17. Change

1.3K 119 7
                                    

Дахин нэг өдрийг түүнгүйгээр эхлүүлэхдээ би дахиад л гуниглаж байлаа. Гэвч энэ бүхнийг дуусгахыг хүссэндээ тэвчээр зааж цагийг өнгөрүүлнэ.

Хүү маань өрөө рүү минь алхаж орж ирээд намайг сэрээлээ. Аргагүй биз. Тэр минь аль хэдийн 3 настай шүү дээ!

    "Өө миний хөөрхөн хүү!"
Би түүнийг өргөн авч явж ширээний ард суулгалаа. Гэтэл өнөөх л хонх дарах чимээ ахин дуулдах нь тэр.

    "Гуйя! Жонгүг л биш байгаасай!"

Би очин хаалгаа тайлахад Согжин өөдөөс минь инээмсэглэн зогсоно.

   "Яах гэж ирээв?"

   "Хэзээнээс ажилдаа явахыг чинь асуух гээд л."

   "Явахгүй ээ."

   "Шийдэмгий хариулж байх чинь."

Би түүн рүү муухай хараад "Зайлж үз!" хэмээгээд хаалгаа савлаа.

    Өөр эрэгтэй хүмүүстэй орооцолдохоос ч ой гутаж байна. Яг үнэндээ Жонгүгийн санасандаа үхэх нь.



Намайн усанд орж байх хооронд Жунён хаалга нүдэн уйлахад нь би санаа алдав. Гэтэл тэр гэнэт чимээгүй болчих нь тэр.

   Би сандарсаар гаран харвал тэр том өрөөний буйдан дээр Жонгүгийн өвөр дээр суун тоглож байлаа.

   "Өө Жунён хамаагүй хүмүүст хаалгаа тайлж өгч болохгүй шдээ." гэсээр би түүнийг Жонгүгаас салгах гэтэл Жонгүг над руу сонин харав.

   "Хамаагүй хүн гэнээ?"

   "Хэн нэгний шинэ нөхөр..."

   "Би чиний л нөхөр байсаар ирсэн. Цаашдаа ч тийм байх болно."

   "Өө тийм үү? Тэгвэл одоо зайлж үз!"

Би Жунёныг түүнээс татаж авахад Жунён хашхиран уйлж эхэллээ.

Жонгүг надаас мөн л Жунёныг булааж аваад "Харж байна уу? Чамайг тэвэрсэн чинь шууд уйлчихлаа. Тэрэнд би хэрэгтэй. Чамд ч бас..."

   "Тэнэг Жонгүг!"
Би ингэж хэлээд хүнд хүнд алхалсаар өөрөө рүүгээ орж ирэн орон дээрээ тэрийн унав.

Дахиад л дахиад л эхэллээ. Тэрнийг харахаар хамаг хайр буцалж, үзэн ядаж байсан ч үнсмээр тэвэрмээр санагдах хараал идсэн мэдрэмж.

Яг бодож байснаар Жонгүг өрөө рүү орж ирэх нь тэр. Би түүнийг тоолгүй дээш харан хэвтэнэ.

"Яаа! Сун И Ён! Эвлэрцгээе лдээ. Чи хүүхэд шиг аашилж байгаагаа мэдэж байна уу?"

"Чи хүүхэд шиг аашилж нэг муу хүүхнийг дагаж эхнэр хүүхдээ хаясан нь байх шүү!"

"Намайг үнэхээр-"

"Уучлаарай гэж үү? Өө зүгээр дээ. Наад үгийг чинь танилцсанаасаа хойш байнга л сонсож байнга л уучилж ирлээ."

"Сүүлчийнх..."

"Тэнэг. Тэнэг."
Би амандаа бувтнан хэллээ.

"Тэнэг нөхрийгөө уучлаарай."
Жонгүг ийн хэлээд гараас минь татаж өндийлгөв.

"Би зөвхөн чамд хайртай. Чи мэддэг ч болоосой."

"Тэнэг Жонгүг!"

"Мэдэж байнаа. Одоо хоёулаа эвлэрье тэгэх үү?"

Би түүнд юу ч хэлэлгүй нүд рүү нь ширтлээ. Тэгээд дүрмийн дагуу тэр уруул дээр минь үнсэв.

Дахиад л дахиад л...Дахиад л энэ явдал давтагдлаа. Тэр намайг гомдоож, би уучилж эцэст нь үнсэлт!

Би үнсэлтээ салган "Жон Жонгүг дахиж тийм зүйл болвол би яасан ч уучлахгүй шүү!" гэж ууртайгаар хэллээ.

"Ойлголоо. Маш сайн ойлголоо. Би чамд хайртай. Үнэхээр их."

Залхмаар ч гэсэн хайрыг минь татах тэр нэгнийг үнэндээ 1000 удаа уучлахад ч бэлэн байна.

𝑴𝒚 𝒉𝒖𝒔𝒃𝒂𝒏𝒅'𝒔 𝒍𝒊𝒆𝒔 | S2 jjk.Where stories live. Discover now