ХэЖиний талаас
Жимин сэрэхээс 3 өдрийн өмнө
-Эмчээ танд бүр маш их баярлалаа. Та үнэхээр мундаг хүн юм гээд Жиминий ээж нь намайг тэврэн баярлана. Гэр бүлийнх нь гишүүд нь гээд бүгд адилхан аз жаргалтай харагдаж байлаа.
Баярын нулимсаа гараараа шувтарчхаад Жиминий ээж надад хандан
-Үнэхээр их баярлалаа. Хагалгаа амжилттай болсонд бид үнэхээр их баяртай байна.
-Зүгээр дээ энэ чинь миний ажил шүү дээ. Одоо өвчтөн маань сэрчихвэл болоо удахгүй сэргэнээ. Харин сэрсний дараа бид анхааралдаа маш сайн авах болно.
-Тиймээ сэрчихвэл болоо... Гэхдээ эмчээ нэг ярих юм байна. Та наашаа хүрээд ирээч гээд Жиминий хэвтэж байгаа өрөөнөөс намайг гарган шатны дэргэд дуу чимээ багатай газар аваачин
-Чамд хэлэх хэдэн юм байна. Гайхалтай нь эзэгтэйн харц ширүүн басхүү залхсан янзтай байх чинь
-Бид таныг солихоор болсон.-Уучлаарай би буруу сонсчхоогүй байгаа
-Буруу сонсоогүй ээ бидэнд үнэхээр харамсалтай байна. Гэхдээ одоо хангалттай та манай хүүг сайн асарч халамжиллаа. Зураасыг даваад байх шиг байна. Тийм болохоор бас дээрээс нь таны ажлыг ч бодсон ч тэр эмнэлэгийн чухал эмч ганц өвчтөн дээр ингэж их хугацаа зарцуулаад ганцхан түүнд л санаа тавиад байх юм бол хүмүүс юу гэж бодох болох бол. Тийм биз.
-Тийм нь ч тийм л дээ гэхдээ манай эмнэлэг надаас илүү эмч нар зөндөө байгаа би зүгээр тасагтаа л гайгүйд тооцогддог байхгүй юу? түүнд өөрийгөө аль болох эелдгээр тайлбарлаж хэлэх гэсэн ч эзэгтэй үгийг минь таслан
-Зза ямар ч байсан бид таныг солихоор болсон гэсээр намайг сонсолгүй цааш эргэн харснаа гэнэтхэн буцаж ирээд цүнхээ уудлан дугтуйтай зүйл гарган надад атгуулснаа хаалгаа цанга гэгч нь хаагаад өөр юу ч хэлэлгүй яваад өглөө.Би ч үүдэнд нь юу болоод байгааг ойлосонгүй гайхсаар үлдчихэв.
Намайг мэдчихээгүй баймаар юм. Яагаад гэнэт өөр эмч авахаар болчихов оо.
Юу ч ойлгосонгүй толгойгоо сэгсэрсээр өнөөх дугтуйг нь онгойлгож үзтэл үнэхээр их мөнгө байлаа.
Одоо би яг л өөрийгөө кинон дээр гардаг шиг мөнгө аваад яваад өгдөг дүр шиг санана. Биеэ үнэлэгч биеэ үнэлээд мөнгө авдаг бол би ажлаа хийгээд маш их мөнгөтэй болчихлоо. Гэхдээ цалин биш. Яагаад ч юм би нэг муу биеэ үнэлэгч болчихсон юм шиг санагдаад байх чинь. Би зүгээр л мөрөөрөө ажлаа хийсэн байтал надад яагаад ингэж хатуурхаад байгаа юм бол оо.
YOU ARE READING
PROMISE[completed]
RomanceХамгийн их шүтэж үнэнчээр хайрлаж явсан хамтлаг нь тарсны дараах нэгэн фен охинд тохиолдсон үйл явдлыг сонирхон уншаарай