Чөтгөрүүдийн эгнээнд тавтай морил

92 10 0
                                    

Винсентийг 27 club- руу ороход бүхий л зүйл урьдын хэвэндээ мэт боловч тэнд насаараа шүтэн ирсэн Курт кобайн, Жанис Жоплин, Эми хийгээд одоо ч гитарын хаан гэгддэг Жимми Хендрикс суун инээлдэж, ганц шар айраг уунгаа хуучлах аж. Мефисто түүнийг найрсаг угтан авлаа.

-Би уг нь өөрөө очих гэсэн ч амжсангүй Воландыг явуулчихлаа. Манай клубын гишүүд чиний тухай сонсоод, дуулахыг нь сонсъё гээд амар тайван байлгадаггүй. Зүгээр биз дээ гэхэд Винсент толгойгоо дохилоо.

-Нээрэн өнөөдөр дуугаа бичүүлсэн гэж сонссон. Амжилттай юу? гэхэд мөн л толгой дохилоо. Мефисто түүнийг шүтээнүүдийнх нь ширээнд дагуулан очоод

-Энэ өнөөх яригдаад байгаа авьяастай залуу чинь шүү дээ гээд инээхэд Эми ширтэн

-Жим бидэнд чамайг магтахаар нь гайхаад байсан юм. Энд ирж өөрийн чихээр сонсъё гээд ирлээ гээд ахин инээлдэх аж. 

-Жим магтсан гэхээр хачирхалтай л юм. Бидэнд дуулж өгнө биз дээ гэхэд Винсент  инээн толгой дохин босч тайзан дээр гаран хэсэгхэн алхаж явахдаа орж ирсэн аяндаа үг нэхэн сүлээд дуулж эхэллээ. Гитар гунигтай нь аргагүй эгшиглэх аж.

"Зургаахан чавхдасаар хорвоогийн

хамгийн гунигтай дууг аялна.

Гитараа үүрээд л хорвоогоор хэрж

гунигт бүхний тухай дуулж явъя

гитарын минь нэг хоолой татрав

зүгээр дээ үлдсэн тав бид чамайг нөхөж чадна

харин дутсан нэг сэтгэлээ хэрхэх билээ?

үгүүлж чадахгүй сэтгэлээ уянга болгоё сонсоорой

ядам хуруун дахь бөгжийг чинь дуулъя

яруу сэтгэлийг чинь магтан дуулъя

хайртай гэж хөг аялгуу болгон илгээсэн хөөрхий нэгний дууг

хөршийнхөө цонхоор олж сонсоорой

мартагдсан учралаа эргэн санахдаа

хөөрхий нэгний хорин жил хайрласан хайрыг мэдрээрэй

гитар үүрсэн төрхийг минь мартаа биз 

Club 27Where stories live. Discover now