Баг s2 (1-р бүлэг)

1.9K 88 3
                                    

4 жилийн дараа

"Дэлхийн хэмжээний томоохон группын ерөнхийлөгч Жон саяхнаас бие нь муудаж улмаар хүнд шатанд орсон тул өөрийн хүү болох Жон жонгүгт бүх хөрөнгөнийхөө 70 хувийг шилжүүлжээ. Мөн гэрээслэлдээ Жон жонгүгийг MCS группийн ерөнхийлөгчөөр сонгожээ."
Хэри удирдлагаа ширээн дээрээс аван зурагтаа унтраагаад хөл нүцгэн явсаар гадаах усан сандаа орон хариугүй нимгэн халаадаа тайлахад дотуур хувцаснаас өөр зүйлгүй үлдэх аж.
Усан санд ганцаараа хүссэнээрээ сэлж чимээгүй орчинд усны цалгилах чимээнээр хөг нэмнэ. Тэр өмнө нь уснаас бага зэрэг айдаг байсан бол одоо шаргуу бэлтгэлийн тусламжтайгаар мэргэжлийн түвшинд хүрсэн.

Хаалганы код хийж хэн нэгэн орж ирэх нь сонстов. Мэдээж кай мина хоёрын л нэг байж таарна. Учир нь тэднээс өөр хэригийн байшингийн нууц кодыг хэн ч мэдэхгүй.

Алхалтын хэмнэл чимээ зэргээр нь хэри кай гэдгийг нь танив. Кай хар хослол өмсөж урьдын адил халуухан хэвээрээ харагдана. Хэриг уснаас гарахаар шат руу авирахад кай алчуур аван түүнд өгөх нь тэр.

Хэри нойтон үсээ арчин " Ажил чинь ямар байна даа. "

Кай инээсээр " Долоо хоногийн дараа уулзаж байж шууд л ажил ярих юмаа."

Хэри алчуураа нөмрөн "Тэгээд ямар үг хэлүүлэхийг хүсээв." гэсээр тоомжиргүй царайлан зогсоно.
Кай өнөөх инээдээ тодруулсаар
"Яахав санасан эсвэл удаан хүлээлээ гэж хэлж болно."

Хэри түүний үгэнд инээд нь хүрэн инээсээр өрөө рүү гээ оров.
Тэр тансаг чамин толиныхоо өмнө суун үсээ арчсаар "Чамайг муу зүйл хийсэн үгүйг чинь л асууж байна."

Кай хэригийн мөрөн дээр зүүн гараа тавиад баруун гараасаа нэгэн очир алмаз мэт гялтганах зүүлтийг унжуулан толь руу харан хөмсгөө өргөөд "Бэлэг. Бас чиний ачаар одоо бусдад халдахаа больсон гэдгийг мэдсээр байж ингэж асуух хэрэггүй. Бусдад итгэх итгэл чинь хааччихаа вэ"

Кай түүний нойтон үсийг хажуу тийш болгон хүзүүнд нь өнөөх зүүлтээ зүүлгэлээ. Хэри одоо ч сэтгэл хөдлөлгүй царайгаа гаргасаар "Чи ор сураггүй алга болсныг нь мэдэж байгаа." гэснээ босон "Би одоо ажил руу явлаа. Хамт явах уу."
Кай толгой дохисоор "Чамд өнөөдөр хамгийн хүнд даалгаврыг чинь өгөх учраас би мэдээж очино. Хэрвээ энэ даалгавар амжилттай болвол чи дэслэгч цол авч ээж дүүгийнхээ алуурчныг барьж чадна. Тиймээс ямар ч даалгавар байсан биелүүлээрэй. "

Mask🥀 s2  (Дууссан)Where stories live. Discover now