Баг s2(8-р бүлэг)

1K 71 1
                                    

Шуурхай мэдээ!!
Өнөө өглөө буюу 11 цагт Пак сайд хурлын үеэр бие нь гэнэт муудаж эмнэлэгт хүргэгдлээ. Тэрээр ходоодны хорт хавдартай бөгөөд ард ирэгэдээс нууж байсан ч өвчин нь илэрлээ. Одоогоор пак сайд өөрийн хувийн эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Мөн ерөнхий сайдынхаа суудлаасаа огцорч буйгаа мэдэгдсэн байна.
------------
Жонгүг луизагийн хурим руу харин хэри ажил руугаа салан явсан аж.
Хэриг ажил руугаа ороход л даниел кофе өгөн угтаж таблетаа барьсаар хажууд нь алхан "Та даргын явуулсан мэдээг уншсан уу!!" хэриг толгой сэгсэрхэд даниел санаа алдаад" Жон жонгүг бүх хэргээ хүлээсэн байна."
Хэри сонссон зүйлдээ итгэж ядан хөмсгөө зангидсаар" Юу!!!"
"Өчигдөр өглөө тэр төв оффис дээр очиж хэргээ хүлээсэн. Хүний наймаа гэж. Харамсалтай нь хамтрагчид нь ор сураггүй алга болсон. Тэгэхээр тэр л ганцаараа бүх хэргээ үүрнэ гэсэн үг" хэри хөмсгөө зангидсаар халуун кофегоо дороо шидэж орхилоо.

Даниел нүд нь байдгаараа улайж хэзээ мөдгүй дэлбэрэх гэж буй хэригээс бага зэрэг холдон" Одоо хаа байгаа газраас нь очиж баривчлах байх"
Хэри яаравчлан албаны машиндаа суун луизагийн хурим болж буй газар руу явлаа.

-------

Төгөлдөр хуурын ая эгшиглэн сүйт бүсгүй орж ирлээ. Сүйт залуу хорсолтой нь аргагүй инээх нь хачирхалтай.
Номлогч үгээ хэлж тийм үгүй гэх хариултыг луизагаас хүсэхэд луиза хойш эргэж тайван суух жонгүг рүү нулимстай нүдээр харахад жонгүг инээмсэглэн зүгээр л толгойгоо дохилоо. 
Луизаг тийм гэж хэлэхэд сухо жуумалзсаар луизагийн чихэнд нь ойртон" Хэн нэгэн ахад минь дуралчихсан бололтой." Гэсээр түүнээс холдон "тийм" гэж хэлэх нь тэр. Зочид алга ташихад сухо луизагийн бэлхүүсээр тэврэн уруул дээр нь үнсэж орхилоо. Харин луизаг нүдээ анихад нулимс нь урссан юм.

Хуримын ёслол дуусаж хосуудыг бал сарын аялалд нь үдэж өгөөд зочид тарах дөхөхөд гэнэт тусгай хүчнийхэн буу барьсаар танхимын гадаа зогсох жонгүгийг бүрхэн авлаа. Жонгүг гараа толгойныхоо ард аван тайвнаар цагдаагийн машин руу алхана. Ойр орчимд байх хүмүүсийг холдуулан тусгайгийнхан жонгүгт гав зүүлгэх нь тэр.

Тэдний замыг хаан хэри машинаасаа гарч ирэн гүйсээр жонгүг дээр очиход тусгайгийнхан хэриг танин хойш болох аж.

Хэри нүд нь улаанаар эргэлдсээр шүдээ зуун "Яагаад!!!Яагаад хэргээ хүлээчихсэн юм!!"
Жонгүг хэригийн нүдрүү тасралтгүй ширтэнэ. Тэр инээснээ" Энэ чиний хүсэл биш байсан гэжүү."
Хэри хөмсгөө зангидан нулимсаа нууж" Би өөрөө....өөрөө чамайг барих байсан юм." Гэсээр хашхирахад тусгайгийнхан хэригээс жонгүгийг салгаж аван машинд суулгалаа.
Хэри хашхирсаар хойно нь үлдэн "Новш!!!!!Галзуу новш!!!би чамайг өөрийн гараар барих байсан!!!"
Хэри яг одоо жонгүгийг хамгийн ихээр үзэн ядаж байсан юм.

Mask🥀 s2  (Дууссан)Where stories live. Discover now