха!
Хажуугаар зөрөн өнгөрөх хүмүүс биднийг харан уулга алдах нь алдаж, ам амандаа бувтналдаж байлаа. Энэ бидний эцсийн зогсоол бололтой.

Санха аргагүйн эрхэнд намайг дормын үүдэнд хүргэж өгөхөөр болов. Энэ нь зөв шийдвэр гэж бодож байна.

Санха: "Нүүна, түрүүн кафений урд нөгөө юу" тэрээр сандран ар шилээ майжна.

Би: Юу юу гэж?

Санха: Таньд сайн гэж хэлсэн минь үнэн шүү. Т-та надтай үерхээч нүүна?

Би: Санха, бид ингэж болохгүйг чи ч би ч сайн мэдэж байгаа биз дээ?

Санха: "Бид ч бас хүн. Бие биенээ хайрлах эрхтэй" тэр үнэхээр шийдчихжээ.

Би: Тэгвэл оролдоод л үзье.

Санха намайг өөртөө наан чангаар тэврээд чихэнд минь "Би таньд хайртай нүүна" гээд зөөлнөөр шивнэсэн юм.
Би ч бас чамд хайртай Юн Санха!

Dispatch Korea: "Astro Yoon Sanha & GFriend Umji нар болзож байгаа, тэдний эрх чөлөөнд бүү садаа бол"

Dispatch Korea: "Astro Yoon Sanha & GFriend Umji нар болзож байгаа, тэдний эрх чөлөөнд бүү садаа бол"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Netizens Comments:
[899, -13] Юу? Тэдэнд хийж бүтээсэн юу байгаа гэж үерхээд байгаа юм?

[2,952, -45] Well, амжилт ㅋㅋㅋ

[1752, -0] Би тэдэнд дуртай. Тэд гоё харагдана. Амжилт хүүхдүүд минь.

[345, -23] Жифрэнд бол үерхэх насандаа ирсэн, цаг нь болсон гэж бодож байна. Харин Астро....

[596, -98] Бусад ах эгч нар шигээ л

[98, -3] Санха чамд тэр охин гоёдчихож...

[1766, -23] Зүгээр амжилт гэхээс өөр үг алга.

[984, -32] Омужи өдөр бүр биднийг гайхшруулж байна шүү.

           
Эцэст нь хоёр энтэртаймэнтээс тэдний үерхэлийг үнэн болохыг баталлаа. Амжилт!

#AN
Ингээд бүр жинхэнээсээ дуусчихлаа шүү ххи. Одооноос Ёолтой өгүүллэгийг минь хайрлаж өгөөрэй ббис! Гэхдээ би арай л сонин төгсгөл хийчихсэн үү? Ашш сэтгэгдэлээ үлдээгээрэй гэж хүсье. Эхнээс нь дуустал ямар байсныг минь дүгнээд өгөөрэй!

YOGOBARA [COMPLETED]Where stories live. Discover now