-Винсент одоо яаж байна?
-Би сая унтууллаа хэмээн Камилыг хэлэхэд Жим бухимдсан байртай
-Би түүнд хэлсэн шүү дээ. Өнөөдөр уулзалттай гэхэд Камил түүн рүү харан уйлчихсанд нулимсаа нуун эргэж харав.
-Би түүнээс айгаад байна. Яагаад гэнэт ингэж өөрчлөгдөөд байгаа юм бэ? Би одоо Винсентийг танихгүй байна гэхэд Жим түүнийг цээжиндээ наан тэвэртэл Камил цурхиран уйлав. Тэрээр нулимсаа арчин Жимыг зөөлөн түлхээд
-Хэрэв Винсент энэ байдлаараа байгаад байвал би тэсэхгүй бололтой гэхэд Жим түүн рүү гайхан харлаа.
-Хамтлагаасаа гарна гэхэд Жим гараас нь атгаж
-Ийм амархан шийдчихэж болохгүй ээ. Түүнийг жаахан харъя. Ярилцаж үзье. Тэгээд болохгүй бол хамтлагаасаа гарч болно гэхэд Камил нам унтаж буй Винсент рүү хараад толгой дохилоо. Юу ч юм зүүдлэн тийчэгнэн, хөлс нь гарсныг хараад алчуураар духных нь хөлсийг арчив. Жим рүү эргэж хараад
-Тэр хүмүүстэй чи уулзчихдаа. Би Винсентийг харахгүй бол болохгүй гэхэд Жим толгой дохин гарлаа.
Винсентийг өглөө сэрэхэд Жим түүний хажууд сууж байлаа. Винсент боссон даруй толгой нь тэвчихийн аргагүй өвдөв. Жимийг хараад
-Камил хаана байна? Би уг нь... гэхэд Жим түүний нүүр рүү шанаадаад авав.
-Чи тэнэг юм уу? Камилыг ямар их айсныг мэдэж байна уу? Тэгээд би өчигдөр анхааруулаа биз дээ. Хар тамхи хэрэглэнэ гэнээ гээд нударгаа ахин зангидахад Винсент халуу дүүгэх хацраа мэдрэн
-Уучлаарай гэж аяархан хэлэв. Жим гараа буулган
-Камил хамтлагаас гарах тухай ярьж байна. Арай дэндүү байгаа юм биш үү? гэхэд Винсент цочирдон түүн рүү хараад эргэн тойрноо харснаа
-Камил хаана байна? гэж ахин асуулаа.
-Үүр цайтал чамайг харж сууж байгаад саяхан унтсан гэв.
-Ойлголоо. Би ахиж ийм хачин зан гаргахгүй. Та хэдийг ч надаас болж зовж, салж сарниасай гэж хүсэхгүй байна. Надад ганц боломж олгочих гэхэд Жим үл мэдэг толгой дохин гарч явлаа. Винсент босож хөгжмийн наадмын хоёр дахь өдөр ганцаар алхлаа. Өчигдөрхөн танилцсан өнөөх намхан залууг хайтал хаана ч харагдсангүй. Үнэхээр дагаад байна гэдэгт нэг мөр эвлэрчээ. Тэрээр ганцаар байхдаа тайвширах ч сэтгэлд нь ямар нэг зүйл буглажээ. Камилын царайг харна гэхээс, түүнээс гадна Камил хамтлагаас гарна гэхэд сэтгэлд нь бүхнээс зовиуртай байлаа. Одоо шийдэж цөхөөд байх зүйл алга. Аделиныг ор тас мартах л хэрэгтэй гэж бодоход сэтгэл нь тайвшрах шиг, хоосрох шиг бүхий л зүйл өөрийг нь орхиод явчих шиг гунигтай санагдав. Гэхдээ үүнээс том зүйл нь Камилыг хамтлагаас гарвал гэж бодоход төсөөлж ч чадахгүй байв. Ралф мөн л инээсээр хүрч ирээд өчигдөрийнхөө паянгийн талаар ярина. Тэрээр энэ талаар мэдээгүй ажээ. Зөвхөн Жимд л Камил энэ талаар хэлж шүү гэж бодохтой зэрэгцэн
YOU ARE READING
Club 27
FantasíaХотын хөл ихтэй гудамжны цаадханд хэд алхахад л хүний хөл тасарсан хэсэг бий. Ердөө л хэдэн гудам саарал хана даган явсаар нэгэн ханан дээр "Club 27" гэсэн бичээсийг олж харна. Тийш ороход рок дуу эгшиглэх агаад баар нь 70-аад оны хийцтэй ажээ. Хари...