-Зүгээрдээ надад гэр маань илүү дээр санаа шиг санагдаж байна би яваад цүнхээ аваад ирье таны биеийн байдлыг шалгах хэрэгтэй байна гэсээр түүний хэсэг ажиглаж байгаад өрөөнөөс нь гарлаа.
Хаалга налж зогсон бөмбөр шиг дэлсэх зүрхээ даран инээд алдана. Яаж ийм хайр татам байж чаддаг байна аа.
Нүүр дүүрэн мишээн өрөө рүүгээ алхаж явтал ТэГү гэх өнөөх эмч замд минь хөндөлснөө
-Чи яаж чадаж байна аа өөрөө хэн болоод миний өвчтөнг дур мэдэн авч явж байгаа юм чи биш би түүнд анхаарах хэрэгтэй. Түүнийг хаана байгааг хэлээдэх яаралтай үзлэгт оруулах шаардлагатай байна. Алив хэлээтэх гээд намайг хананд шахан цамцыг минь бооно.
-Чи яагаад байгаа юм хүмүүс хараад байгаа юм биш үү олон нийтийн газар байгаагаа мартчих аа юу та гэсээр өөрөөсөө түүний гарыг цохин холдуултал
-Тийм дээ чамд бол өвчтөний биеийн байдал чухал биш хүмүүсийн юу гэж хэлэх нь чухал тийм биз дээ
-Юу? Чи сая юу гэсэн бэ? Муу галзуу амьтан минь чамайг харахад би өвчтнөө өөрийнхөө нэр төрөөр солих юм шиг харагдаад байна уу? Түүнд илүү ойртон чихэнд нь шивнэх төдий "Хөгийн амьтан минь сонс чам шиг муу адгийн шаарт Жиминийг өгч чадахгүй мэдэв үү? Бид хоёрыг тайван орхи хэзээ нэг өдөр би эргээд түүний эмч болох болно. Тэр үед энэ новшийн зангаа гаргахыг чинь харна аа. Одоо зүгээр явж үз" түүниы мөрийг нь түлхээд өрөөндөө орлоо.
Уур хүрч дотор бачуурна. Сая яг юу болоод өнгөрөв өө. Толгойгоо базан хоёр гараараа ширээ тулан сууж байтал хаалга аажуухнаар онгойх нь дуулдав. Дээш өндийн хартал Жиминий ээж над руу хоосноор ширтээд.
-Хүүгээ чамтай хамт байгаа гэж дууллаа. Миний л буруу түүнийг сэрэхэд нь би баахан утгагүй юм ярьснаас болж тэр босоод явчихсан. Намайг үнэхээр уучлаарай. Би хэсэг хугацаанд үнэхээр тэнэг байж. Энэ телевиз, радио, мэдээ, хүмүүсийн тэнэг ярианаас болоод би ухаанаа алдаж орхиж. Хүүдээ ямар байгааг хүртэл ойлгохгүй болтлоо. Би үнэхээр тэнэг юм. Гэж хэлэн Над руу алхсаар зөөлөн буйданд ирж суулаа. Нүд рүү минь эгцэлж ширтээд "Гэхдээ хүмүүс үнэхээр муухай юм. Яагаад юу ч мэдэхгүй байж мэддэг юм шиг худлаа ярьдаг юм бол оо. Тэд зүгээр л ярьдаг. Ярьсаар л байдаг. Юуг ч ойлгох ухаангүй байж хүссэн бүхнээ чалчдаг. Нөгөө хүнд нь ямар байгаа нь тэдэнд хамаагүй. Тэд хүссэнээ хийдэг. Хүссэн бүхнээ ярьж.... " гээд хоолой нь зангирсаар цүнхнээсээ алчуур гарган нус, нулимсаа арчингаа.
YOU ARE READING
PROMISE[completed]
Roman d'amourХамгийн их шүтэж үнэнчээр хайрлаж явсан хамтлаг нь тарсны дараах нэгэн фен охинд тохиолдсон үйл явдлыг сонирхон уншаарай