Би айсандаа болоод золтой л эмнэлгээр дүүрэн орилчихсонгүй. Амаа дарсаар гар луугаа хартал жимин намайг чанга гэгч нь атгасан байлаа.
Тэр сэрчихэж гэж бодон эргэн хартал зүгээр л хар дарсан бололтой нүд нь аниастай хамраа зангидаж хөмсөг нь нийлэх шахжээ.
Сандрал догдлол минь сарнин алга болсон ч түүний ийм царайтай байгаа нь үнэхээр эгдүүтэй харагдана.
Зүүдлэнэ гэдэг чинь сэрэхэд ойрхон байна аа гэсэн үг.
Миний гарыг атгасан ч нүд нь аниалттай хэвээр.
Үнэхээр муухай зүүд зүүдэлж байгаа бололтой амьсгал нь давхцан цээж нь түнхэлзэнэ.
Түүнийг тайвшруулахаар хажууд нь сууж байгаад цээжин дээр нь гараа тавин зөөлхөнөөр товшлоо.
Яг л хүүхдээ аргадаж байгаа эх хүн шиг амандаа намуухнаар бүүвэйн дуу аялана.
Гарыг минь атгасан хэвээр л.
Хэсэг хугацаа өнгөрсний дараа гар нь суларч амьсгал нь тогтворжино, хамраа ч үрчийлгэхээ больчихож, тайвширч байгаа бололтой. Бүүвэйн дуу ямар ч үед үйлчлэнэ.
Ямар зүүд зүүдэлсэн болоод ингэж их айсан юм бол оо.
Сэтгэл догдлоод ч тэр үү, түүнтэй уулзсандаа баярласандаа болоод ч тэр үү эсвэл өрөвдсөндөө болоод гэнэтхэн уйлаад уналаа. Өөрөө хүртэл яагаад уйлаад байгаагаа ойлгосонгүй. Баярын нулимс эсвэл түүнийхээ ямар их өвдсөнийг бодсондоо ингэж байгаа байх. Ямар ч мэгшилтгүй хэдэн дусал нулимс.
Урссаар л урссаар л. Нүд анилдан түүний хөнжлийг дэрлээд нэг мэдэхэд унтаад өгчээ.
.....
Нарны хурц гэрэл нүд гялбуулан намайг сэрээж орхилоо. Үнэхээр тухтай байхад яаж намайг сэрээж зүрхлэв ээ.
Дээш өндийн эргэн тойрноо хартал би түүний өрөөнд унтчихаж
-Юу вэ? Аах би тэнэг байхаа жаахан харчихаад буцаад явна гэсэн байж бүр орон дээр нь унтчихсан байдаг. Жимин рүү хартал нүд нь аниастай, унтаж байна.
Уураа барьж ядсаар арай гэж суудлаасаа өндийн цонх руу очиж гадаах орчныг ажиглан нүдээ нуухлана. Хэдхэн хүн энд тэнд холхин харагдана.
YOU ARE READING
PROMISE[completed]
RomanceХамгийн их шүтэж үнэнчээр хайрлаж явсан хамтлаг нь тарсны дараах нэгэн фен охинд тохиолдсон үйл явдлыг сонирхон уншаарай