Баг s2(7- р бүлэг)

1K 85 4
                                    

Өнөөдөр бол хэригийн ээж дүүгийнх нь тахилын өдөр. Харин маргааш луизагийн хуримын өдөр.
Хэри өглөөнөөс орой хүртэл ажил дээрээ бүх оршуулгын газруудыг судлан компютерийнхаа ард сууна. Даниел түүнд цай оруулж ирэн
"Ахлахаа ажлын цаг дуусчихлаа. Би явж болох уу." Хэри одоо ч компютерийнхаа дэлгэцнээс харцаа үл салган толгой дохих аж. Даниел хаалгаар гарахад нэгэн залуу үүдэнд цонх руу ширтэн зогсоно.
"Ажлын цаг дууссан учраас ахлах хэнтэй ч уулзахгүй."
Өнөөх залуу хойш эргэн харвал даниел гацаж орхин нүд нь томорсоор "Жон жонгүг" хэмээн хашхирхад хэри өрөөнөөсөө яаран гарч ирэх нь тэр. Жонгүг төв царай гаргасаар " Хэри очих газар байна" хаашаа очих ёстойг хэри гадарлаж байсан тул юу ч хэлэлгүй даган гарлаа. Харин даниел амаа даран
" Ахлахын жинхэнэ нэрийг жон жонгүг мэддэг байсан юм уу. Яаж??"

--------------

Тэдний аль нь ч замын турш юу ч ярьсангүй. Уртаас урт зам үргэлжилсээр. Нар аль хэдийнэ шингэж Бусан гэх пайзны доогуур өнгөрхөд хэри гайхан" Юу болоод байгаа юм!!!" Жонгүг зам руугаа харсаар" Ээж дүүгийн чинь тахилын өдөр. Бид очих хэрэгтэй. Чи дөрвөн жил очсонгүй."
"Мэдэж байна!!!. Гэхдээ яагаад заавал энд гэж!!"
Жонгүг санаа алдан" Тэр үед хамгийн хурдан оршуулах боломжтой газар нь энд л байсан юм."
Хэри жонгүгийн үгийг сонсоод буруу харан цонх руу ширтэж чимээгүй урсах нулимсаа арчина.

Жонгүг бусаны хажууханд байх нэгэн эдлэн газарт ээж дүүг нь оршуулж манаачаар мануулдаг аж. Тэд шатаар дээш дөнгөж л өгсөхөд ээж дүүгийнх нь инээмсэглэсэн зурагтай хоёр булш угтан авлаа. Ажиглавал хатаж амжаагүй лили цэцэг булшин дээр нь тавьжээ. Түүнийг гадаадад байх хугацаанд жонгүг маш сайн торджээ.
Хэри булшных нь хажууд суун уйлж эхэллээ. Нулимсыг нь даган бороо зөөлхөн шиврэн орно. Жонгүг маначаас шүхэр аван түүний хажууд зогсох аж.
Хэри уйлсаар ээжийнхээ дуулж өгдөг байсан дууг дуулж эхэллээ.

Бүх зүйл зүгээр дээ зүгээр....
Нэг л өглөө цэцэгс дэлгэрч нар мандана.

Нулимсаа нуун чимээгүй уйлах шөнө байх ч....
Бүх зүйл зүгээр дээ зүгээр...

Өөрийгөө үзэн ядаж өндөр дээврээс үсрэхийг хүссэн шөнө байх ч ...
Бүх зүйл зүгээр дээ зүгээр... охин минь.

Чи эцсээ хүртэл хичээсэн. Маш сайн байсан....

-------------

Өнөөх аймшигт явдал болсон газар руу ойртсоор. Ойртох бүрд хэри банзлынхаа хормойноос чангаар атгана. Хэдхэн жилийн өмнө жонгүгтэй анх энд ирэхдээ тэр ямар их баяртай байлаа.
Сүжин тэднийг үүдэндээ угтан авч ээж нь нулимстай нүдээр инээмсэглэн харах мөч одоо ч дурсамжинд нь үлджээ. Жонгүг машинаас буун хэригийн хаалгыг онгойлгон гараараа буу хэмээн зангахад хэри чичирсээр машинаас буулаа. Урагшлах тусам зүрх нь улам л хүчтэй дэвсэлж тэр шөнийн бүх үйл явдал нүдэнд нь үзэгдэнэ.
Том өрөө рүү ороход сүжи инээсээр шатнаас бууж ирээд хэдхэн хормын дараа замхран алга боллоо. Ээж нь ширээн дээр жимс тавин хэриг нааш ир хэмээн инээсээр дуудахад хэри гүйж очин тэврэхэд үнс болон замхарна. Удалгүй ээж дүүгийнх чангаар хашхиран уйлах чимээ зогсолтгүй чихэнд нь хадах аж. Нүднээс нь нулимас аажимаар бөмбөрөн урсаж тэр чихээ тагласаар газар сөхрөн уналаа.
Жонгүг түүнийг чангаар тэврэн толгойг нь илэхэд хэри цээж рүү нь цохисоор"ЯАГААД ЯАГААД!!ЭЭЖ ДҮҮД МИНЬ ЯМАР Ч БУРУУ БАЙГААГҮЙ! Оронд нь намайг алах байсан юм. " гэсээр гар нь сулран цурхиран уйлах аж.

Үхэл чи намайг бага багаар өөртөө уусан шингээнэ.
Үхэл чи намайг дэндүү их ховсдож байна.
Үхэл чамайг мэдэрсэн энэ газраа ахин нүүр тулвал зүгээр үү.

Хэри гадаадад байхдаа ээж дүүгийнхээ тахилын өдөр зүгээр л орондоо орон ганцаараа уйлдаг байсан сан.

Яасан ч гаслантай хороо вэ.

Нулимс гэдэг заримдаа худал заримдаа чин үнэнг илэрхийлэн урсдаг юм.

Үхсэн хүн нь бус амьд үлдсэн нэгэн нь жинхэнэ үхлийг мэдэрдэг.

Жонгүг хэриг орон дээр хэвтүүлэн
"Орой болсон байна. Бид эндээ хононо." Гэснээ гарахаар хойш эргэтэл хэри гунигтай харцаар хойноос нь харан энэ өрөөнд ганцаараа үлдэхээсээ айн" Үлдээч."
Жонгүг төв царай гаргасаар" Халуун цай аваад ирье. "

Хэри цонхоор харагдах сар руу ширтэнэ. Жонгүг халуун цайгаа хэрид уулгаад газар ор засан унтахаар хэвтэцгээх аж. Түүнд ч бас хэцүү байгаа. Гэхдээ жонгүг хэрид түшиг болж бүх зүйл зүгээр мэт харагдуулахыг хичээх нь өрөвдөлтэй.

Сар өрөөг тэр чигт нь гэрэлтүүлжээ. Тэдний аль аль нь унтахгүй хэвтэнэ.
Хэри сар руу ширтсээр" Хүмүүсийг үхэхэд түүний тухай бүх дурсамж ч бас алга болдог бол сайхан байхгүюу"
Жонгүг юу ч хэлж чадсангүй. Тэр өдийг хүртэл бүх зүйлд өөрийгөө буруутгасаар ирсэн. Хүн бүр л хэриг хэрхэн зовж шаналхыг харж өрөвдөж байхад жонгүг ч бас маш их зовж шаналж байсан. Гэвч хэн ч түүнийг өрөвдөж хайрлаагүй.

--------------'

Нар мандлаа. Байшингийн хажууханд далай харагдана. Үзэсгэлэнтэй юм.

Жонгүг нойрноосоо сэргэн эргэн тойрноо харвал хэри алга. Хаана ч хайсан тэр алга. Жонгүг сандарсаар хөмсгөө зангидан байшингаас гарч хамаг чадлаараа" Хэри!!!!Хэри!!!"
хэмээн хашхирна.
Айж эхэллээ. Жонгүг өөрийн үнэ цэнэтэй олон хүнээ алдсан. Одоо ч алдаж магадгүй.
Тэр хаа сайгүй гүйсээр. Сүүлчийн найдвар болох гүехэн далайн эрэг дээр ирэхэд хэри чимээгүй л далайг ширтэн зогсоно.

Жонгүг одоо л нэг юм санаа нь амран гүйж очин хэриг хойноос нь тэвэрлээ. Хэри цочин" Тавь!!"гэж ууртай хэлсэн ч жонгүг түүнийг үл тавих аж.
"Уучлалт гуйгаад ямар ч нэмэргүйг мэднээ. Юу хийх яах ёстойгоо мэдэхгүй байна. Гэхдээ нэг л зүйлийг хэлж чадна. Би чамд одоо ч хайртай хэри. Чи орь ганцаар үлдсэн юм шиг санагдаж байгаа ч би хажууд чинь байна. Чи надад хэрэгтэй хэри. Хүмүүс чамайг хэрэггүй гээд дэвсэлж хаясан ч би чиний шороо болсон хэсгийг арчаад аваад л явна. Тиймээс амиа хорлож эсвэл... алга болж болохгүй."
Хэри түүний үгийг чимээгүй сонсон " Би хэзээ үхнэ гэсэн юм. Яахав тийм бодол орж ирж байсан ч яаж өдийг хүртэл хичээлээ. Тиймээс юу ч болсон тэмцэж муу зүйл хийсэн бүх хүмүүст шанг нь хүртээнэ. Тэр дунд чи ч бас байгаа." Гэсээр гарыг нь тавин түрүүлээд явлаа.

Mask🥀 s2  (Дууссан)Where stories live. Discover now