Баг S2 (3-р бүлэг)

1.1K 80 3
                                    

Жонгүг хана руу цохин хөмсгөө зангидсаар" Яасан Кайгаас уйдаа юу. Тэгээд намайг хуримаа хийх гэж байгааг дуулаад энэ хүртэл ирээ юу. Чамайг намайг орхисон гээд арчаагүй новш шиг хоцорно гэж бодоо юу!!"
Гэнэт жонгүгийн яриаг таслан хэри тас хийтэл алгадаж орхив. Хэри хөмсгөө зангидсаар"Юу. Миний ирсэн зорилго чамайг санаж харамласандаа ирсэн гэж бодоо юу. Чи миний хэлсэн үгийг мартжээ. " гэсээр жонгүгийг түлхэхэд жонгүг хойш ухрах аж.

Хэри шүдээ зуусаар"Чамайг үгүй хийж байж явах болно. Чамайг ганцаардуулж тарчлааж байж явах болно. Энэ үгийг мартаа юу. Харж бай. " гэсээр нүднээсээ урсах нулимсаа арай гэж тэвчин "Пак сайдтай нийлж ээж дүүгийн минь аллагыг яаж нуун дарагдууллаа. Тэгсэн байж ингэж хэлнэ гэнээ."
Жонгүг балмагдаж орхив. Хичнээн нууж дарагдууллаа. Гэтэл яаж хэри мэдчихдэг билээ. Жонгүг гацаж түгдэрсээр "Тэ..тэрийг яаж!!"

Хэри төв царай гарган " Чи бит хоёрт хэзээ ч бид гэж байхгүй. Өмнөх явдлаар өөрийгөө хүлэх хэрэггүй. Тэгж байж миний цаашдаа чамд мэдрүүлэх өвдөлт арай зөөлөн буух байх. " гэсээр хаалга саван гарч одлоо.

Хурим эхэллээ. Хэнээс ч илүү аз жаргалтай харагдах жон ра инээмсэглэсээр танхимд орж ирэв.  Гэрэл цацарч байна.

Хэри жонгүг хоёрын хуримын өдөр айдас хүйдэс мэдрэгдсэн хүйтэн нөхцөл байсан бол одоо үнэхээр гэгээлэг сайхан мөч байна. Жонгүг төв царай гаргасаар зогсоно. Хүүхэлдэйн байшинд хэриг байгаа гэж дуулаад уурандаа шилтэй виски шидсэнээс болж зүсэгдсэн гар сая хана цохиход нь сэдэрч гарнаас нь бага багаар цус дусална. Хуримын цагаан индэр дээр улаан цус шиврээ бороо мэт шаагин орно.

Гэхдээ үүнийг хэри олж хараагүй юм. Тэр энд удаан тэсэлгүй өөрийгөө арай гэж хүчлэн инээсээр гарч одов.
Юутай зүрх шимшрэм хувь тавилан бэ.

Хэри машинаа асаан хөдөллөө. Гэнэт утас нь дуугаран "Байна уу? "

Даниэл хоолойгоо засан "За ахлахаа эхний ажиллагаа эхлэхэд бэлэн. Лхагва гаригийн үйл ажиллагаанд жон жонгүгтэй холбоо сүлбээтэй бүх хүн ирэх юм байна. Бидний том боломж"

Хэри "Ойлголоо"

_______

Даниэл зангиагаа лифтний толинд янзлан "Тэгэхээр та миний захирал тийм биз. "
Хэри толгой дохин "Жон жонгүг гэлтгүй энд ирсэн бүх хүмүүст байршил тогтоогчоо байршуулаарай."
Даниэл толгой дохисоор тэд азийн шилдэг залуу бизнес эрхлэгчдийн уулзалтанд оролцохоор явав.

Mask🥀 s2  (Дууссан)Where stories live. Discover now