Чи бидний хооронд хэзээ ч хүршгүй ганц алхам

91 10 3
                                    

Дуу бичлэгийн студиэс Винсентээс бусад нь сэтгэл өег харьцгаалаа. Винсентэд бүхий л зүйл хамаагүй санагдах ч Аделины тэгж өөрт нь элгэмсэг хандах нь нэг л таагүй. Би бүгдийг сэтгэлдээ дуусгасан шүү дээ. Надтай юу ярихыг хүссэн болоод... хэмээн бодсоноо өөрийн мэдэлгүй анх болзож байсан уушийн газрын зүг алхлаа. Тэнд Аделин байхгүй байсан ч хамаа алга. Зүгээр л ууж сууя хэмээн шийдэн алхан очиход уушийн газар өнөөх л хэвэндээ. Энэ хэдэн сар юу ч өөрчлөгдсөнгүй. Винсент сул суудал олон суутал нижгэнсэн дуу дуусаж уянгын дуу явж эхлэв. Винсент цагаа хартал оройн есөн цаг 30 минут болжээ. Тэрээр цагаа харан эгц чигээрээ хартал хэн нэгэн гараа урдуур нь орж ирэн, бие нь сүүдэртэх аж. Аделин инээмсэглэн гараа түүн рүү сунган

-Энд хосуудад зориулж өдөр бүр 9:30д дуу тавьдаг юм. Надтай бүжиглэх үү? гэхэд Винсент түүнийг харж хэсэг балмагдахад

-Дуу дууслаа байна гэхэд гараа өгөн босч түүний бэлхүүснээс аяархан тэврэн зогслоо. Биеэ барин, зөөлөн тэврэн зогсоход гар нь чичирхийлэв. Үгүй дээ үүнээс илүү ойртвол би сэтгэлээ барьж дийлэхгүй байх гэж бодоход Аделин түүнд улам ойртон энгэрт нь наадлан, хүзүүнээс нь гараараа зөөлөн тэврэн бүжиглэхэд цээжинд нь нойтон зүйл мэдрэгдэхэд Винсентийн гар нь сулдан, түүнийг улам чанга тэвэрлээ. Аделин гаднаа тайван мэт байх ч зүрх нь эсрэгээрээ түргэн түргэн цохилох аж.

" Яг одоо чамайг би тэвэрмээр

Ялгуухан сэтгэлүүд минь тэгж л нэгнээ сонсож чадна"

Тэд бүжиглэх биш дуу дуустал тэврэлдэн зогслоо. Дуу дуусахад Аделин 

-Чи бидний хооронд ганц л алхам бий. Гэхдээ ганц алхам хэдий ч нэгэндээ хүрэхэд дэндүү хол юм хэмээн Аделин аяархан шивнэснээ эргэж харан нулимсаа арчаад

-Одоо жинхэнэ эрчүүд шиг уух уу? Чи надад яаж уухыг заана биз дээ? гэж хэлэхдээ ахиад л хцдал инээмсэглэх ч нүднээс нь дусал нулимс урссана. Винсент түүн рүү ширтсэн чигтээ нулимсыг нь хуруугаараа арчин толгой дохилоо. Гадагш гаран алхахад Аделин жаахан хүүхэд шиг баярлан урд гарч алхлаа. Урьд нь ч мөн тэгж байсан.

-Энэ хугацаанд чамайг алга болсонд итгэж чадахгүй юм гээд Винсент руу харж инээлээ.

-Би чамайг мартах гэж... хичээсэн... Гэхдээ үргэлж, цаг тутамд чиний тухай бодоод хэмээн түгдрэн бүх л үнэнээ хэлээд Аделин рүү хартал тэрээр доош харан зогссоноо үл мэдэг инээн

Club 27Where stories live. Discover now