Жимин1

333 20 0
                                    

Салхи үнэхээр гоё байна.

Салхины хөдөлгөөн бүрийг мэдэрч байгаа юм шиг гарын хуруунууд минь түүний зүг нисэж агаарт хөөрөн дэгдэх нь үнэхээр тааламжтай.

-Жимин~аа илүү хурдан давхиарай би энэ агаарыг биеийнхээ бүх хэсгээр мэдэрмээр байна. Илүү хурдан гэж хэлээд машины дээд цонхыг онгойлгон үсээ намируулсаар гараа даллалаа.

-ХэЖин~аа доошоо буцаад ороо хүйтэн байна. Чи даарчихна шүү дээ гэсээр цамцны минь үзүүрээс татаж буцааж суудалд минь суулгалаа.

-Сүүлийн хэдэн сар далай хараагүй юм байна. Энэ үнэхээр сайхан болзоо болох байхаа.

-Болох биш ээ болж байна. Гээд нэг гараараа жолоогоо жолоодож нөгөө гараараа миний гараас чангаар атган хуруун дээр минь үнсэнэ.

-Энэ байдлаараа байх юм бол сар ч хүрэхгүй хугацааны дараа чи эмнэлгээс гарч болох байх.

-Гэхдээ би эмнэлгээс гарахыг хүсэхгүй байна.

-Яагаад?

-Намайг чамтай учруулж удаан хугацаанд хамт байлгаж өгсөн. Дээрээс нь эрт гарчихвал өмнөх шигээ чамайг өдөржин харах боломжгүй болчихно. Тийм болохоор намайг хүссэн хугацаагаараа эмчил. Харин би чамтай хамт байхын тулд гадаа гарахгүй хэдэн ч жил болсон чадна.

-Үүрд, үргэлж хамт байж чадах уу?

Жимин-Хэрвээ чамайг хүсвэл эмнэлэгт мөнхөрсөн ч чадна. Чамайг би жаргалтай байлгахын тулд бүхнийг хийнэ.

-Би чамд хайртай. Жимин~аа

Тэр дуугүй л инээмсэглэн гарыг минь атгасан хэвээрээ жолоогоо барьсаар л.

Хэрвээ хүсвэл би ажлаасаа гараад түүний дэргэд байж болно. Миний хувьд тэр үргэлж нэгт.

Тиймээ зүгээр л ажлаасаа гараад түүний дэргэд урт удаан хугацаагаар хамт байя.

...

-Одоо өвөл болох гэж байгаа ч гадаа үнэхээр гоё байх чинь далайн эргийн торгомсог элсэн дээр суугаад ийн хэлнэ.

Жимин-Чи миний дэргэд, би чиний хажууд байгаа болохоор л тэгж санагдаж байгаа байх.

-Тэр мэдээжийн хэрэг шүү дээ хоёулаа хамт байгаа болохоор л цаг агаар үнэхээр сайхан байна.

Жимин- Тиймээ.

-За хамт хоолоо идэх үү? Би гараа гаргаж хийсэн болохоор амтархан идээрээ.

PROMISE[completed]Where stories live. Discover now