Баг s2 (9-р бүлэг) End

1.8K 136 13
                                    

00цаг
Кай аавынхаа тахилын ёслолыг хийчхээд ирэн болсон бүх зүйлийг сонсоод шууд л хэригийн байрлаж буй буудалд руу явах аж.

Өрөө нь тэр чигтээ харанхуй хөшиг нь салхинд хийснэ.
Бүх өрөөгөөр хайсан ч хэри алга. Сүүлийн өрөө болох ариун цэврийн өрөөнд ороход хэри хүйтэн дүүшинд ямар ч хөдөлгөөнгүй сууж байх нь тэр.
Кай сандарсаар алчуур аван хэриг ороон хоёр гар дээрээ өргөсөөр орон дээр суулгав. Хэри чичирсээр гэвч ганц үг хэлсэнгүй.
Кай нойтон үсийг нь арчиж өгөн
" Хэри юу болсон юм бэ!! Яагаад хүйтэн усанд хэвтэж байгаан"
Хэри чичирсээр " Пак сайд дээр алахаар очсон. Тэр дэндүү өрөвдөлтэй байсан болохоор алж чадаагүй. Гэхдээ би одоо яахуу. Дотор минь унтралгүй дүрэлзэж байгаа энэ их үзэн ядалт өшөө хорслоо би яах вэ."

Кай түүний толгойг мөрөн дээрээ тавин илж" Хэри... үзэн ядалт гэдэг бол яг л хоёр үзүүртэй хутга шиг. Хэрвээ чи өөр хэн нэгнийг зүсвэл өөрийгөө ч бас зүснэ. Амьдрал богинохон байхад үзэн ядаж дуусгана гэдэг харамсалтай шүү дээ. Ээж дүү чинь байсан бол...ч." гэсээр санаа алдах аж.

Дүрэлзэж байсан гал унтарлаа.

Хэри кайгийн үгийг сонсоод бага зэрэг тайвшрах шиг.
"Кай..ээж дүү минь байсан бол тэд яг л чам шиг үг хэлэх байсан байх." Гэхэд Кай тайвнаар инээн толгой дохилоо.
Хэри аяархан шивнэн" Тиймээ уучлах нь хамгийн зөв сонголт бололтой" гэсээр нүдээ анина.

------------

Иргэн жон жонгүгт 2.15 тогтоолоор хүний амь насанд ноцтой аюул учруулж мөн хууль бус наймаа явуулсан тул 25 жилийн чанга дэглэмтэй хорих ял оноосон ч хэргээ өөрөө ирж хүлээн гэмшиж байгаа учраас тэнсэн авч 15 жилийн хорих ялыг оноож байна.

----------------

Гүн эмгэнэл илэрхийлье. Нэгэн цагт солонгос улсын хурлын гишүүн , ерөнхий сайд гээд хүндтэй албуудыг хашиж байсан Пак жихүүн нь таалал төгслөө.

--------------

Хэри яг одоо жонгүгийг хүлээн шилний цаана сууна. Садрах тэвдэх аль нь ч түүнд мэдрэгдсэнгүй. Харин зүгээр л тэр тайван байсан юм.
Жонгүг биш сэргийлэгч нь гарч ирэх нь тэр. Сэргийлэгч" Хоригдол уулзахаас татгалзаж оронд нь үүнийг өгсөн." Гэсээр хэрид нэгэн захиаг өглөө.
Хэри хэлсэн үгэнд нь гутран доош гуйдасаар шоронгоос гарч ирэн машиндаа суух аж. Захиаг задлахаас бага зэрэг айх шиг.
Удаанаар захиаг задлахад цэвэрхэн гаргацтай жонгүгийн бичиг зурайна.

Сайнуу хэри. Чиний өмнө хэр их гэмшиж байгаагаа би үгээр илэрхийлэхэд ч хэцүү юм. Над шиг новшийг бага ч гэсэн хайралсанд чинь баярлалаа. Би юнад амалсан. Чамайг бас аавыг нь хамгаална гэж. Гэхдээ би юнаг хамгаалж чадаагүй. Бас түүнээс урваж чамд хайртай болсондоо гэмшээд ядаж аавыг нь хамгаалахыг хүссэндээ л ээж дүүгийн чинь үхлийг нуусан хэри. Намайг үнэхээр уучлаарай. Хэри . Хэри гэх нэрийг чинь дуудах ч эрх надад байхгүй. Намайг мартаарай. Жаргалтай амьдарч өдөр бүр үзэсгэлэнтэй инээмсэглэлээрээ мишээж байгаарай. Дулаан хувцаслаж өдөр бүр хоолоо сайн идэж байгаарай.
Эцэст нь гуйя намайг ахин дурсах ч хэрэггүй. Кай бол сайн залуу. Чам руу ширтдэг тэр харцыг нь би ажигласан. Тэр яах аргагүй чамд хайртай. Магадгүй надаас ч илүү байх. Намайг хайрласны чинь шагнал надаас явах эрх чөлөө юм шүү.
Баяртай.

Хэри захиаг уншиж дуусаад цурхиран уйллаа.
Зөвөөр ойлговол чөтгөрийг ч уучилж болдог. Буруугаар ойлговол бурхныг ч үзэн ядаж болдог хорвоо юм даа.
Бүх зүйл эцэст нь ингээд дуусах гэж.

-----------

15 жилийн дараа

Навчис дэлгэрч модод өнгөө засаж шувуудын жиргээ яг л хийлийн эгшиглэнт аянз шиг сонстоно. Хүн бүхний сэтгэл өөдрөг тэнүүн байх нь юутай сайхан.

Жонгүг шоронгоос суллагдаж цүнхээ үүрсээр гарч ирэх нь тэр. Сахал үс нь ургаж багагүй хөгширчээ. Гэхдээ халуухан хэвээрээ. Тэр уртаар амьсгаа аван тайвнаар инээмсэглэнэ.

"Хөөе залуу!"

Жонгүг хойш эргэж харвал нэгэн шил зүүж бүрх малгай өмссөн бүсгүй үнэтэй машиныхаа дэргэд  инээмсэглэн зогсоно.

Бүсгүй шилээ аван" Танилцаж болох уу. Ийм сайхан залуугийн хажуугаар зүгээр өнгөрч чадсангүй."гэсээр жонгүгт дөхөж ирэн гараа сунган" Чой хэри танилцахад таатай байна."

Жонгүг инээмсэглэн бүсгүйн гараас атган" Би ч бас ийм үзэсгэлэнтэй бүсгүйг орхиод явж чадахгүй бололтой. Жон жонгүг."

---‐-------

За ингээд миний урт удаан сунжирсан зохиол минь дууслаа гэж. Зохиолдоо зарим нэг хүмүүсийн хэлсэн үгнүүдийг эш татаж хэрэглэсэн болно.Бас та хэдийн тэр урмын үгс л залхуурч хэвтсэн намайг төгсгөл хүртэл нь явууллаа. Баярлалаа. Баяртай.

Mask🥀 s2  (Дууссан)Where stories live. Discover now