Жонгүг ажил хэргийн шаардлагаар түүний ажилдаг entertainment-ийнх нь үүдэнд ирээд байлаа.
Тэрээр үүдэнд нь байх сэтгүүлчдээс арай л гэж зугтан ороод лифтэнд суун 4 номерыг даран дээш гарав.
Лифт онгойх төдийд түүний өөдөөс "Ким Тэхён " хэмээн цэвэрхэн бичсэн хаалга угтан авлаа.
Жонгүг хөлөө зөөж ядсаар өрөөнийх нь үүдэнд ирэн хаалгийг нь тогшилгүй орсондоо харамссан юм.
(ер нь ингээд ойлго XD)
Гэвч Жонгүг ямар нэгэн нүүрний хувирал үзүүлэлгүй явсаар түүний ширээн дээр нэг хайрцагтай зүйл тавиад гараад явчихав.
Тэхён шуудхан л босон өнөөх хайрцагтай зүйлийг нээж үзэхдээ хэт их цочирдсондоо болоод газарт унагааж орхив.
"Б-..бу-бурхан минь!... " Тэхёны царай хувьс хийн шууд л Жонгүгийн араас гаран гүйлээ.
Жонгүг аль хэдийн компаниас гаран явсан байх бөгөөд чимээгүйхэн амандаа дуу аялан,гудамж уруудан алхах нь өрөвдөлтэй.
Тэр Тэхёныг өөрийнх нь араас гүйж ирээд чангахан тэврэн энгэртээ дулаацуулах байх гэж бодсон боловч огтхон ч тийм зүйл болсонгүй.
Мэдээж шүү дээ, Ким Тэхён түүнд хайртай байгаагүй.
Жонгүгийн нүдэнд тэр дороо л нулимс цийлэгнэж урдахь замаа харахад хүндрэлтэй болж байлаа.
"ХАЙРТАЙ... хайртай... хайртай... " Түүний чихэнд энэхүү үгс л цуурайтан сонсогдоно.
Түүний нүд бүрэлзэн толгой нь эргээд ирэх үед өөрийгөө ухаан алдаж байгаа гэдгээ мэдээгүй юм.
Жонгүг хөл дээрээ тогтож чадалгүй явсаар доош нуран унах үед хажууханд нь гялалзсан хар машин ирэн зогсоод дотроос нь Жимин яаравчилсаар бууж ирэх нь тэр.
Тэр шуудхан л Жонгүгийг хоёр гар дээрээ өргөн аваад машиндаа суулган цааш явлаа.
Гудамжны үзүүрт хөлсөндөө дарагдаж, амьсгаадсан зогсох Тэхёны уур дэлбэрэх шахам хүрэх аж.
"Би үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй нь. Чи зөвхөн минийх байх болно Жон Жонгүг! "
_
Жонгүгийг нүдээ нээх үед танил бус орчин угтан авах нь хачирхалтай. Тэрээр хамгийн сүүлд юу болсныг төдийлөн сайн санахгүй байх бөгөөд зөвхөн түүний бие муу байгааг л мэдэрч байлаа.
Хаалга аяархан онгойн Жимин инээмсэглэсээр өглөөний цай барин орж ирэх нь тэр.
"Сэрчихсэн үү? Жонгүгие. Би чамд өглөөний цай авчирлаа. "
Жонгүг гайхаагүй ч гэлээ өөрийгөө яагаад энд байгааг мэдэхийг хүслээ. "Ахаа би яагаад энд-... "
Жимин явсаар тавцантай хоолоо ширээн дээр тавин түүний хажууд очиж суугаад "Жонгүие? Би чамайг зовж байхыг харахыг хүсэхгүй байна. Чамайг уйлахыг харах тоолонд миний сэтгэл аймшигтай ихээр өвддөг. Түүний төлөө ингэж хичээж байгааг чинь харах тоолонд миний зүрх хатгуулан өвддөг. Би чиний хажууд байж уйлсан үед чинь нулимсыг чинь арчиж өгөх нэгэн болж, шархалсан үед чинь чамайг эдгээж өгдөг нэгэн байхыг хүсэж байна... Тэр үед би чамайг алдсандаа хязгааргүй их харамсдаг... Чи бол миний амьдралыг гийгүүлэгч нар. Гэвч би чамайг алдчихсан... "
"А-ахаа та юу яриад-... "
"Намайг сонс Жонгүг. Би чамайг өөрөөсөө ч сайн мэднэ. Гэтэл чи надаас бүхнээ нуухыг оролддог. Надад энэ бүхэн огтхон ч таалагдахгүй байна. Чи яагаад ганцаараа зовох ёстой юм бэ? Яагаад Тэхён чиний зовлонгоор жаргал хийж амьдрах ёстой гэж? "
"Та буруу ойлгоод байна Ахаа. Би өөрөө Тэхёнаас салахыг хүссэн учр-...."
"Би яасан ч Тэхёныг өршөөж чадахгүй .