100дахь өдөр

353 24 0
                                    

2028

Өдөржин ажилласаар оройхон Жиминий өрөөнд ортол гэрэл нь унтраалттай эргэн тойрон лаа асаасан байлаа. Ширээн дээр хэдэн хундагатай оргилуун дарс гээд ширээг үнэхээр гайхалтай чимжээ. Сарнайгаар хивсэлсэн шалан дээгүүр цэцэгсийн дэлбээг гэмтээчихгүй гэсэн шиг зөөлнөөр алхална.

Өрөөний буланд Жимин хүрэн улаан өнгийн хослолтой гартаа алтан шаргал мик барьсан байна. Тэр сайхан харагдаж байна. Яг л тэнгэрээс бууж ирсэн ханхүү шиг. Хүрэн улаан өнгө дэндүү гэмээр төгс зохижээ. Царайлаг биш байна гэж үү?
Өмнө нь нэг л удаа энгийн хувцастай байхыг нь харсан. Бидний анх удаа уулзсан тэр өдөр. Мэс заслын орон дээр ухаангүй хэвтэх залуу дээгүүрээ энгийн хөх саарал малгайтай цамц хар өмдтэй байсан. Тэр өдрөөс хойш энгийн хувцастай байхыг нь хараагүй юм байна.

Миний өмнө зогсох залуу 4сарын өмнө л үхэх сэхэхийн зааг дээр байсан бол одоо надад гэнэтийн бэлэг бариад сайхан хувцас өмссөн басхүү догдолсон харагдана.

Тэнгэрт түгэх мянган оддыг харахад ямар санагддаг вэ? Гайхширч алмайрмаар байдаггүй гэж үү? Ганцхан зулай дээрээс гэрэлтэх асар хол энэ одноос харцаа ч салгаж чадахгүй гөлрөн зогсдог. Тэгвэл өнөөх биширч, алмайрмаар энэ төгс бурханы бүтээл миний алган дээр алмаз эрдэнэ шиг гэрэлтэнэ.

Гэхдээ урд минь зогсох залуу надад одоо дэлхийн алдарт дуучин, хүн болгоны шүтээн, миний насан туршдаа мөрөөдөж явсан хүн биш зүгээр миний дурласан залуу шиг харагдаж байна. Зүгээр л үлдсэн амьдралаа түүнтэй хамтдаа үргэлжлүүлж надад түшиг тулгуур минь болох юм шиг санагдаж байна.

Түүнийг харах харц, мэдрэх мэдрэмж минь хүртэл өөрчлөгдсөн.

Гэнэт өрөө тэр чигтээ цагаан өнгөөр будагдсан юм шиг гэрэлтэнэ.

Чи надад хайртай гэдгээ хэлэхэд

Би үүлэн дээгүүр алхах шиг болсон

Ахиад ганцхан удаа надад үүрд гэж хэлээч Гэсээр Жимин өөрсдийн дуу болох BEST OF ME-ийг аялж эхлэлээ.

Юу гээч хорвоо ертөнцийн гайхал нь вэ?
Юу гээч орчлон дэлхийн үзэсгэлэн гоо вэ?

PROMISE[completed]Where stories live. Discover now