20. Tear

1.2K 108 11
                                    

Толгой минь өвдөн байж ядахад хүртэл би нойрноосоо сэрлээ. Өчигдөр арай л их уусан бололтой. Хажууд хэн ч байхгүй байх бөгөөд ямар ч чимээ үл гарна.

Цагаа хартал дөнгөж үүрийн 6 цаг болж байлаа. Гэхдээ Жонгүг яагаад байхгүй байгаа юм бол?

Би орноосоо босон зочны өрөө рүү ороход Жонгүг буйдан дээр нэг гараа духан дээрээ байршуулан, нэг л тухгүй унтаж байх нь тэр.

Би түүний хүзүүгээ боосон байхыг хараад уулга алдан амаа дарлаа. Одоо л саналаа. Би зүсчихсэн шүү дээ! Үгүй ээ. Яагаад өөрийгөө хянаж чаддаггүй байнаа?

Би Жонгүгийн хажууд очин өвдөглөж суугаад духанд нь хүрч үзлээ. Бага зэрэг халуунтай байх бөгөөд царай нь их л зовиуртай харагдана.

Нүднээс минь нулимс урсаж эхэллээ. Би үнэхээр ингэе гэж бодоогүй. Өөрөө юу хийснээ ч ойлгоогүй. Намайг түүний хүзүүнд аяархан гараа хүргэхэд тэр гэнэт нүдээ нээлээ.

"Унтахгүй юу хийж байгаа юм?"

"Толгой өвдөөд сэрчихлээ. Хүзүү чинь..."

"Зүгээр ээ. Гүн зүсэгдээгүй..."

Тэр миний нулимсыг нэг хуруугаараа арчаад над руу ойртон хэвтсэн чигтээ намайг тэврэв. Би ч мөн зөрүүлэн тэврээд бүр ч ихээр уйлж эхэллээ.

"Уучлаарай..."

"Үгүй ээ. Намайг уучлаарай. Чамд их хэцүү байсан биз дээ? И Ён би юу хийвэл чи өмнөх шигээ болох юм бэ? Би юу хийж чадах юм бэ? Бүгдийг нь хийье! Гуйж байна. Өмнөх шигээ жаргалтайгаар инээгээч дээ..."

Үнэндээ би хэзээ ч өмнөх шигээ болохгүй.

Би түүнд хариу хэлэлгүй тэврэн уйлсаар л байлаа. Аргагүй шүү дээ. Тэрнийг юу ч хийсэн би түүнд хайртай байсан. Гэхдээ одоо би сэтгэцийн эмгэгтэй, солиотой амьтан шүү дээ. Тиймээс хэзээ ч өмнөх шигээ Жонгүгийг хайрлаж чадахгүй.

Жонгүгийн талаас:

Хэн нэгэн цаг хугацааг ухрааж чаддаг байсан бол би арай илүү шударга байж чадах байсан болов уу? Миний л мэдэх миний үнэн төрхтэй минь ч, миний дотор удаан байсан жигшүүртэй олиггүй зантай минь ч над руу хардаг байсан тэр инээмсэглэлээрээ өмнөх шигээ чи намайг дахин тэгж хайрлаж чадах болов уу?

Би одоо ч тэрний нулимсыг урсгаж байна. Өөрийгөө үзэн ядсандаа үхчихмээр санагдана.

Намайг тэврэлтээ салгах гэтэл тэр тавихгүйгээр улам чанга тэвэрлээ. Чи яг яачихсан бэ? Миний хайртай эхнэр. Чамд юу болчихсон юм бэ?

Тэр хэсэг хугацаанд уйлахаа зогсоосонгүй. Би өндийн суугаад тэрнийг ч мөн хажуудаа суулгалаа. Одоо л ярилцах цаг юм шиг байна.

"Надад бүгдийг нь хэл."

"Юу хэлэх юм?"

"Чамд нэг л юм буруу байна."

"Жонгүгаа! Чамайг өөрөө хангалттай ойлгож байгаа гэж бодсон юмсан."

"Үгүй ээ. Чамд дахиад өөр зүйл буруу байна. Чи ийм биш шүү дээ!"

И Ён дахиад л уйлаад эхэллээ. Яг галзуурах нь. Би түүний хацрыг барин өөр лүүгээ харуулаад дахин асуулаа.

"Надад хэлэхгүй юм уу?"

"Хэлмээр байгаа ч гэсэн айгаад байна."

"Битгий ай. Би зүгээр ээ. Хэлмээр байвал шууд хэл."

"Би сэтгэцийн эмгэгтэй болчихсон..."

Би чихэндээ ч итгэсэнгүй. Тийм байх ёсгүй шүү дээ. Ийм ухаантай, өөрийгөө хянах чадвар сайтай хүн яаж тийм болж болдог юм?

Би чихээ даран доош тонгойгоод энэ бүхнийг худлаа гэж итгэхийг хүссэндээ эсвэл аль хэдийн үнэн гэдгийг нь мэдэрч байгаа учраас зүгээр л уйлж эхэллээ. Уйлаад л уйлаад л баймаар.

Адилхан газрыг чиглэн алхаж байсан ч энэ газар бидний төгсгөл байж. Үүрдийх гэдэг байсан бид хайр найргүй нэг нэгнээ сүйтгэж байна. Адилхан зүйл мөрөөддөг гэж боддог байсан ч тэр мөрөөдөл зүгээр л мөрөөдөл болж зүрх минь шархалж байна. Ингэж байхаар бүгдийг нь шатаачих юмсан. Зовлон шаналал хорогдох зүйл юу ч үлдээлгүйгээр.

Тэр урт шөнө чамайг даган урсаад явчих юм шиг...Энэ цаг хугацаа чамайг даган замхарчих юм шиг...Үнэндээ би айж байна.

𝑴𝒚 𝒉𝒖𝒔𝒃𝒂𝒏𝒅'𝒔 𝒍𝒊𝒆𝒔 | S2 jjk.Where stories live. Discover now