11. Him

1.4K 126 13
                                    

   Арав гаруй минутын дараа хаалганы цаанаас Жонгүгийн хоолой сонсогдох нь чимээгүй байдлыг эвдэж орхив.

   "И Ён... Намайг уучлаарай. Бүх зүйлд би буруутай. Гуйж байна." гэхэд нь би юу ч дуугарсангүй.

   "Чамайг гарч ирээд надтай ярилцах хүртэл би энд сөгдөж суусаар л байх болно. Гуйя...!"

Би "Салъя!" гэж хаалганы цаанаас сонсогдохуйц түүнд хэллээ.

   "Гараад ирээч. Ганцхан л удаа тайлбарлах боломж олгочих."

   Би түүнийг сонсмооргүй байсан ч зүгээр л өрөөнөөс гарсан. Жонгүг өвдөглөн суусаар л байлаа.

   "Эхлээд бос."

   "Үгүй ээ. Эхлээд чи намайг уучлаач."

   "Одоо надад чамаас сонсох зүйл үлдээгүй ээ. "

   Магадгүй миний буруу ч байж болох юм. Шалтгааныг нь сонсоо ч үгүй байж ингээд хаяад явж байгаа нь миний буруу байх.

   Дэндүү хулчгар арчаагүй эхнэрээ УУЧЛААРАЙ Жонгүг....

3 хоногийн дараа:

Өрөөнөөсөө гарахад минь аймшигтай бохир гэр намайг угтаж авлаа.

    Жунёнд зутан шөл хийчхээд хөлөө чирсээр буцаж өрөө рүүгээ орлоо. Эндээс үнэртэж буй Жонгүгийн үнэр удахгүй замхран алга болно гэж бодох төдийд л сэтгэл өвдөнө.

    Дахиж түүнийгээ шуналтай нь аргагүй үнэртэж чадахгүй ч дахиж тэрнээс болж зовохгүй.

Гэхдээ энэ үед би чамаас болж зовохгүй ч гэсэн өөрийгөө чамайг санаж үгүйлэх үүрдийн зовлонд унагаж буйгаа мэдээгүй юм.

     Гурав хоног чамгүй өнгрөхөд сэтгэл дотроо байх шаналалаа удахгүй арилна гэдэгт итгэсээр байлаа.

    Утсанд зурвас ирэхэд ахиад л Жонгүгаас гэдгийг мэдэж байсан учраас уншсангүй.

   Удалгүй хаалганы код хийх чимээ дуулдахад би сая л кодоо солихоо мартсанаа санах нь тэр.

   "Яагаад зурвасанд хариулахгүй байгаа юм? Ямар их санаа зовсон гээ ч?"

   "Яах гэж ирсэн юм?"

Жонгүг санаа алдаад над руу харлаа.

   "Чи ч би ч мэдэж байгаа. Бид бие биенээсээ хол байж чадахгүй гэдгийг..."

   "Чи намайг аль хэлийнээ алдаад эхэлчихсэн. Үүндээ ч удахгүй дасах болно."

   "Чамайг алдах.... Чамайг алдахдаа дасна гэж үү?"

   "Яг тийм."

   "Би чамд яг долоо хоног л өгье. Тусдаа байх... Тэр хугацаанд чи сайн бодоорой. Надгүйгээр хэцүү байгаа эсэхээ хэлээрэй. Би тэр үед чиний сонголтыг хүндлэх болно."

   "Ойлголоо. Хүүхэд сэрэх нь байна. Одоо яваа."

   "Ойлголоо."

    Би жинхнээсээ түүнээс салахгүй. Би зүгээр л тэрнийг дахиж битгий БУСДЫГ ЗОВООГООСОЙ, дахиж битгий АРХИ ХЭТРҮҮЛЖ УУГААСАЙ, дахиж битгий ӨӨР ЭМЭГТЭЙ РҮҮ ХАРААСАЙ, ахиж битгий НАМАЙГ ЗОВООГООСОЙ л гэж хүсч байна.


_____________

   Жунёныг уйлснаас болоод түүнийг сатуулахаар тоглоомын талбайг зүглэх ба хүүгээ тэргэн дээр нь суулган өөрөө шууд л газарт явган суугаад дахиад л уйлж эхэллээ.

   "Та зүгээр үү?" гэж хэн нэгнийг хэлэхэд нь би цочин харлаа.

   "Бэкхён?"

   "И Ён байсан юм уу? Юу болсон юм? Яагаад уйлаад сууж байгаан? Юна-г дуудах уу?"

   "Зүгээр дээ. Хэрэггүй."

   "Ямар нэг юм болсон байна тийм үү?"

   "Жонгүгаас салчихсан."

   "Ядаж дулаахан газар оч лдоо. Гадаа хүйтэн байна." гэхэд нь би бүр ч чангаар уйлж эхэллээ.



Би тэнэг юм. Өөрөө явуулчхаад араас нь уйлдаг. Тийм хүн гэдгийг нь мэдсээр байж анхнаас нь итгэсэн би тэнэг.

𝑴𝒚 𝒉𝒖𝒔𝒃𝒂𝒏𝒅'𝒔 𝒍𝒊𝒆𝒔 | S2 jjk.Where stories live. Discover now