16

3.6K 354 68
                                    

"Жонгүг, Одоо больж үз? Чамайг ийм байхыг харах хэцүү байна. "

Жонгүг очих газаргүй болсон учраас Сокжиныд хэсэг хугацаанд амьдарч байгаа ажээ.

"... "

"Ингэхэд чи юу хийгээд байгаа юм? " Жин буйдан дээр унтраалттай зурагт цоо ширтэн суух дүүгээсээ асуулаа.

"Зурагт...зурагт үзэж байна? "

"Бурхан минь Жонгүг? Ядаад наад зурагтаа асаагаач дээ? "

Дахиад л Жонгүгаас хариу байсангүй.

"Чи одоо яах бодолтой байна? Удахгүй гэдэс чинь мэдэгдэхээр томорч эхэлнэ... Үнэхээр гэдсэн дахь хүүхдээ авахуулна гэж үү? "

"Ахаа өөр сонголт байгаа гэж үү? Тэртээ тэргүй Тэхён өөр хүний нөхөр, өөр хүүхдийн эцэг болсон. "

Сокжин уртаар санаа алдан Жонгүгийн хажууд очин суулаа.

"Жонгүг би чамайг ойлгож байна. Хичээн хэцүү байгааг чинь ч мэдэж байна. Гэхдээ ийм хурдан шантарч болно гэж үү? Энэ бүхний дараа харин ч эсрэгээрээ түүнээс өшөөгөө авах хэрэгтэй юм биш үү? Хуучны Жонгүг эргэн ирж, түүнийг харамсах хүртэл нь сайхан амьдрах хэрэгтэй. "

"Ахаа,би Тэхёны хажууд өөрийн мэдэлгүй сул дорой болчихоод байдгийг мэднэ биз дээ? "

"Гэхдээ... Ингэж хэлэх эвгүй ч гэсэн... Жимин чамд илүү тохирож байсан юм шиг-... "

Жиныг үгээ гүйцээхээс өмнө байшингийн хаалга хүчтэй онгойн Жимин орж ирлээ.

"Яагаад явчихаж байгаа юм бэ? Яагаад надаас цугтаад байгаа юм бэ Жонгүг-а? Би чамаас гуйсан биз дээ? Миний хажууд байгаад өгөөч гэж гуйсан биз дээ! Гэтэл чи дахиад л... Дахиад л уравчихлаа. "

Сокжин Жимины ууртай царайг анх удаагаа харсан болоод ч тэр үү хоолойгоо зассаар дээш гаран явав.

"А-ахаа... "

"Яасан? Дахиад л Тэхён санаа юу? Эсвэл чи угаасаа ийм хуурамч юм уу? Би чамайг намайг хайрлаад өгөөч гэж гуйгаагүй биз дээ? Зүгээр л... Зүгээр л миний хажууд байхыг хүссэн байхад яагаад намайг ганцааранг минь орхиж байгаа юм бэ! ЯАГААД! "

Жимин уурсан ширээ чанга цохин босч ирэхэд Жонгүг айсан бололтой нүүр бурууллаа.

"Би чамаас тийм хэцүү зүйл хүссэн гэж үү? Яагаад намайг дандаа үл тоодог юм бэ?... Би бүхнийг мартаад зөвхөн чамтай хамт амьдарч чадахаар байхад... Чи үргэлж л хараал идсэн Ким Тэхёныг ярьж байх юм ? Шударга бус байна? "

Жонгүгийн нүднээс нулимс дусалж эхлэлээ.

"Тэр чамайг өвтгөж, уйлуулж гомдоодог байхад яагаад чи хайрласаар байдаг юм бэ! "

"Ахаа... би магадгүй энэ бүхнийг удаан тэвчиж чадалгүй үхэх байх тийм үү? "

"Намайг сонс Жонгүг! Би чамд хайртай ойлгож байна уу? Хайртай байсаар ч байх болно... Би бүхнийг орхиод чам дээр ирж чадах учраас намайг хүлээж авалдаа? " Жимин түүний эрүүнээс татан өөр лүүгээ харуулалаа.

"Б-боль... БОЛИОЧ ДЭЭ! НАДААС ГАРАА ТАТ! ХАЙРГҮЙ ГЭЖ ХЭЛЭЭД БАЙХАД ЯАГААД ОЙЛГОХГҮЙ БАЙГАА ЮМ! ЭСВЭЛ ТА ТЭНЭГ ЮМ УУ? "

"Ж-жонгүг чи яаж... "

"Тиймээ би Тэхёнд хайртай. Түүний төлөө бүхнийг хийж чадна... Гэхдээ бидний дундуур хэн нэгэн орохыг зөвшөөрөхгүй!."

"Чи яагаад өөрийн гэсэн эхнэр хүүхэдтэй хүнийг өөрийн болгох гээд байгаа юм! "

"КИМ ТЭХЁН БОЛ МИНИЙХ! "

𝐆𝐀𝐘 𝐂𝐎𝐔𝐏𝐋𝐄Where stories live. Discover now