5

3.7K 388 54
                                    

"Хах? Чи биеэ үнэлэгдэг болчихоо юу? Ямар өрөвдөлтэй юм бэ?... Бүхэл бүтэн гэр бүлтэй хэрнээ өөр нэгнийг үнсэх чамд сайхан байна уу? Яасан анхныхаа хайрыг тэгж их санаа юу?... Тэгвэл эндээс зайлж болно шүү гичий минь! "

"А-ахаа та... Яаж-... "

"Намайг хуурсанд чинь итгэж өгөхгүй нь... Хэрвээ болохгүй бол хоёулаа салсан нь дээр байх! "

"Б-би таниас салахыг... Салахыг хүсэхгүй байна Ахаа! Энэ бүгд м-миний буруу бол-болохоор... Уучлаач дээ? Б-би гуйж байна. " Жонгүг Тэхёны урд өвдөглөж суугаад хоёр гараа хавсран уйлж эхлэлээ.

"Чи одоо өөрийгөө ямар өрөвдөлтэй харагдаж байгааг мэддэг ч болоосой ! Арчаагүй амьтан. " Тэхён түүнрүү нэг тийм гэсэн зэвүүн харцаар хараад цааш явах нь тэр.

"А-ахаа уучлаарай! Энэ... М-миний буруу болохоор уучлаач дээ? " Жонгүг хаалгаар гарах гэж байгаа Тэхёны хөлнөөс зууран уйлж эхлэв.

"Новш минь! Галзуурчихаа юу яагаад байгаа юм бэ? Намайг тавиач дээ? " Тэхён түүнийг шууд л хөлөөрөө жийж орхилоо.

Түүний гутлын уланд Жонгүгийн нүүр цохигдон цус урсаж эхлэх нь өрөвдөлтэй.

"А-ахаа би танигүйгээр а-амьдарч чадахгүй шүү дээ? Я-ядаад хүүгээ Б-бодоод миний х-хажууд үлдээч дээ? "

"Хүү гэнэ ээ? Хүү гэсэн үү? Тэр миний хүүхэд биш! Хараал идсэн ПаК ЖиМиНы ХүҮхЭд ОйЛгоВ Уу! Жонсуг анхнаасаа л төрөх ёсгүй байсан юм!! "

"Т-Та яаж ингэж х-хэлж чадаж байна аа?... Тэр таны мах цусны т-тасархай байхад яа-... "

"Дуугүй байгаач дээ! ГИЧИЙ МИНЬ! Чамайг үзэн ядаж байна! " Тэхён шууд л түүнийг хүчтэй алагдчихав.

Жонгүг түүний хүчтэй цохилтонд эрчиндээ хойш унах нь тэр.

"Маргааш хоёулаа гэрлэлтээ цуцлах учраас эсэргүүцээд хэрэггүй шүү! Хэвлэл мэдээллийн өмнө чамайг хараамааргүй байна. " Тэхёныг хаалгаар гарахын завдалгүй Жонгүг ам нээн түүнийг зогсоов.

"Б-би тэр эмэгтэйгээс чинь юугаараа дутуу юм бэ?... Би т-танд хангалтгүй байсан гэж үү? Хүүхдийг чинь түрүүлж чадахаараа л таныг  хайрлаж халамжилж байна. Өөр танд юу хэрэгтэй юм бэ? Хэрвээ та надаас явахгүй гэвэл... Би бүхнийг хүлээн зөвшөөрч чадах болно. Та намайг хуурч, өвтгөж, уйлуулж байсан ч хамаагүй ээ. Таны бүхий л доромжлолыг тэвчээд амьдарах  учраас... Гуйя хүү бид хоёрынхоо хажууд үлдээч дээ? "

"Чи өөрийгөө юу гуйж байгааг ойлгож байна уу? Би тэр эмэгтэйд хайртай. Бид удахгүй гэрлэлтээ батлуулах болно. Би чамайг хэзээ алдаа гаргахыг хүлээж байсан юм. Харин тэр өдөр нь өнөөдөр бололтой. Би чамаас салж байгаа даа хязгааргүй их баяртай байна. Анхнаасаа л би Жон Жонгүг гэдэг хүнд хайргүй байсан юм. "

"А-ахаа...? " Түүний зүрх ачааллаа дийлэлгүй бараг л зогсох шахаад байлаа.

"Харин хүүхдийн тухайд бол тэр надад огт хамаагүй. Би түүний төрсөн аав байлаа ч тэр бол миний хувьд хэн ч биш? Чи ч мөн ялгаагүй. "

"Т-та хэзээ ч харамсахгүй биз дээ?Т-Та биднийг мартаад сайхан амьдарч чадна гэвэл... Таньд аз жаргал хүсье? Би харамсалтай нь таны хуриман дээр очиж чадахгүй байх? Баяртай. " Түрүүний өрөвдөлтэй Жонгүг хормын дотор устаж, түүний дотроос шал өөр хүн гараад ирэв үү гэлтэй болох нь тэр.

Тэхён түүний хариу үйлдэлд гайхсан боловч тэрээр шуудхан л хаалгаар гаран явлаа.

"Та намайг доромжилсондоо харамсах болно!"

𝐆𝐀𝐘 𝐂𝐎𝐔𝐏𝐋𝐄Donde viven las historias. Descúbrelo ahora