-Жимин~аа босоорой сэрээрэй гуйя. Юу болсон бэ? Жимин~аааааа босолдоо. Сэр лдээ !!!
Түүнийг хичнээн сэгсэрч гулдарсан ч тэр боссонгүй. Зөвхөн түүний нурмайж унасан ухаангүй бие ийш тийш найган хоёр тийш хөдөлнө.
Юу хийхээ мэдэхгүй хий хоосон хүнгүй далайн эргээр нэг тусламж эрэн орилно.
-Туслаарай хэн нэгэн байна уу? Гуйя туслаачСарны бүдэгхэн гэрэлд эргэн тойронд хэн нэгний сүүмгэр гэрэл, хүний урманд юу ч үзэгдсэнгүй. Зөвхөн эргээ цохин давлагаалах усны чимээ, долгой дээр эргэлдэн гуагалах хараацай л дуулдана. Шантрал. Түүнийг босохгүйг мэдэж байгаа ч багахан итгэл зүрхэнд сэдэрч хий дэмий орилсоор л.
-Гуйя Жимин~аа бос лдоо тоглоом чинь хэрээс хэтрээд байна. Би чамд итгэх нь. Гуйя сэр лдээ.
Нус нулимстайгаа холилдсон нүдээ цамцныхаа ханцуйгаар арчин ийн хэлнэ.Туйлдаа хүртэл уйлсаар.
Далайн эрэгт ухаангүй хэвтэх хэн нэгнийг босгох гэж оролдох галзуу эмэгтэй хашхирсаар. Зөвхөн цуурай, түрүүхэн л олноороо холхилдоод явахгүй байсан хүмүүс хаашаа явсан нь үл мэдэгдэж эргэн тойронд тэдний бараа сураг юу ч үзэгдсэнгүй.Гэнэтхэн цас ороод эхэллээ.
Ширхэг ширгэхээр цас дээрээс будран хаяална. Амнаас цагаан уур савсаж хүйтэн болж байгааг илтгэнэ.
Анхны цас над дээр ямар ч уянгын халилгүй ирээд басхүү намайг айлгаж сандрааж орхилоо. Газарт хадаатай юм шиг хөшин суусаар л. Тэр босохгүй юм байна. Одоо л нэг үнэнтэй эвлэрч бүхнийг эргэцүүлнэ. Би яаж ч хичээсэн тэр сэрэхгүй юм байна. Шалдаа буун суусаар л.
Хаялан орох цасан ширхгүүдийг тоолох мэт ширхэг бүрийг нь ажиглан харна.Арай гэж ухаангүй хэвтэх Жиминийг чирсээр машинд оруулан хэвтүүллээ.
Учраа олохгүй сандран, чичирч юу болсныг ойлгох сөхөөгүй уйлна. Юу болчих нь энэ вэ? Түүнд яг юу тохиолдчихов оо? Өглөөнөөс авахуулаад түрүүнээс хойш болсон бүх зүйлийг ээлж дараалуулан толгойдоо дахин тоглуулна. Ямар ч алдаа алга энэ бүх хугацаанд ямар ч буруу зүйл болоогүй. Би бат итгэлтэй байна.
Эхлээд тусламж эрэх хэрэгтэй машинаа асаагаад ойрхон эмнэлэг хайн зүг бүр тийшээ давхина.
Хамгийн ойрхон эмнэлэг гүүр даваад хагас километр хэртэй яваад бий. Хурдалсаар арай гэж гүүрэн дээр иртэл ногоон хантааз өмссөн хүмүүс дохио өгөн ийшээ явж болохгүй зам хаасан цас ихээр орсон учраас явах ямар ч боломжгүй хэмээн надад хэллээ.
YOU ARE READING
PROMISE[completed]
RomanceХамгийн их шүтэж үнэнчээр хайрлаж явсан хамтлаг нь тарсны дараах нэгэн фен охинд тохиолдсон үйл явдлыг сонирхон уншаарай