Баг s2 (6-р бүлэг)

1K 84 3
                                    

Хэри рүү харан инээмсэглэх кай.
Түүний нүднээс зөвхөн гэрэл гэгээг л харж болно. Гэхдээ үүний ард нуугдах нууцлаг араатны араншин.
Хэригийн гараас татан босгоод
"Явцгаая. Чи энд хангалттай удлаа."
Хэри толгой дохин тэд удаанаар харшын хаалга руу алхана. Жон ра руу яаран гүйлдэх хүмүүсийн хажууд жонгүг чимээгүй л хэри кай хоёрыг ширтэн зогсоно.

-----------------

Хэри хувцсаа солин гарч ирэхэд кай халуун кофе найруулан зогсоно.
Тэр инээснээ" Шар үс чинь сайхан зохиж байна. "

Хэри ширээнд ирж суун" Мина сайн биз дээ." Гэхэд кай кофегоо урд нь тавин хэригийн толгой руу зөөлхөн няслаад "Дандаа л мина мина гэх юм. Намайг ядаж нэг удаа ч болов санаж болдоггүй юм уу " хэри ярианд нь инээсээр кофеноосоо балган " Энд ямар хэргээр ирсэн юм"
"Чамд туслах гэж бас..." гэснээ доош харан хальт инээж" аавын минь тахилын өдөр удахгүй болно. Долоо хоногийн дараа." Хэри энэ үгийг сонсоод гацаж орхилоо. Тиймээ тахилын өдөр. Хэригийн ээж дүүгийнх нь ч бас тахилын өдөр удахгүй болох юм байна.
Тэр кайгийн гараас атган "Харцнаас чинь л хэцүү байгааг би мэдэрч байна. Чиний сэтгэл хөдлөл яагаад ийм ил байдаг юм бэ"
Кай зуршлаараа хөмсгөө өргөн" Миний сэтгэл хөдлөл илдээ биш чи л гярхай даа байгаа юм." Хэри толгой дохин буйдан руу зүглэлээ. Кай түүнийг маш их санасан гээд чангаас чанга тэврэхийг хүссэн ч чадсангүй. Хэри яг л түүнд хэзээ ч хүршгүй өндөр уул мэт санагддаг нэгэн.
Хэри кофегоо уунгаа кайтай харц тулгарахгүйг хичээн" Яаж мэдэж над дээр ирсэн юм бэ."
Кай удирдлага аван суваг солингоо
" Ажил дээр чинь очтол даниел туслах чинь хэлсэн. Чи намайг мэдэрдэг шиг би ч бас чамд тэнд байх хэцүү байгааг мэдрээд очсон юм." Гэсээр хэри рүү харвал тэр зүгээр л толгой дохив.

-------------------

Жон харш

Луиза чангаар уйлан ойр орчимдоо байх бүх зүйлээ шидлэн хашхирахад жон ра болон үйлчлэгчид хажууд нь яах учраа үл олон сандран зогсоно.
Ширээн дээр байх устай цэцэг цайны аяга гээд бүгдийг л хаа хамаагүй шидэлж зарим нь жон раг онох аж.

Жонгүг орж ирэн орон дээрээ уйлан суух Луиза дээр очин тэврэн авахад луиза түүний энгэрт шигдэн чангаар уйлна. Жонгүг тэднийг хүрээлэн зогсох үйлчлэгчид рүү ширүүхэн харан
" Бүгд гарч бай. " гэснээ сандран зогсох жон руу харан "Чи ч бас жон ра. Түүнтэй ярих зүйл байна." Жон ра толгой дохисоор гарлаа.

Тэднийг гарсны дараа жонгүг тэврэлтээ салган "Анхнаасаа....анхнаасаа л бүх зүйл төлөвлөгдчихсөн байсан. Өөрийгөө зовоолгүй сухотой гэрлэ." Луиза толгой сэгсрэн уйлсаар жонгүгийн энгэрт наалдахаар ойртоход жонгүг орноос босон зангиагаа суллаж
"Хангалттай Лиуза. Дараа долоо хоног гэхэд хурим чинь болно. Тэр хүртэл аятайхан байгаарай." Гэсээр гарч одов.

Mask🥀 s2  (Дууссан)Where stories live. Discover now