Баг s2(4-р бүлэг)

1K 76 2
                                    

Тасралтгүй өвдөх толгойгоо дарсаар хэри сэргэвэл нэгэн танил атлаа айдас хүргэм тийм нэгэн газар байв.
Жонгүг сарны гэрэлд виски уун сууна. Чимээгүй.

Гунигтай.

Ийм л энгийн нөхцөл бүрдэж.
Хэриг сэргэснийг харан жонгүг орон дээр суун хэригийн мөрнөөс барин
"Хэвт. Эгэмний яс чинь хугарсан. "

Хэри өвдсөндөө ярвайн жонгүгийн гарыг өөрөөсөө холдуулан орны толгой налан суух аж.

Жонгүг вискинээсээ балган"Энд авчирсанд уучлаарай. Өөр авчрах газар байсангүй. "

Энд гэж тиймээ энэ газар бол үхсэн юнагийн гэр.

Хэри толгойгоо барин хөмсгөө зангидсаар" Ирээдүйд чамд хамгийн их төвөг удах нэгнийг яагаад хажуудаа байлгаад байгаа юм бэ? Би чамайг алж чадна. Би чамайг гэмтээж чадна. Тийм байтал яагаад аварч байгаа юм. “

Жонгүг хөмсгөө өргөн доош тонгойн хэритэй нэг түвшинд очин нүд рүү нь ширтсээр " Замд тээглэсэн хэнийг ч би үгүй хийж чадна. Гэхдээ чамайг би яаж ч чадахгүй. Ширхэг үс чинь л унахад галзуурах гэж байхад би юу ч хийж чадахгүй. "

Хэри дооглонгуй инээн"Хмм. Өнөөх сайхан худал үгсээ ярьсаар л байх уу. Битгий анхаарал тавьж байгаа юм шиг жүжиглээд бай. " гэсээр орноосоо босохоор завдахад жонгүг гараас нь барин хөмгөө зангидсаар" Өвдөж байгаа биздээ. Өнгөрснөө үргэлж үүрч явах хүнд биш байна уу? Зүгээр л байсан газар луугаа буц!!  "

Хэри юу юугүй урсчих нулимсаа тэвчин
"Ямар зорилгоор ирснийг минь асуухгүй юм уу? "

Жонгүг хэриг чирсээр орон дээр суулган "Ямар зорилгоор ирсэн чинь надад хамаагүй. Надтай хамт байх хэцүү байгааг чинь мэдэж байгаа ч би явж чадахгүй нь. " гэсээр зочны өрөө рүү гээ оров.

Хэри хөмсгөө зангидсаар орондоо оров.
Жонгүг буйдан дээр хэри хажуу өрөөнд нь орон дээр унтах аж.

Шөнө дунд болоход хэри халуундаа болон ээж дүү нь алагдсан тэр аймшигт шөнийг хар дарж зүүдэлнэ. Хэригийн гиншин уйлах чимээнээр жонгүг өрөөнд нь орж ирэн тийм гэхийн аргагүй гунигтай харцаар ширтэн хэриг чангаас чанга энгэртээ наан тэврэн хэвтэхэд хэри жонгүгаас тас зууран хөлс нь цуварсаар"Ээжээ...ээжээ. "

Жонгүг толгойг нь илэн"Зүгээр дээ зүгээр. Би энд байна. Тайвшир. "

Хэри бага багаар тайвшран унтах нь тэр.
Жонгүг дөрвөн жил хэриг санаж үгүйлсэн сэтгэлээ вискигээр шингээдэг байсан бол одоо энэ тэврэлт ямар ч үнэтэй вискинээс хавь илүү байх аж.

Mask🥀 s2  (Дууссан)Where stories live. Discover now