Дөрвөн жилийн өмнө ахлах сургуулиудын тэмцээнд сургуулиа төлөөлөн оролцуулах үүднээс хамтлаг шалгаруулах ажиллагаа болсон юм. Сургуулийнхаа хананаас энэхүү зарлалыг харан Винсент шууд урлагийн тэнхим руу явж орсноор Камил, Жим, Рей, Ралф дөрөвтэй танилцсан билээ. Тэнд хамтлаг шалгаруулахаар арваад хүүхэд цугларсан байсан ч энэ тав хамтлаг болон оролцсон юм. Камилын дуулах уянгалаг зөөлөн хоолойг сонсон мөн Ралфын бөмбөрийг л эзэмших гэж төрсөн мэт хэмнэлийг мэдэрч, Рей харин бүгдийг нь нэгтгэж чадах даруухан басс гитарчин болсон юм даа. Тоглолт амжилттай болж, тэд анх удаа л тайзан дээр хамтран тоглох ч бие биенээ илүү мэдэрч байсан юм. Тоглолтын дараа гадаа тарахаар зогсохдоо бүгд юу гэж хэлэхээ мэдэхгүй дуугүй зогсоход Ралф
-Бүгдээрээ хамтлаг болбол яасан юм? гэснээр энэхүү хамтлаг үүссэн юм даа.
-Манайд хоёр дуучин байна шүү дээ хэмээн Рейг даруухан хэлэхэд Ралф
-Хоёр дуучинтай л хамтлаг болчихъё гээд инээж билээ.
-Би сайн мэдэхгүй байна аа. Манай гэрийнхэн намайг анагаахад оруулах гээд хөгжим гэхээр уурлаад байдаг юм. Цаг давчуу болохоор хичээлдээ анхаар хөгжмөө боль гэсэн хэмээн Рейг хэлэхэд Ралф мөрөөр нь тэвэрч
-Чи өөрөө эмч болохыг хүсч байгаа юм уу? Сая тайзан дээр хэн өөрийнхөөрөө тоглож чадлаа. Энэ бол чиний байх газар шиг санагдахгүй байна уу? гэхэд Рей үл мэдэг инээн толгой дохин бүгд хооллохоор явж билээ. Үүнээс хойш тэд байрны доод хоёр давхар өрөөг түрээслэн тэнд бэлтгэлээ хийн, тэндээ амьдрах болсон юм. Рей анагаахад сурахгүй гээд гэрээсээ явсан нь тэднийг хамт амьдрахад хүргэсэн гэхэд болно. Жижиг өрөө тэр чигтээ Камилын мэдлийнх. Харин том өрөөний шалан дээр бүгд дэвсгэрээ дэвсэн бусад нь гөөхий хэлбэрээр унтдаг билээ. Камил бүгдэд нь яг л ээж шиг нь хандах агаад хоол хийж өгөн, бүгдийг нь цаг тухайд хувцсыг нь угаалгаж, аяга таваг гэрийг нь ч цэвэрлүүлж сургасан юм. Орой бүр ээлж ээлжээрээ гитар барин нэгэндээ бүүвэйн дуу дуулж өгөн унтуулдаг ийм л нэгэн гэр бүл үүссэн юм даа. Тэд халтуурны тоглолтоор хэсэн байрныхаа мөнгө болон амьдралаа залгуулж болж байгаа хэдий ч тийм амар зүйл биш байлаа. Гэхдээ энэхүү байдалдаа бүгд том болж байна хэмээн нэгэндээ хэлэхдээ яг л жаахан хүүхдүүд шиг баярлана. Ганц ширхэг жигнэмгийг ч хувааж иддэг, Нэгнийхээ төрсөн өдрөөр ганц зүсэм бялуунд лаа асаан өгөөд дараа нь түүнийгээ таван тэнцүү хуваан идэцгээнэ. Хамтлагийн нэр нь "Psycho" хэдий ч Камил энэ нэрэнд дургүй учир Камилыг дуулахад ''Mind Blues'' нэртэй хамтлаг болж хувирна. Тэд ярилцахдаа "Хэрэв мөнгөтэй болвол хамгийн түрүүнд юу ч худалдаж авах вэ? гэвэл бүгд жижиг автобус худалдаж аваад дэлхийгээр аялан дуу дуулж тоглолт хийнэ" гэж хариулна. Үнэхээр бүгдийнх нь мөрөөдөл тийм. Тэр жижигхэн автобусныхаа арын хэсэгт нь том матраасаа тавин бүгд унтана. Харин дунд нь бөмбөр гэхэд хажуунаас нь нэг нь бас өсгөгч, тэгээд гитараа залгаад аялал дундаа дуулаад явна хэмээн инээхэд "Тэгээд хэн жолоо барих юм бэ?" гэхэд бүгд мөрөө хавчина даа. Тэд бол 70-аад оны хиппи амьдралын хэв маягийг эрхэмлэгч нар билээ.
YOU ARE READING
Club 27
FantasyХотын хөл ихтэй гудамжны цаадханд хэд алхахад л хүний хөл тасарсан хэсэг бий. Ердөө л хэдэн гудам саарал хана даган явсаар нэгэн ханан дээр "Club 27" гэсэн бичээсийг олж харна. Тийш ороход рок дуу эгшиглэх агаад баар нь 70-аад оны хийцтэй ажээ. Хари...