"Psycho" хэмээх хамтлаг богинохон хугацаанд хүмүүст хүрч чадсанд тэд ч мөн гайхширсан билээ. Хэд хэдэн ярилцлага өгч, цомог бичүүлэх ажилд продьюсертэйгээ нэгдсэн билээ. Харин нүдний шилтэй урт үстэй продюсер залуу сандлаа налан суухдаа
-Одоо бүтээлүүд гаргаад л байх хэрэгтэй. Та нарын дуу залуучуудын хүссэн тийм нэг гунигт мэдрэмжийг агуулсанд хүмүүст хүрч чадсан юм. Хүмүүс амархан мартдаг юм шүү. Тиймээс хүмүүсийг хүссэнийг өгөөд л байх хэрэгтэй гэхэд Винсент босч
-Бид юу хийхийг хүснэ. Түүнийгээ л хийнэ. Харин та юу хийх үү. Түүнийгээ л хий хэмээн гарч явахдаа бүгд баяртай нь аргагүй алхлаа. Камил дуугүй доош алхан явахдаа ямар нэгэн зүйл хэлэх гээд хэлж чадахгүй байв. Ойрын энэ өдрүүдэд Винсент Камил хоёр барагтаа үг дуугараагүйд Камил ямар нэгэн зүйл ярих гэсэн ч юу гэж эхлэхээ мэдэхээ байчхав. Ралф Камилыг мөрөөр нь тэвэрч
-Одоо "Mind Blues"-ээр нэг дуу гаргана. Чиний хоолойг дэлхий сонсох ёстой гэхэд Камил гарыг нь тавиулж
-Та нар л тэр карьер, нэр хүндээ хөө. Надад зүгээр л дуулж явж байхад болно гээд урд гарч алхахад бүгд гайхан харсан ч юу ч хэлсэнгүй. Тэд гэртээ эрт харьж япон явах онгоцноосоо өмнө ачаагаа бэлдэх хэрэгтэй байв. Тэднийг бэлдэхэд Ралф цүнхээ баглаад орон дээр гараараа тулан суув.
-Онгоц нисэх гээд байхад юугаа хийгээд байгаа юм? Аливээ бос хэмээн Рейг хэлэхэд Ралф толгойгоо түшсэн хэвээр
-Би бодож байна. Оросууд аялалд гарахаасаа өмнө заавал 5-минут боддог юм. Яалтчгүй би нэг юм орхичихсон юм шиг санагдаад гэхэд
-Тэрийгээ явангаа бод хөөе. Оросуудын мартамхай нь тэр л юм байгаа биз гээд Рей, Жим хоёр түүнийг сугадан гаргахад Винсент Камил хоёр ардаас нь гарлаа. Ралф хоёр гараараа бариулчихсан явахдаа арагш харж
-Хүүе намайг тавь л даа. Би яалт ч үгүй юм аа орхичихжээ. Винсент туслаач гээд арагш орилоход
-Бас юугаа мартчихав аа. Өчигдөрөөс хойш бэлдээд байсан нь чи биз дээ.
-Би очоод фүжи дээр өмсөнө гэсэн шар айрагны зурагтай дотоожоо орхичихжээ.
-Одоо надад солих дотоож байхгүй
-За замдаа аваад өгье. Бүүр гоёыг аваад өгье гэхэд Ралф чангаар "миний дотоож" гэж чанга уйлж явав. Үнэндээ Ралф дандаа ингэж хошигнодог болохоор бүгд түүнийг тоглоом хийж буйг мэдэх ч онгоцноосоо хоцрох гээд байлаа. Тэд яг л ам мөлтөс амжин очиход онгоцонд Ралф бусдаараа тоглоом хийсээр хөгжилтэй явав. Харин Камил, Винсент хоёр зэрэгцэн суух ч юу ч ярилцалгүй явлаа. Винсент цонх руу харан түүнтэй юу ч ярилгүй ямар нэгэн зүйл бодсоор явав. Тэднийг буухад хөгжмийн наадмын зохион байгуулагчид тосож аван буудалд нь хүргэж өглөө. Тэднийг том саруулхан өрөөтэй буудалд аваачин танилцууллаа.
YOU ARE READING
Club 27
FantasyХотын хөл ихтэй гудамжны цаадханд хэд алхахад л хүний хөл тасарсан хэсэг бий. Ердөө л хэдэн гудам саарал хана даган явсаар нэгэн ханан дээр "Club 27" гэсэн бичээсийг олж харна. Тийш ороход рок дуу эгшиглэх агаад баар нь 70-аад оны хийцтэй ажээ. Хари...