Баг s2 (2-р бүлэг )

1.1K 79 1
                                    

Нөгөө л дадал зуршил болсноороо хүүхэлдэйн байшин тайз засаж хөрөнгө мөнгөтэй хүмүүс ээлж ээлжээрээ цувран ирцгээнэ. Жонгүг өрөөндөө сар луу ширтэн виски шимэн сууна.
Тэюун сандарсаар орж ирэн "Захирлаа ...бараанууд дунд таны эртний танил байна."

Жонгүг сэтгэл хөдлөлгүй өнөөх царайгаа гаргасаар "Хэн байх нь хамаагүй. Дуудлага худалдаагаа эхэлье" гэсээр сандлаасаа босон гарахаар завдахад тэюун хойноос нь эцэж туйлдсан хоолойгоор "Чой хэри
Таны эртний танил хэри бараанууд дунд байна. "

Жонгүг хөмсгөө зангидсаар "ЧОЙ ХЭРИ!!!"
Жонгүг хөмсөг зангидсаар дуудлага худалдаа болж буй танхим руу явахад хамгийн эхний бараа зарагдсан байв.

Хөтлөгч "За ингээд эхний бараа маш өндөр үнээр зарагдлаа."
Жонгүн нүдээ гүйлгэн хэриг хайвч тэр байсангүй. Хойноос нь тэюун сандарсаар ирэн "Захирлаа эхний бараа Чой хэри байж."

Жонгүгийн нүд аажим аажмаар улаан болж дотроосоо гарах уур бухимдлаа тэвчинэ. Жонгүг өрөө рүүгээ алхсаар
"Бараануудын жагсаалт аваад ир."

Тэр сандал дээрээ суун тэюуны өгсөн барааны нэрсийн жагсаалтыг нухацтай нь аргагүй харна. Жагсаалт дээр яах аргагүй Чой хэри гэж бичжээ. Жонгүг ширээн дээр байх шилтэй вискигээ хүчтэй шидэхэд газраар нэг хагархай шил харагдах аж.
Тэр галзуурсан мэт хашхирсаар үснээсээ зулгаан"Хэри Швейцарт аюулгүй байгаа тиймээ тэр одоо тайван сайхан амьдарч байгаа. " гэж өөрийгөө хий дэмий тайтгаруулна.

Тэюун толгой дохисоор"Саяхан хүн явуулж тагнуулахад хэри маш сайн байсан. Магадгүй ижилхэн нэртэй хүн байх. "
________

Солонгос дахь нууц тагнуулын албаны шинэ ажилтан болох өндөр царайлаг залуу "Чой хэри та ч үнэхээр цуу яриа шигээ чадварлаг нэгэн юм. Ийм эрсдэлтэй зүйл хийж л байдаг." гэсээр машиныхаа толь руу харан хойд суудал дээр хувцсаа солих хэриг ажиглана. Энэ залуу дүр эсгэн хэриг худалдаж авсан шүү дээ.

Хэри хальт инээн даашинзынхаа товчийг тайлан"Магтаал гэж ойлголоо. "
Өнөөх залуу инээсээр " Намайг Кан Даниэл гэдэг. Цаашдаа хамтарч ажиллах юм чинь туслаж дэмжиж байгаарай ахлахаа. "
Хэри толгой дохисоор "Мэдээж. " гэснээ кайгаас сурсан зуршлаараа хөмсгөө өргөн"Бас надад энэ машиныг байгууллагаас өгсөн. Тиймээс чи одоо буу."

Даниэл хэригийн шулуухан үгэнд балмагдаж орхин "Айн "
Хэри инээсээр "Би одоо дотуур хувцсаа солих гэж байна. Яахав үлдмээр байвал үлд. Дараа нь гаж донтон гэж дуудуулмаар байвал. Бас дүү юм байж ах захаа мэдэж харьц."

Mask🥀 s2  (Дууссан)Where stories live. Discover now