11

3.6K 399 22
                                    

"Ю-юу? Ж-жонгүг надад хэлэхдээ-... Б-би..." Жимин хэт их цочирдолд орсон бололтой хойш саван уналаа.

"Би Жонгүгийг жаргалтай байхыг харахыг хүсэхгүй байна! Ялангуяа чамтай хамт байхыг бүр ч хүсэхгүй байна! Хэдий бид хоёр салсан ч би түүний албан ёсны нөхөр, мөн хүүхдийнх нь эцэг. Би өөр хүнд сэтгэлтэй болсон байлаа ч түүнийг хэзээ ч орхихгүй. Жон Жонгүг бол минийх! "

"Муу Г.. Га-лзуу новш! ЧИ ЯАЖ ЧАДАЖ БАЙНА АА! "

"Хах? Инээдтэй гэдэг нь хараал идсэн энэ бүхэн ямар ч нэмэр болохгүй л болов уу? Жонгүг надад хайртай. Тэгэхээр одоо зайлж үз! "

Тэхён ялалтын инээмсэглэл тодруулсаар тэднийхээс гаран явлаа.

"Жон Жонгүг чи үүрд минийх байх болно. "

-

Жонгүгийг нүдээ нээх үед хаалга онгойн цагаан халаадтай эмч түүний хажууд суув.

"Тэгэхээр... Таны биеийн байдал сайжирч байгаа. Та хэтэрхий их сэтгэлээр унасны улмаас сэтгэцэд чинь нөлөөлж, тэр ч болоогүй хэвлий дэх хүүхэд чинь эндэх аюултай байж. Харин бид таны шинжилгээний хариуг өөр хүнийхтэй андуурч сольсныг мэдэлгүй нөхөрт тань-... "

"Я-яасан гэнэ ээ?" Жонгүгийн хоолой аймшигтай муу сонсогдоно.

"Уучлаарай. Бид андуураад-... "

"Э-энэ хүүхэд Ким Тэхёны хүүхэд биш гэж үү? "

"Ү-үгүй дээ... - "

"Ингэж байхаар алчихгүй яасан юм бэ? Яагаад би амьд байгаа юм! Надад одоо амьдрах хүсэл алга! " Жонгүг гэнэт л хувиран уурлаж эхлэх нь аймшигтай.

" Өнөөдөр та эмнэлгээс гарч болно. Би нөхрийг тань-... "

"Хэрэггүй ээ. Би өөрөө явчихаж чадна!"

Жонгүг орноосоо босон хөлөө чирсээр шууд л эмнэлгийн хувцастай гадагшаа гаран явлаа.

-

"Байна уу? Тиймээ би завгүй байна... Юу! Жонгүгийн эмнэлгийн хувцастай явж байгаа зураг интернетээр цацагдсан байна гэнэ ээ! " Удахгүй болох том тэмцээны тайлан бичиж суусан Бан захирал бичиг цаасаа шидэн босч ирэх нь тэр.

"Түүнийг яг одоо энд авчир! " Бан захирал ууртай нь аргагүй утсаа шидэн хойш суулаа.

𝐆𝐀𝐘 𝐂𝐎𝐔𝐏𝐋𝐄Where stories live. Discover now