Винсент тэр өдрөөс хойш хамтлагийнхантайгаа байхаас илүү ганцаар байхыг эрмэлзэж эхэлчихсэндээ гайхсан хэдий ч үүнд санаа зовсонгүй. Магад тэрээр өдрийн 24 цаг хамт байдагт өөртөө жаахан цаг гаргахыг хүсэхдээ ганцаар суух, алхах зуршилтай болчихсон юм. Зарим зүйлс зүгээр л өөрчлөгддөг. Угтаа огт өөрчлөгдөөгүй хэр нь мэдрэмж нь өөрчлөгддөг юм даа. Аделин, мөн эртэд орой болсон зүйл гэх мэт зарим зүйлс өөрт нь нөлөөлсөн байж болох хэдий ч Винсент энэ талаар бодмооргүй байлаа. Ийнхүү ганцаар суун бүгэх дуртай нэгэн кафе тийш зүглэв. Намуухан жазз ая эгшиглэсэн, саруулхан тийм нэг кафед түүнийг орж ирэхэд уртаа хүрэн улаан үстэй, хурц харцтай ч зөөлөн ихэмсэг инээмсэглэлтэй ном барьсан нэгэн эмэгтэйтэй харц тулгарлаа. Тэд нэгнээ удаан харахад эмэгтэйн жимийсэн уруул жуумалзан хар нүднээс нь гэнэт нулимс урсчих нь тэр. Эмэгтэй барьж буй номоороо нүүрээ халхлан баруун гараараа сэмээрхэн нулимсаа арчив. Винсент ч мөн цочирдсон хэдий ч тэр эмэгтэйн гунигаа халхлах гэж хичээсэн дүр нь сэтгэлийнх нь ямар нэгэн зүйлийг хөндчихлөө. Өөрийг нь хараад уйлчих шиг тэр эмэгтэйтэй мэндлэх үү? хэмээн эргэлзсэн хэдий ч түүн рүү дөхлөө.
-Сайн уу? Аделин
-Зүгээр Адел гээ...Сайн уу? Винсент... гэхдээ номоо нүүрнээсээ авахдаа нүд нь жаахан улайсныг эс тооцвол инээмсэглэж буй үзэсгэлэнт бүсгүй сууж байв.
-Би сууж болох уу? хэмээн Винсент хэлж дуусаагүй байхдаа сандлаа татан суулаа. Бүсгүй түүний үйлдэл бүрийг ажихад Винсент мэдээгүй мэт дүр эсгэн
-Яагаад уйлав? хэмээн тоомжиргүй асуув.
-Энэ ном дэндүү гунигтай юм хэмээн гаран дахь номоо сэгсэрч үзүүллээ. "Залуу Вертерийн сэтгэлийн шаналан" гэсэн нэрийг уншаад Винсент зүгээр толгой дохилоо.
-Уншиж байсан юм байна гэхэд Аделин сэмээрхэн санаа алдан
-Хөөрхий Вертер гэхэд Винсент кофе захиалан
-Би Вертерд дургүй ээ. Тэр дэндүү сул дорой гээд үл мэдэг жуумалзлаа.
-Би тэгж бодохгүй байна. Энэ миний хайртай ном. Одоо хорин гурав дахь удаагаа уншиж байна гэхэд Винсент нүдээ бүлтийлгэн асуун харж
-Хорин гурав дахь удаагаа уншихдаа уйлж байна гэж үү?? Охид та нар яахаараа ийм романтик зохиолд дуртай байдаг байна хэмээн тоосон шинжгүй хэллээ. Винсент түүний тухай бодон алхахдаа хэзээ нэгтээ таарах болов уу? хэмээн санааширч байсан хэдий ч яг ийн таарахад яагаад ийн хээмсэгэр, их зан гаргаад байгаагаа өөрөө ч ойлгосонгүй.
YOU ARE READING
Club 27
FantasyХотын хөл ихтэй гудамжны цаадханд хэд алхахад л хүний хөл тасарсан хэсэг бий. Ердөө л хэдэн гудам саарал хана даган явсаар нэгэн ханан дээр "Club 27" гэсэн бичээсийг олж харна. Тийш ороход рок дуу эгшиглэх агаад баар нь 70-аад оны хийцтэй ажээ. Хари...