Жонгүг хөмсгөө зангидсаар сухогийн гарыг хэригээс салгаж аван" Хэнд хүрж байгаагаа мэдэж байна уу новш минь!!" Түүний байгаа байдлыг харвал үнэхээр ууралсандаа юу ч хийж чадахаар харагдана.
Хэрид нэг л хачин мэдрэмж төрнө. Инээмээр эсвэл уйлмаар. Жон жонгүг чи яг хэн гээч нь юм бэ!!
Сухо инээсээр" Хөөх жон ерөнхийлөгчийг ингэж их сэтгэл хөдлөлдөө баригдаж байхыг харсангүй. Та хүсвэл түүнийг авч болно." гэсээр гараа дээш өргөв. Хэри сэтгэл хөдлөлгүй царай гарган байшингаас гарлаа. Жонгүг гараа атгасаар "Тэр тэгж хэн нэгний бараа мэт харьцах нэгэн биш." гэсээр хэригийн хойноос яаран гарна. Жонгүг гадуур хүрмээ түүнд нөмрүүлэхэд хэри саяхныг хүртэл тэвчиж байсан нулимсаа асгаруулж орхилоо. Тэр хамгийн их үзэн яддаг нэгнийхээ дэргэд цурхиран уйлна.
Нэг алхамХоёр алхам
Гурван алхам
Хэри нуруугаа харуулан уйлсаар алхаж эхэллээ. Жогүг яах учраа үл олно . Тэр хөмсгөө зангидсаар цөхөрч туйлдсан хоолойгоор хашхиран " Хэри би яах ёстой юм бэ!! Чамд өгсөн шархаа эдгээх гэж хичээх бүрт минь чи надаас дөлнө. Би яах ёстой юм бэ!!"
Хэри алхахаа болин хойш эргэж харан нулимстай нүдээр "Ээж дүү минь алуулж байхад чи хаана байсан юм бэ!! Шөнө бүр хар дарж зүүдэлхэд минь чи хаана байсан юм бэ!! Чи намайг хамгаална гэсэн!! Гэхдээ хэцүү үед чи дэргэд минь байгаагүй!!! Одоо ингэж анхаарах хэрэггүй!!"тэр нулимсаа арчин алхаж эхэллээ. Энэ зам эцэс төгсгөлгүй мэт үргэлжилсээр. Тэдний орооцолдсон харилцаа ч эцэс төгсгөлгүй орооцолдсоор. Хэн хэзээ ирж энэ орооцолдсон утсыг тасдахыг хэн ч үл мэднэ.
----------------
Хэри тэр сухо гэгчийг судалсаар өдрийг өнгөрөөв. Тиймээ тэр жонгүгтэй маш гүн гүнзгий харилцаатай байж таарна. Ирээдүйд жонгүгтэй шоронд цуг суух нэгэн ч байж мэднэ.Нэр- Ричардсухо
Нас- тодорхойгүй
Ажил- Ажилгүй
Улсын бүртгэлд түүний тухай ийм л мэдээлэл байв. Гэхдээ эцгийнх нь нэр гадаад байх юм. Магадгүй эрлийз. Түүний байшингийн байдлыг бодвол хүүхэлдэйн байшингийн гол үйлчлүүлэгч.Хэри бодолд дарагдсаар сууж байхад даниел орж ирэн "Орой 8 цагаас таныг Жон гэр бүлийн харшид оройн хоолонд урьж байна. Гэхдээ зөвхөн таныг онцгойлон урьж байгаа юм байна."
Жонгүгийн эхнэр жон ра урьсан гэдгийг хэри мэднэ. Очихыг хүсэхгүй байгаа ч сэжиг авахуулахгүйн тулд очих ёстой.
Хэри бие барьсан цагаан даашинз өмссөн нь шаргал үстэй нь дэндүү сайхан зохицно. Хаалгаар орж ирэхэд л жон ра түүнийг тосож аван гадаах усан бассейны хажууд ширээ засан түүнийг угтан авлаа.
Луиза инээсээр "Виктория захирал манайд ирнэ гэдэг нэр төрийн хэрэг шүү. Таны хийж явуулсан дотуур хувцас ахад минь үнэхээр их таалагдсан гэсэн тиймээ бэр эгчээ!"
Жон ра ууж буй дарсандаа хахан өөртөө итгэл муутай" Аан тиймээ. Тэрэнд их таалагдсан."
Хэри зүгээр л тайвнаар инээнэ.
Удалгүй нэгэн үйлчлэгч ирж доош бөхийн " Залуу эзэн ирлээ" гэхийг сонсоод жон ра инээсээр" Тэр өнөөдөр эрт ирж байх чинь. "
Жонгүг чухал царай гарган хажууд нь цаас барин алхах тэюунтай ямар нэг зүйл ярин алхана. Түүний энэ төрхийг харсан ширээн дээр суух гурван бүсгүй гурвуул бишрэнэ. Жонгүг тэдний хажууд ирж хэри руу харснаа хөмсгөө өргөхөд жон ра" Би Виктория захирлыг урьсан юмаа. Чи хамт суугаад хоол идээч." Жонгүг чимээгүй л толгой дохиод жон рагийн хажууд хэригийн өөдөөс харан суув . Хэри ганцаардах гэх энэ мэдрэмжийг хангалттай их мэдэрсэн. Тиймээс зүгээр л тайван дарсаа шимэн сууна. Жон ра жонгүг хоёр хамтдаа сайхан харагдаж байна.Хоолны турш луиза жонгүг хэри хоёрыг байдалд оруулахыг хичээн элдэв зүйл ярих нь өрөвдөлтэй. Жон ра гэнэт даашинз дээрээ дарсаа асгаж орхилоо. Жонгүг яаравчлан алчуур авч түүний хөлөн дээр асгарсан дарсыг арчина. Хэри ширээн доорх гараа цус шүүртэл атгах аж.
Жон ра манарасан хүн шиг инээсээр " Дотор нэг л сонин болоод байх юм. Би явж амарлаа гэсээр догонцон босоход жонгүг бэлхүүснээс нь тэврэн " Явцгаая"
Жон ра толгой сэгсэрсээр " Үгүй ээ чи зүгээр хоолоо ид. Виктория захирал та надтай хамт яваач. Би таны урласан дотуур хувцсыг өмсөж харуулмаар байна." Хэри толгой дохисоор түүнийг түшин бассейны ирмэгээр алхана. Гэнэт зөөгч залуу хажуугаар нь явах даа тэднийг түлхэж орхилоо. Усны хүчтэй цалгилах чимээнээр бүгд бассейны өмнө цугларлаа. Хэри усанд сайн сэлдэг болсон тул жон ра руу сэлж байх хооронд хэн нэгэн ус руу үсрэн орох нь тэр. Жонгүг жон раг хоёр гар дээрээ өргөн бассейны ирмэг дээр хэвтүүлэн эргэн ус руу ороход хэри төвөггүйхэн уснаас өөрөө гарсанд жонгүг гайхсаар хойно нь үлдэв. Хэри тэр чигтээ норсон тул нүднээс нь чимээгүйхэн урсах нулимсыг хэн ч олж хараагүй юм. Түүнийг гэх жонгүг аль хэдийнэ үгүй болсон мэт хачин мэдрэмж төрнө.Бүгд л жон ра руу яаран гүйлдэж алчуур нөмрүүлж халамжилж байхад хэри ганцаараа хүйтэн шалан дээр сууна. Чичирсэн мөрөн дээр нь хэн нэгэн гадуур хүрмээ тавьхад үснээс нь ус дуслан дээш хархад КАЙ инээмсэглэн зогсож байх нь тэр.
--------------Жонгүг олны дундаас инээмсэглэн зогсох луизагийн бугуйнаас татсаар харанхуй буланд аваачин хөмсгөө зангидсаар" Чи биз дээ. Яах гэж ийм зүйл хийж байгаа юм!!! Зүгээр байгаа Виктория захирлыг хүртэл оролцуулдаг нь ямар учиртай юм!!"
Луиза инээсээр" Таныг алийг нь түрүүлж аврахыг харахыг хүссэн юм. Яасан Виктория захирал юнатай адилхан болохоор сэтгэл чинь хоёрдоод байна уу" гэснээ жонгүгийн хоёр гарыг атган
"Би тэвчихгүй нь. Намайг таньд ямар их хайртайг та мэднэ биз дээ. Тийм байж ахиж эхнэр авдаг чинь яаж байгаа юм!!"
Жонгүг толгойгоо барин " Больж үз!! Жон ра бол ердөө дараагийн төсөлт ажлын түлхэц болох нэгэн. Бас дүүгээр минь дурсагдахыг хүсвэл ахиж наад хайраа хэлэх хэрэггүй" гэсээр цааш харан явах нь тэр.
YOU ARE READING
Mask🥀 s2 (Дууссан)
RomantikХэрвээ та энэхүү зохиолыг унших гэж байгаа бол юуны түрүүнд Mask🥀 s1-ийг уншаарай. Хэри чамаас өөрийгөө холдуулах тусам бидний зам ахин нийлсээр. Яг л хувь тавилан мэт цаг үргэлж учрах юм. Ахин уулзсан даа баяртай байна. Тэгтлээ чамайг хайрладаг б...