10. Who you?

1.6K 155 2
                                    

Жонгүгийг ирэхгүй удсанаас болоод би яах аргагүй байдалд орон Жунёныг орхин гарлаа.

  Хаанаас олохоо мэдэхгүй мөртлөө яагаад гарсан юм бол?

11 сар гарч гадаа аль хэдийн хүйтэн салхи үлээж, өвлийг санагдуулж эхэлжээ. Би түүн рүү галзуу юм шиг л залгаж байлаа. Гэтэл Жонгүг яг 98 дахь дуудлаган дээрээ утсаа авах нь тэр.

    Жонгүг "Хэн бэ?" гэж хэл нь орооцолдон хэлэхэд нь би шууд л түүнийг согтуу байгааг мэдлээ.

   "Би байнаа."

   "Сурён? эсвэл Сүна?"
Түүнийг ингэж хэлэхэд нь хамаг ертөнц минь нурж унах шиг л болов. Тэр намайг араар тавиад байгаа юм уу?

   "Хэн нь юм бэ?"

   "Аль нь ч биш ээ."

   "Тэгээд хэн юм?"

Би "Чиний эхнэр." гэж хэлэхтэй минь зэрэгцэн шууд дуудлага тасрах нь тэр.

Жонгүгийн талаас:

    Бид нэг хэсэгтээ л солонгост байх учраас би KBS телевизээс ирсэн урилгаа ашиглан ажилд орохоор шийдлээ. Намайг KBS телевизын үүдэнд зогсож байтал хэн нэгний танил бөгөөд баргил хоолой "Жонгүг" гэж дуудах нь сонстов.

    Намайг эргэж харахад Тэхён байх ба тэрний нүүрэнд ямар ч царайны хувирал алга.

   "Ирснээ яагаад хэлээгүй юм?"

   "Гэнэт ирэхээр болоод. Гэхдээ надад чамд хэлэх шалтгаан байхгүй гэж бодож байна."

   "Надад чамд тавих санал байна."

   "Хэл лдээ."

   "Чи өмнөх ажилдаа эргээд ор! "

    "Би яасан гэж тэгэх юм?"

Тэхён "Учир нь чиний бүх бичлэг надад байгаа." гээд зэвүүн инээхэд нь миний царай нь хувьсхийн өөрчлөгдлөө.

   "Тэгээд надаар яг хийлгэх гээд байгаа юм?"

   "Гурван эмэгтэй байгаа. Нэг нь 19 настай Жу Хэжон, нэг нь 16 настай Пак Сурён, нөгөөдөх нь 24 настай Им Сүна. Нэгийг нь ална. Нөгөө хоёрыг нь зарна. Ингээд л боллоо"

   "Өөр ажил байхгүй гэдгээ амлаж байна уу?" гэхэд минь Тэхён толгойгоо дохив.

   Би түүнийг даган явсаар баарны үүдэнд ирэхэд хорь эргэм насны эмэгтэй Тэхёныг чиглэн ирж байв.

   Тэр "Тэхён. Хайрт минь. Их удлаа шүү." гэж хэлээд уруулыг нь озон үнсэхэд миний бөөлжис хүрэх шиг боллоо.

𝑴𝒚 𝒉𝒖𝒔𝒃𝒂𝒏𝒅'𝒔 𝒍𝒊𝒆𝒔 | S2 jjk.Where stories live. Discover now