23. Everything will be alright

1.1K 147 33
                                    

Жонгүг хоол аягалж өгөн урд минь тавихад би хоолоо түлхлээ.

"Бас яасан бэ?"
Тэр залхсан шинжтэй хэлээд урд минь ирж суув. Залхах нь аргагүй биз.

"Дотор муухай оргиод үхэх нь."

"Тэгвэл зүгээр шөл хийгээд өгөх үү?"

"Хэрэггүй ээ. Би ахтай ярьмаар байна."

"Ойлголоо. Гэхдээ Канад-д шөнө дунд болж байгаа. Сэрэхээр нь залгая."

"Одоо залгаж болохгүй юу?"

"Тэр унтаж байгаа байхаа."

"Заза."

    Жунён сэрэн хоолоо идэж дуусгаад аавтайгаа тоглож эхлэхэд нь би нүүрэндээ багахан инээмсэглэл тодрууллаа. Яагаад ийм гунигтай байгаа юм бол? Яагаад би чамд ийм их хайртай мөртлөө гунигтай байгаа юм бэ?

    "Жонгүг!"

   "За?"

    "Надад гунигтай санагдаад байна."

Жонгүг санаа алдаад миний хажууд ирж суулаа. Тэр үнэхээр арга мухардсан байдалтай сүүлийн нэг сарыг өнгөрөөж байна.

   "И Ён? Би тэгээд яах юм бэ? Би яг юу хийвэл болох юм? Чадахаараа чамайг хайрлаж, алдаагаа засахыг хичээж байна. Гуйж байна. Надад яах ёстойг минь хэлээд өгөөч..."

   Надад хэлэх үг олдсонгүй. Учир нь түүний алдаа засарсан ч миний сэтгэл хэзээ ч эдгэхгүй. Тэр үүнийг хүртэх хэрэгтэй.

Би түүнийг түлхлээ. "Жон Жонгүг больж үз. Чамаас үнэхээр залхаж байна. Битгий надад наалдаад бай. Хүүгээрээ шалтаглаж ингэсний хэрэггүй. Өнөөдрөөс тусдаа унтацгаая."

"Б-би уг нь..."

"Хүүгээрээ шалтаглаагүй гэж үү? Надад хайртай учраас хамт байгаа гэх гэж байна уу? Тэгвэл амаа тат!"

"И Ён!"

"Яасан?"

"Арай хэтэрч байна."

"Би хэтэрч байна гэж үү? Өө одоо байтлаа чи намайг..." гээд би инээж эхэллээ. Инээдтэй юм. Өөр эмэгтэйн араас намайг хаяж явсан нь чи биз дээ?

   Хангалттай! Одоо чамтай хамт байж чадахгүй нь. Намайг гадуур хувцсаа ч өмсөхгүй үүдэнд очин хаалга нээтэл тэр намайг гарахаас урьтан хаалгыг хүчтэй татан хааж, би хаалганд цохигдов.

   "Новш гэж!"

   "И Ён! Жунёныг айлгах нь байна. Одоо боль!"

   "Чи намайг аль хэдийн алчихсан Жонгүг! Би сэтгэлээсээ үхчихсэн. Тиймээс би анхнаасаа байгаагүй юм шиг амьдарч үз!"

   "Яаж? Яаж бүхэл бүтэн хүнийг мартах юм? Дэмий юм яриад байлгүй..."
Би түүнийг алгадлаа. Харин тэрний харц ширүүсч, гүрээний судас тодрох боловч надад уураа гаргасангүй.

   "Гуйя."
Би юу ч дуугарсангүй. Харин хариуд нь бэлхүүснээс минь барин намайг өөртөө хүчтэйхэн татлаа.

   Жонгүг хүүгээ шалгах шиг болон арагш харахад Жунён тоглож байсан газраа бат бөх унтаж байх нь тэр.

   "Насанд ч хүрээгүй байсан охины амдьралыг ийм болгосон бүгд миний буруу. Гэхдээ үлдсэн амьдралдаа аз жаргалтайгаар амьдарцгаая. Тэгэх үү?"
  
   Түүнийг ингэж хэлсэн ч сэтгэл санаа минь дээрдсэнгүй. Жонгүг бэлхүүсээр минь тэвэрсэн чигтээ намайг хананд шахлаа. Дахиад л биш шүү. Дахиад л намайг юу ч хийж чадахгүй болгодог тэр үнсэлт. Түүнийг түлхэх гэсэн ч тэр хэтэрхий хүчтэй байсан тул дийлсэнгүй.

   Жонгүг намайг үнсэж эхэллээ. Би түүний хэлийг хазахад тэр уулга алдаад надаас холдох нь тэр.

   "Цус гаргачихсан уу?"

   "Зүгээр дээ. Алив нааш ир!"
Тэр намайг хоёр гар дээрээ өргөөд унтлагын өрөөгөө зүглэлээ. Чамайг үзэн ядаж байна. Би эцсээ хүртэл эсэргүүцэх болно.

Над шиг зүйлийг хэн ч туулаагүй шүү дээ. Хүн бүр л өөр хувь заяатай. Магадгүй надаас хэцүү цаг хугацааг туулж байгаа хүн ч байж болно. Гэхдээ миний шаналал зүрхний хамгийн гүнд түгжигдчихсэн бололтой...

За үнэхээр удаан уулзсангүй шүү. Зохиолч нь төгсөх гээд хичээл номоо өдөржин хийгээд wattpad орох ч заяагүй явж байна даа. Аль болох хурдан дараагийн хэсгээ өгнөө🥺🙏🏻

Дараагийн хэсэг 120:20

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 05, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

𝑴𝒚 𝒉𝒖𝒔𝒃𝒂𝒏𝒅'𝒔 𝒍𝒊𝒆𝒔 | S2 jjk.Where stories live. Discover now