"Хүлээж байгаач ахаа? " Жимин эргэж харан явах гэхэд Жонгүг сандрсаар босож түүнийг тэврэн авлаа.
"Я-яагаад байгаа юм? Чи дөнгөж сая надад хариугаа хэлчихсэн... " Жимины нүднээс нулимс гойжих нь өрөвдөлтэй.
"А-ахаа би таныг хайрлаж чадна гэж амлаж чадахгүй ч чадах чинээгээрээ хичээх болохоор... Миний хажууд байж, өөрөө өөрийгөө ялан дийлэхэд минь туслаач? "
"Чи яагаад байгаа юм бэ? Би чамд сайн болохоор намайг яаж ч ашиглаж болно гэж боддог юм уу? "
"Ү-үгүй ээ Ахаа? Надад одоо т-таниас өөр туслах хүн алга шүү дээ? "
"Тэгээд!... Тэгээд чи намайг ашиглах гэж байгаа биз дээ! Намайг тэнэг гэж бодоо юу? Би ч бас зүрх сэтгэлтэй нэгэн! "
Жонгүгт түүний тусламж маш их хэрэгтэй байсан юм.
"Би ойлгож байна Ахаа? Н-намайг ганц удаа харж үзээд Тэхёнаас өшөө авахад минь туслаач дээ? "
"Чи их сонирхолтой хүн юм аа? Хоёрхон секундийн өмнө би чамайг гуйж байсан байхад одоо чи надаас энэ бүхнийг гуйж байна шүү дээ? "
"Гуйя ахаа надад туслаач? "
"Тэгвэл яг одоо худлаа ч байсан хамаагүй надад хайртай гэж хэлээч? "
" Би танд хайртай.. "
-
"Надад хариулаач Тэхён? Чи түүнтэй нойлын өрөөнд юу хийсэн?... "
"Сонсож бай охин минь? Жон Жонгүгаас өөр хэн ч байсан намайг захиргаадаж чадахгүй ойлгов уу! "
"Г-гэхдээ би чиний эхнэр! "
"Гэхдээ хуурамч эхнэр ! "
Тэхён бүх зүйл дууссаны дараа энэ бүгдийг ойлгож байгаа гэж үү?
-
"Жонсуг? Битгий гүйгээд бай уначихна шүү? "
Тэд оройн цагаар цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж байлаа.
"Ахаа, Би яагаад ч юм жаргалтай байна? " Жонгүг хэдий Жиминаас өндөр ч гэсэн түүний мөрийг дэрлэн урагш алхах ажээ.
"Тийм ээ Жонгүг? Би ч гэсэн жаргалтай байна... " Жимин зөөлхөн инээмсэглээд Жонгүгийн уруул руу төхөх нь тэр.
Жонгүг ч хариу инээмсэглэсээр түүний уруулыг үмхэн авав.
Яг энэ үед тэдний хажуугаар Тэхён эхнэртэйгээ зөрсөн юм. Гэвч тэд хэтэрхий жаргалтай байсан болоод ч тэр үү түүнийг олж харсангүй.
"Жонсуг чи хайчих нь вэ? " Бяцхан хүү гэнэт л эргэж харан Тэхёны зүг хурдтай гүйх нь тэр.
"Бурхан минь гэж... " Жонгүг духаа алгадсаар тэдний зүг очлоо.
"Ж-жонс-..." Тэхён хүүгээ харан гацаж түгдрэхэд Жонгүг шууд л түүнийг алгадаад авав.
"Гайхалтай! Сайхан болчихлоо. " Жонгүг зэвүүн инээмсэглэсээр хүүгээ тэврэн Жимины хажууд очив.
Жимин ч ялгаагүй мушилзсаар Жонгүгийг гараараа ороон тэвэрлээ.
"Миний Жонгүг ямар том болчихоо вэ?" Жимин түүний хамрыг чимхэн духаа түүнийхтэй нийлүүлэх аж.
"Ахх ахаа битгий намайг ичээгээд байлдаа? " Жонгүг түүнд эрхлэн хошуугаа унжуулана.
Тэднийг ажиглаж зогссон Тэхёны царай мэдэгдэхүйц хувирсан байлаа.
"Явцгаая? " Жүхён Тэхёнаас зуурна.
"Намайг тавь! " Тэхёны царай үнэхээрийн аймшигтай харагдана.
"Би харамсаж байна Жон Жонгүг?... "
Мэдэхгүй ээ аягүй богинохон боллоо гэхдээ оруулж байгаа нь их юм нтр😂🔪 за тэгээд vkook хэвээрээ шүү. Төрсөн сэтгэгдлээ бичээрэй 🧡