Өнөөдөр дэндүү их ачаалалтай байснаас болоод Жиминтэй уулзах байснаа мартчихаж.
"Арай ч дээ би ч галзуурсан байх аа яаж Жиминтэй уулзах байснаа мартаж чадав аа"
Гэсээр өөрийгөө мянга хараан өрөөнийх нь өмнө ирлээ.
Гэрэл нь унтраастай, Жимин орон дээрээ цаашаа хараад унтаж байгаа бололтой ямар ч хөдөлгөөн алга.
Сэмээрхэн хаалгыг нь онгойлгоод орны хажууд байрлах түшлэгтэй сандал дээр суугаад бодно.
Хэрвээ арай эрт ирсэн бол Жимин унтаагүй түүнтэй магадгүй одоо юм яриад эсвэл өөрт нь зориулж намуухан дуу дуулж өгөх байсан даан ч оройтчихлоо. Миний л ухаангүй тэнэг байгаагийнх.
Өөртөө гомдон хошуугаа унжуулан гараа энгэртээ зөрүүлээд санаа алдлаа.
Сарны гэрэл нэвт тусах цонх руу аажмаар ойртлоо. Энэ жаахан гэрэл өрөөг хангалттай гэрэлтүүлнэ. Гэхдээ нар шиг биш.
Дуу хөгжим шиг чамайг жаргалтай байлгаж чадахгүй ч сар шиг чамайг жаахан ч болтугай инээлгэж баяртай байлгахсан.
Цонх руу сэмээрхэн ойртон очоо тавцанг нь тулаад сарны гэрэлд гэрэлтэх үзэсгэлэнт царайг нь ширтэн ийн бодно.
Гэтэл гэв гэнэт
-Яасан би харцаа ч салгаж чадахааргүй тийм царайлаг байна уу? Гээд Жимин нүдээ нээн надад хэллээ.Би шүлсээ гүд хийн залгиж
-Аааа....нөгөө....юу гэж сандарч байх хооронд
- За За тоглож байна аа......Эмчээ ямар удаж байж ирэв ээ? Би золтой л унтчихсангүй.
Амлалтаа зөрчөөд байвал би ч бас зөрчиж магадгүй шүү.-Зөрчсөн гэж...ирж л байгаа биз дээ......үнэхээр их ажилтай байлаа, намайг уучлаарай гэхэд Жимин хөхөрсөөр
-За зүгээр дээ эмчээ та ирсэн байхад л хангалттай гэж хэлээд Жимин нүдээ алга болтол хайр татам инээмсэглэлээрээ инээн зүрхийг минь зогсоох шахав.-Харин би ганцаараа байхаар уйдаад тэгээд дээрээс нь унтахынхаа өмнө өөрийн чинь бүүвэйн дууг сонсмоор санагдаад л дуудсан байхгүй юу.
-Уйтгартай байлгахгүйн тулд хажууд чинь ингээд хамт байж унтах хүртэл чинь хань болъё. Харин дуулж чадахгүй нь ээ.....түүний өмнө нүүрээ гараараа даран ичсэн байдалтай зогсоход
-Эмч хүн өвчтөнийхөө өмнө ичээд байж гэнэ би таны хоолойг дахиад ганцхан удаа л сонсмоор байна.
YOU ARE READING
PROMISE[completed]
RomanceХамгийн их шүтэж үнэнчээр хайрлаж явсан хамтлаг нь тарсны дараах нэгэн фен охинд тохиолдсон үйл явдлыг сонирхон уншаарай