Өрөөгөө нэг бүтэн тойруулж хэсэг харлаа.
Шүлсээ гүд хийн залгин бодно.
Цэвэрлэгч эгч ирээд уулга алдах байхдаа.
Харин буйдан болон газраар нэг тарсан BTSынхан саад болохгүй гэсэндээ сэмээрхэн Жиминийг орон дээрээ суулгаад хажууд нь зэргэцэн очоод түүнийг налан жижигхэн ч наддаа том гарынх нь хурууг оролдон
-Би хэзээ эндээс гарч болох юм бол гэхэд
-Эндээс гарах гэж нэлээд удах байх аа даа.
-Яагаад миний бие бараг зүгээр болчихсон тэгж их санаа зовоод байх хэрэггүй юмсан гэхэд Жимин толгойгоо сэгсрэн
-Үгүй ээ болохгүй тэр мууг гэмт хэрэгтэнг барьтал чи эндээс гарах шаардлаггүй. За юу хэрвээ гарч яваад тэрэнтэй тааралдчихвал би юу ч хийж чадахгүй. Тийм болохоор ядаж тэрнээс сураг чимээ гартал эндээ сайхан амарч бай. Чамайг хамгаалж чадах ганц арга нь л энэ байх шиг байна.
-Зза гээд толгойгоо дохин мөрийг нь налан урагшаа хартал
Гишүүд бүгд бид хоёр луу харчихсан ширтэнэ.
Гэнэт буруу зүйл харсан юм шиг огцом хөдөлж хоолойгоо засах нь тэр.
Жин, Тэхён, Жонгүк, Хусог 4тэй хамт хивсэн дээр суугаад дуу сонсонгоо хааяахан ам руугаа чихэр шидчихээд хамтлаг болон бие биенийхээ хөгтэй явдал гээд бүгдийг нь ярилаа.
Яг л тэднийг мэддэггүй хүн шиг. Хэлсэн үг бүхэнд нь гайхаж, баярлан, хөөрч жүжиг тоглоно.
Гэхдээ энэ баярлах шалтгаан байж болно шүү дээ. Би аз жаргалтай байна. Тэдний дуртай хүн байхын тулд хичээх хэрэгтэй.
Гэтэл ард Юнги Намжүүн 2 Жиминтэй ярих нь сонсогдоно.
Намжүүн-Тэр дээрийн интернэтэд тавигдсан байсан бичлэг дээрх залуу ХэЖинийг ийм болгосон хэрэг үү?
Жимин-Мөн байна лээ яах аргагүй мөн би тэр өдрийг сайн санаж байна. Тэр бичлэгэн дээр ч бас. Ер нь ХэЖинийг хаалгаар аваад гарахдаа юу бодож байдаг новш вэ?
Юнги-Тэрнийг олчихвол болоо юм биш үү? Муу новшийг эмэгтэй хүнд гар хүрснийх нь төлөө шоронд хатаавал таарна.
Намжүүн-Явуулсан хүмүүсээс чинь сураг байна уу?
Жимин-Одоохондоо алга л байна. Ингэж их хайж байхад олдохгүй байгааг бодоход нилээн зэвүүн нөхөр бололтой. Гэхдээ тэр муугаас айхгүй ээ одоо над дээр хүрээд ирвэл шууд л цохиод авахад бэлэн байна.
YOU ARE READING
PROMISE[completed]
RomanceХамгийн их шүтэж үнэнчээр хайрлаж явсан хамтлаг нь тарсны дараах нэгэн фен охинд тохиолдсон үйл явдлыг сонирхон уншаарай