Нулимс

301 34 0
                                    

Жимин бид хоёроос бусад өрөөнд байгаа хүмүүс нилээн халжээ. Гэнэтхэн л эргэн тойрон нам гүм болж бүгд дуугаа хурааж эхлэхэд

Тэхён-ХэЖин~аа чи БиТиЭсийн фен биш юм уу?

Хусог-Юу яриад байгаа юм бэ? Өөрөө биднийг мэдэхгүй гэж хэлсэн шдэ.

Тэхён-Яг тэгж хэлээгүй шдэ. Өөрийнх нь амнаас л лав сонсоогүй

Тэхёнийг ингэж хэлмэгц бүгд над руу нээрээ тэгж сонсоогүй юм байна, арай фен юм биш биз дээ гэсэн царай гаргана.

Би-Аах үгүй ээ үгүй би мэдэхгүй шдэ гээд худлаа инээн ширээн дээр байсан задлаад талдаа шахуу орчихсон сөжүг нэг амьсгаагаар хөнтөрч орхилоо.

Хусог-Тээр биш гэж хэлээ биз дээ. Манай ХэЖин фен биш ээ гэхэд бүгдээрээ толгой дохицгоон урдахаа барин ууцгаав.

Ингэж худлаа хэлдэг маань зөв үү? Буруу юу?

Энэ үед Жимин юу ч дуугарахгүй зүгээр л орон дээр хөлөө савчуулан цонхоор ширтэнэ.

Би-За та нар зөндөө ууцгаачихсан юм чинь энд хоноод явах уу? Би эмнэлгээс илүү амралтын өрөө байгаа талаар асуучихаад ирье. Та нар түр байж байгаарай.

Жин-Үгүй ээ үгүй. Хэрэггүй. Бид нар одоо явлаа. Гэртээ харих хэрэгтэй. Дуудлагын жолооч дуудчих болохоор санаа зовох хэрэггүй. Алив хүүхдүүдээ босцгоо явъя. Гээд шалаар нэг хөглөрөх гишүүдээ босгон хувцсаа өмсөн гарах гэж яарна.

Би-Зза тэгвэл би гялс жолооч дуудчихъя.

Жин-Хэрэггүй ээ би аль дээр дуудчихсан. Одоо гадаа хүлээж байгаа байх гараад очиход л болно.

Би-Зза тийм бол та нарыг гаргаж өгье дөө.

-За тэгвэл бид нар ингээд явъя даа. Та хоёр сайхан амраарай баяртай.

Жимин-Баяртай болгоомжтой яваарай.

-За баяртай.

Хэдий согтсон ч манарсан амьтад эмнэлгээс арай гэж гаран машинд суугаа нь цонхоор харагдана.

Ширээн дээр бас шалаар нэг хөглөрөх шар айрагны лааз сөжү, вискиний шилнүүдийг цэвэрлэчхээд Жиминий дэргэд суулаа.

Түүний ширтэх гадаах орчныг хартал сар нэгэн хэвийнээр тэнгэртээ дүнсийн харагдах бөгөөд бүдэгхэн сүүмгэр гэрлээ тусгана.

Жимин миний гарнаас гэнэтхэн зөөлхөнөөр атгаад юу ч ярилгүй толгойг минь цээжиндээ наан тэвэрлээ. Зүрхнийх нь цохилт сонсогдож тайван бөгөөд намуухнаар түг түг хийн цохилно.

PROMISE[completed]Where stories live. Discover now