Чиний дүр

74 8 0
                                    

Дуу хууртай нь аргагүй машин хурдлана. Тоглолтоос олсон жаахан ашгаараа жижиг автобус худалдаж аваад хөдөө замаар аялаж яваа нь энэ. Анхны цомгоо бичүүлээд дэлгүүрт тавьсан даруй шууд л хөдөлсөн билээ. Зуны өдрүүд эхэлчихсэн тул хаа сайгүй найр наадам, зугаа цэнгэл үргэлжлэнэ. Тэдний эхний буудал замаасаа холгүй болох хөгжмийн наадам. Замдаа яг л мөрөөдөж явсан шигээ гитараа барин бөмбөрөө тоглож, дуулж явлаа. Нэг нь гитаран дээрээ мэддэг дуугаа эхлүүлэхэд бүгд түрж орсоор хоёр цагийн газар удалгүй ирлээ. Автобуснаас буусан даруй цэнгэлдэхэд эгшиглэх хөгжим угтсанд бүгд сэтгэл догдлон дотогш орцгоолоо. Энд хамтлагаараа 5 дахь жилдээ ирж буй билээ. Жилийн зөвхөн энэ өдөр, энэ газар хүссэнээрээ байж болдог ганц газар юм. Анх энэ газрын тайзан дээр гарч үзэх хүсэл нь л тэдний мөрөөдөл байсан бол одоо бүх зүйл дэндүү өөр. Үгүй дээ энэ газрын тайз ч багадахаар алдартай болцгоожээ. Тэднийг ороход хүмүүс гартаа ганц ганц уух зүйл барьцгаан, хөгжмийн хэмнэлээр хоёр тийш найгах агаад тэднийг харан инээмсэглэн толгой дохицгооно. Ралф орж ирсэн даруйдаа гадуурх цамцаа тайлж шидээд

-Гэртээ ирлээ гэж орилоход түүнийг харсан хүмүүс уух зүйлээ өргөн инээмсэглээд

-Тавтай морил гэж нэгэн зэрэг хэлээд тоосон шинжгүй хийж буй зүйлээ үргэлжлүүлнэ. Камил чихэнд нь

-Барагтайхан байгаарай гээд инээхэд

-Зүгээр халууцаад байсан юмаа. Тэгээд ч өнөөдөр л газар хавтгайртал уудаггүй юм бол хэзээ уух юм гээд хөгжмийн талбай руу гүйн очоод эв хавгүй бүжиглэж эхлэв. Винсент аль хэдийнэ гартаа уух зүйл барьж ирээд Камилд өгөөд

-Хөвгүүдийг өнөөдөр тайван орхичих оо. Жил хүлээлээ шүү дээ. Тэгээд ч өнөөдөр тэмдэглэхгүй бол хэзээ тэмдэглэх юм. Чи ч бас газар хавтгайртал уу гээд гартаа барьсан коктайлээ түүнд өглөө. Камил түүн рүү жогтой инээн

-За чи хэлсэн үгэндээ хүрнэ шүү. Жинхэнээсээ газар хавтгайрвал чи маллаарай гээд тэдний араас гүйн тайзны урд бүжиглэж эхэллээ. Винсент пивоноосоо нэг балган тэднийг ажиглан зогсоход Жим хажууд нь ирээд

-Би хэд хэдэн уран бүтээлчтэй танилцсан. Бидэндтэй ч бас тухтай танилцмаар байна гэсэн шүү. Тоглолт дууссаны дараа VIP-д хүрээд ирээрэй гэсэн гэхэд Винсент түүнийг тэврээд

-Манайд чам шиг хүн байдаг нь ямар аз вэ? Ийм өдөр ажлаа хийсээр л явдаг гэхэд

-Орой согтуу байж болно, тасарчихав даа гээд инээгээд би энэ хавиар явлаа гээд мөн л алга болов. Энд нэг зовлонтой нь нэгнээ олохоо байчихдаг. Үзэх харах зүйл их болохоор бүгд олон тийшээ тараад оройдоо л жинхэнэ "Их тайз"-ын тоглолт дээр таардаг нь жам хойно. Винсент ганцаар үлдсэн хойно бүгдийг тойруулж харах зуураа ганцаардлаа мэдрэн үл мэдэг инээмсэглэв. Тайзны урд Камил хөгжмийн хэмнэлээр хөдлөхөд, Ралф түүний хажууд ямар ч эвсэлгүй жинхэнэ галзуу хүн шиг дэвхцэх аж. Үе үе орчин тойрноо эргүүлж харах нь өөрийн мэдэлгүй Аделинийг хайгаад буйгаа ойлгох дэндүү хүнд байв. Уг нь түүнээс холдох гэж энэ хүртэл явсан юм сан. Яагаад намайг олоод ирнэ гэж итгээд байгаа юм бол. Яагаад гэвэл түүний хажууд дэндүү өрөвдөлтэй нэгэн болж байсан учраас. Бүхнээ зольж чадахаар түүнд дурлачихсанаа нуухын тулд. Воландтай хийсэн гэрээ нь үнэн ч бай үгүй ч бай түүний царайг ахин хармааргүй байлаа. Заримдаа яг л явдалтай эмэгтэй мэт аашилдаг зан нь гэж бодоход Винсентийн өрөөнд орж ирсэн дурсамж нь бодогдлоо. Тэрээр яг л явдалтай эмэгтэй шиг аашилсан. Түүний өрөөнд орж ирээд ажлаа сайн хийгээд гараа явчихсан янхан шиг ч юм уу? Гэхдээ Винсент янхантай байж үзээгүй учир ямар ч ойлголт байсангүй. Ийн бодох ч үе үе орны цагаан хэрэглэл дээр үлдээгээд явсан улаахан цус санаанд нь орно. Заримдаа яг л сахиусан тэнгэр шиг. Бүх зүйлийг сайхнаар харж явдаг гэгээхэн охин. Тийм хүнд чөтгөрөөс хамгаалагч хэрэгтэй. Гэхдээ би тэгж чадахгүй шүү дээ. Би ч гэсэн чөтгөр шүү дээ гэж бодохдоо гаран дахь пивоо нэг амьсгаагаад ууж дуусгаад хаялаа. Камилыг ширтэн зогсоход тэрбээр нүдээ анин бүжиж, хааяа Ралфыг харж инээн үе үе Винсент рүү хараад инээмсэглэнэ. Ичингүйрч буй хэдий ч аль өөрийнхөөрөө эрх чөлөөтэй байгаа нь энэ. Ичингүйрэхдээ цагаан хуруугаараа хүзүүгээ илнэ. Бүжиглэхдээ үл мэдэг таазаа хөдөлгөх нь үзэсгэлэнтэй агаад хөдөлгөөнөөр нь даашинзных нь хормой дэрвэх нь дэндүү дур булаам ажээ. Камилын хажууд зуны савхи, цагаан цамцтай цэвэрхэн залуу ирж хажууд нь бүжиглэх аж. Үе үе Камилтай яриа өдөхөд чихээ ойртуулан инээмсэглэн толгой дохиж, хүзүүгээ оролдох нь ичиж буй нь тэр билээ. Урьд нь ч мөн Камилд дурлаж байсан хийгээд яриа өдөхөөр ирсэн залууст тэрээр яаж харьцахаа мэддэггүй яг л ингэж ичингүйрдэг билээ. Тиймээс л биднээс өөр хүмүүст итгэдэггүйг нь мэднэ. Тэр залуутай юм ярихдаа үе үе Винсент рүү харна. Винсент тэдэн рүү ёжтой инээмсэглэн тэднийг орхин цааш явлаа. Уг нь тэдэнд тохирсон зүйл бий билээ. Хэрэв Камилтай залуучууд яриа өдөхөөр ирэх юм бол ойрхон байх хэн нэгэн нь найз залуугийнх нь дүрд тоглох. Мэдээж Камил өөрөө дургүй байвал шүү дээ. Найз залуугийнх нь дүрд тоглосон хүнээ "аврагч" гэж нэрлэнэ. Мөн эсрэгээрээ хөвгүүдийн хэн нэгнийг эмэгтэйчүүд эргүүлж эхлэх юм бол Камил найз охиных нь дүрд тоглох явдал ч гардаг билээ. Харин энэ удаад Камил ичингүйрсэн хэдий ч Винсент рүү авралын харцаар харахад тэрээр зүгээр л яваад өгөв. Винсентийг уух зүйл авахаар текэн дээр ирэхэд өөрөөс нь жаахан намхан ярьж буй нь ёжлоод байгаа мэт яриатай залуу ирж хажууд нь зогслоо. Винсент түүнийг хаа нэгтээ харсан мэт.

Club 27Where stories live. Discover now