16. Forgive

1.4K 128 12
                                    

Би түүний тэврэлтээс салахыг хичээсэн ч Жонгүгийн тэврэлт улам л хүчтэй болж байв.

Жонгүг уйлж байна...

"И Ён. Би үнэхээр новшийн зүйл хийжээ. Намайг ганцхан л удаа уучлаач...Уучлаарай. Үнэхээр уучлаарай."

Би түүний тэврэлтээс салан инээмсэглэлээ.

"Яасан? Шинэхэн эхнэртээ хаягдаа юу? Эсвэл уйдаа юу?"

Намайг ийн хэлэхэд Жонгүг толгойгоо сэгсрэв.

"Огтхон ч тийм биш ээ! Би үнэхээр өрөвдөлтэй юм. И Ён! Чи надад сүүлчийн удаа....сүүлийн удаа л боломж өгч болох уу?"

"Юу хүсээв?"

"Огтхон ч тийм биш гээд байхад! Би үнэхээр гэмшиж, цөхөрч, чамайг санасандаа л ирсэн юм..."

"Ийм зүйл хийчхээд одоо буцаад нийлэхэд тийм амархан гэж бодоо юу?"

Би дахиж инээмсэглэлээ.

"Чи галзуу юм шиг харагдаж байна. Яагаад ингэж инээгээд байгаа юм?"

Би дахин инээмсэглээд "Жон Жонгүг гуай. Манайхаас явна уу! Баярлалаа." гэж хэлэхдээ уйлахгүйг хичээж байлаа.

Үнэндээ айж бас түүнд итгэхгүй байна. Хэдэн удаа намайг мэхэлж гомдоосон билээ дээ? Би дахиж тэрэнд хаягдахаас айж байна!

Жонгүг гараас минь бариад "Гуйж байна..." гэхэд нь миний нулимс урсчихав.

"Чамайг хараал идээсэй. Жонгүг!"

Жонгүг шууд л намайг татан дахин тэвэрлээ. Юу юунаас илүү хайртай нэгэн минь чи шүү дээ! Зөвхөн чи...

Уучлахгүй эсвэл дахиж хамт байж чадахгүй гэж өөртөө амласан ч Жон Жонгүг гэх хүний инээмсэглэлийг харахын тулд, дахиж зовлон дүүрэн тэврэлт бус жаргал дүүрэн тэврэлтэнд нь эрхлэхийг хүссэндээ би галзуурах шахаж байна.

     Би түүнийг түлхэн нүд рүү нь харлаа.

    "Жон Жонгүг чи хэтэрхий хувиа хичээсэн үйлдэл хийж байгаагаа мэдэж байна уу? Хүссэн үедээ эхнэр хүүхдээ хаяж, өөр гэр бүл зохиогоод, хүссэн үедээ буцаад ирж болдог гэж бодоо юу? Чи буруу бодсон байна. Хайрлана нэж шийдсэн хүн дээрээ оч!"

    "Би чамайг хайрлана гэж шийдсэн. Чи! Чи шүү дээ!" Жонгүг тасралтгүй уйлсаар л байлаа.

   "Үгүй дээ Жонгүг! Би дахиж чамд ашиглуулахыг хүсэхгүй байна."

   "Би үнэхээр өөрийнхөө бурууг ойлгосон. Гуйя...."

   "Чи хэд дэх удаагаа ингэж хэлж байгаагаа мэдэж байна уу?"

   Би өөр зүйл хэлэлгүй цааш яван өрөө рүүгээ орлоо. Бид ямар кинонд тоглож байгаа биш дээ. Хүссэн үедээ эвлэрээд хүссэн цагтаа салдаг амьдралыг лав би хүсэхгүй.

Хэдийгээр би Жонгүгт бүх зүрх сэтгэлээрээ хайртай ч голдоо ортол гомдчихсон учраас энэ сонголтыг хийхээр шийдсэн юм.

Уучилж болох хэрэг, уучилшгүй хэрэг гэж байгаа шүү дээ. Харин энэ удаагийх намайг үнэхээр гомдоочихсон болохоор л тэр.

Үлдсэн амьдралынхаа турш Жонгүг л биш бол өөр ямар ч эр хүнтэй хамт байхгүй.

Би хатуу сэтгэлтэй болохоор ингэж байгаа юм биш ээ. Жинхэнэ хатуу сэтгэлтэй амьтан нь Жон Жонгүг байсан юм.

Жонгүг "Би дахиад ирэх болноо" гэж аяархан хэлээд гэрээс гаран одлоо. Үгүй дээ Жонгүг. Чи ирэх хэрэггүй. Чамайг ирчихвэл би тэсэхгүй тэврээд авах байх...

Анхнаасаа л Солонгост ирэх хэрэггүй байсан юм. Энд ирснээсээ болж л би амьдралаа орвонгоор нь эргүүлчихлээ шүү дээ.

Хүү минь хөлд орж, ярьж эхлэх гэж байгаа болохоор өмнөх зовлонгоосоо бага ч гэсэн ангижрана. Хурдхан л түүнтэйгээ ярилцаад суух юмсан.

Энэ бидний гурав дахь салалт байсан юм. Магадгүй эцсийн салалт байсан байх. Бүх хэцүү бүхнийг даваад гарна гэсэн итгэлтэй эхэлсэн харилцаа одоо ингээд дуусч байна.


Би дуусгахыг хүсч байна уу? Өөрөөсөө асуулаа. Гэвч би аль хэдийн өөрийгөө ойлгохоо больжээ. Юу хүсч, хэнтэй хамт байхыг хүсч байгаагаа ч ойлгохгүй нь.

Чиний байхгүй ертөнц бүхэлдээ харанхуй юм.

𝑴𝒚 𝒉𝒖𝒔𝒃𝒂𝒏𝒅'𝒔 𝒍𝒊𝒆𝒔 | S2 jjk.Where stories live. Discover now