"Бас... Бас энэ юу юм Жонгүг! Чи галзуурчихаа юу? Хэнээс жирэмсэн болчихсон юм!"
Жонгүгийн ээж шууд л өнөөх жирэмсний тестийг гаргаж ирэн түүний нүүр лүү шидчихэв.
"Б-би... "
"Чи нөхөр хүүхэд хоёроо ичих ч үгүй хуурчихаад дээрээс нь өөр хүнээс жирэмсэн болчихоо юу!
"" Э-ээжээ? Т-та.. Яа-" Түүнийг үгээ гүйцээж амжаагүй байх үед аав нь хүчтэй алгадаж орхилоо.
Жонгүг эрчиндээ хойш унан сандлын түшлэгэнд толгойгоо аймшигтай чангаар цохичихов.
"Надад хариул Жонгүг. Чи ийм учраас Тэхёнаас салахыг хүсээ юу! "
"Т-Тиймээ тийм. Хараал идсэн би түүнийг араар нь тавсан! Бас өөр хүнээс хүүхэдтэй болсон! Одоо санаа чинь амрав уу! Та үүнийг л хүсэж байсан биздээ! Хүссэн хариултыг чинь өгсөн болохоор одоо намайг тайван орхи! " Жонгүг толгойноос нь урсах цусыг үл тоосоор арай л гэж газраас хөндийрөн хаалгаар гаран явлаа.
"А-ааваа? Та яаж байгаа юм бэ? Түүнийг өвтгөж болохгүй шүү дээ? " Тэхён худлаа уйлсаар Жонгүгийн араас гаран гүйв.
Түүнийг гэрээс гарах үед Жонгүг дөнгөж булан тойрч байх бөгөөд удаан алхаж харагдана. Тэхён зальтай гэгч нь инээгээд түүнийг татан зогсоолоо.
"Ха? Одоо хэн нь ялагч байна даа? Жон Жонгүг! Намайг мэдээгүй гэж бодоо юу? Наад хүүхэд чинь минийх биш биз дээ? Хоёулаа сүүлийн хагас жил нэг оронд унтаагүй хэрнээ чи яагаад жирэмсэн болдог юм! Яг одоо хүүхдээ авхуул! "
"Т-та яаж чадаж байна аа? Ахаа... Яагаад намайг ийм байдалд оруулж байгаа юм бэ? Та н-надаас ичдэггүй юм аа гэхэд хүүгээсээ и-ичихгүй байна уу? Энэ гэдсэнд байгаа хүүхэд бол т-таны хүүхэд... Г-гэхдээ та хүсэж байгаа бол би түүнийг авахуулах болно! Харин одоо би үүнийг тэвчиж чадахгүй нь. Би бүх бурууг үүрээд энэ дэлхий дээр байгаагүй юм шиг алга болох болохоор сайхан амьдраарай Ахаа. Ха-хайртай шүү... "
"Тиймээ. Эндээс зайлаад өг! Хүү бид хоёрыг тайван орхи! Одооноос чамгүйгээр илүү жаргалтай амьдарч чадах учраас зүгээр л үхээд өг. "
Жонгүгийн амьсгал боогдож түүний хэлэх хатуу үгсийг чихээрээ биш зүрхээрээ мэдэрч байлаа.
"Үхээд өг гэсэн үү? Тийм ээ. Үхээд өгье Таны хүссэнээр бүх зүйл болог. Харин... Харин та надад хайртай байсан уу? "
"Хайртай байсан уу гэнэ ээ? Мэдээж хэрэг үгүй. Би зүгээр л чамайг ашиглаж байсан юм. Надад одоо бүх зүйл байна. Эрх мэдэл, эд хөрөнгө , албан тушаал, хайр дурлал, тэр ч болоогүй чиний аав ээж хүртэл миний гарт байна. Одоо надад юу хэрэгтэй гэж? Одооноос эхлээд чи надад хэрэггүй өлөгчин минь! "
Жонгүгийн зүрх хаагдах шиг болж түүний бие байж боломгүй ихээр муудаж эхлэлээ.
"Б-би таны төлөө юу ч хамаагүй хийж чадахаар байсан байхад яагаад намайг үгийн муухайгаар хараана вэ? А-ахаа гэхдээ та мэдэх үү? Би таныг намайг яаж ч зовоосон хайртай байсаар байх болно гэдгийг? Гэхдээ намайг уучлаарай. Би одоо үхэж байна. Гаднаасаа биш дотроосоо...Таньд Б-би хайртай Ахаа? " Жонгүг арай л гэж нэг өгүүлбэр дуусгаад гудамжинд ухаан алдан унах нь тэр.